Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ амралтын өдрүүдэд буюу зургадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Тус наадмын зохион байгуулалтын талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
ДАНШИГ НААДАМ ТАХИЛГА ШҮТЛЭГТ ДӨРВӨН ХАЙРХНЫГ ТАХИХ ЁСЛОЛООР ЭХЭЛНЭ
Өнөөдөр буюу зургадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор даншиг наадмын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Тус наадмыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар болон бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран зохион байгуулж байна.
Улаанбаатар хотоос жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Мөн жил бүрийн аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулж байгаа юм. Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ийнхүү хэрэгжиж байгаа юм. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
ДАНШИГ НААДМЫН ӨДРҮҮДЭД ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ
Энэ жил нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр 07:00-23:00 цагийн хооронд хоёр чиглэлд нийтийн тээврийн 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал,
- Хүй7:1 “Төв цэнгэлдэх – Яармаг – Хүй 7 худаг”,
- Хүй7:2 “МУБИС – Хүй 7 худаг" гэсэн хоёр чиглэлд автобус үйлчилнэ.
Түүнчлэн наадамчин олондоо зориулж Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг /Хүй 7 худаг/ хүртэл өдөрт гурван удаагийн давтамжтайгаар галт тэрэг аялуулна. Тодруулбал, дээрх чиглэлд нийт гурван вагон аялах бөгөөд нэг вагон нь 81 хүний суудалтай.
Ойрын зайнд зорчих тул нэг вагонд 130-150 хүн суух боломжтой. Давааны зөрлөгөөс /Хүй 7 худаг/ нийтийн тээврийн автобусаар иргэдийг наадмын талбайд хүргэх юм.
Эхний галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс 08:00 цагт хөдлөөд, Давааны зөрлөгт /Хүй 7 худаг/ 08:50 зогсоно. Харин Давааны зөрлөгөөс 10:06 цагт хөдлөөд, Улаанбаатар өртөөнд 10:55 цагт зогсоно.
ДАНШИГ НААДМААР ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 120 ЦЭГ АЖИЛЛАНА
Худалдаа, үйлчилгээний талбайг найман секторт хувааж, 120 цэгт үйл ажиллагаа явуулна. Ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглоно. Соёл урлагийн талбай болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн хоёр үндсэн хэсэгтэй. Худалдаа, үйлчилгээ талбайн 120 цэгт иргэд болон ААН-үүд зөвшөөрлийн дагуу хоол худалдааны үйлчилгээ үзүүлэх бөгөөд Монгол гэр болон Фүүд тракаар үйлчилгээгээ явуулна. Дээрх найман секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
- A, H секторт есөн дүүргийн соёлын болон хүндэтгэлийн гэр, бэлтгэлийн гэр, асар,
- B секторт хүнсний үйлдвэрийн үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн холбоод,
- С, D секторт худалдаа, хоол үйлдвэрлэл,
- E секторт фүүд трак буюу явуулын хоолны машин,
- F, G секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө байх юм.
“ХҮРЭЭ ЦАМ-ДАНШИГ НААДАМ 2025”-ААР 256 БӨХ БАРИЛДАНА
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” үеэр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
- 256 бөхийн барилдаан
- Хурдан морины уралдаан
- Жороо морины уралдаан
- Үндэсний сур харвааны тэмцээн
- Үндэсний шагайн харвааны тэмцээн
- Морьт харвааны тэмцээн
- Морьтны үзүүлбэр
- Цам харайх ёслол
- Сээр цохих тэмцээн
- Есөн дүүргийн Ардын авьяастнуудын шилмэл тоглолт
- Монгол туургатны уран бүтээлчдийн тоглолт
- Иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам” урлагийн тоглолт
- Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн,
- Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн
- Монгол үндэсний хувцасны үзүүлбэр
- Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга
- Их эзэн Чингис хааны тахилга
- Балин, тосон урлалын тэмцээн
- Унзад, голч лам нарын тэмцээн
- Номын мэтгэлцээний тэмцээн
- Сор залах, соёмбот туг залах
Тус наадмын хөтөлбөр, галт тэрэг, нийтийн тээврийн хуваарь зэрэг мэдээллийг дараах QR кодыг уншуулан авах боломжтой.
Нэргүй 2025-06-27 81.9.119.48
>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-06-27 103.229.120.143
SEXSYGEER TAICHNA SEKSEER VANXANDI ANUSDAAD BOOW XXOOD80955877