Элвис Преслигийн Benz 600-г худалдана

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Элвис Преслигийн Benz 600-г худалдана

Rock n’ Roll-ын хаан Элвис Преслигийн 1970 онд худалдан авч байсан Mercedes-Benz 600 маркийн автомашиныг Английн Уейбриж дэх Bonhams дуудлага худалдааны газар дуудлагаар худалдах болжээ. Преслигийн нэр дээрээ бүртгүүлсэн төмөр хөлгүүд дотроос хамгийн хайртай нь байсан гэлцдэг Benz 600-г урьдчилсан байдлаар 150-200 мянган фунт стерлингээр зарагдана хэмээн тооцоолж байна. Преслид хоёр ширхэг Benz 600 байсан бөгөөд нас барахаасаа хоёр жилийн өмнө нэгэн найздаа бэлэглэсэн аж. Хожим нь 2005 онд уг машиныг Robertson Motors Memphis компаниас автомашины хоббитой нэгэн худалдан авч, Англид авчирсан нь өдгөө дуудлага худалдааны гол бараа болсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж