Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны 66 айлын 11 нь даатгалаас 2025 оны эхээр 1.4 тэрбум төгрөг гаргаж өгчээ. Одоо даатгалын гэрээ дууссан 10 гаруй айл байна гэдгийг хуульч О.Батхүү мэдээлсэн юм. Тэрбээр "207 дугаар байрны 11 айлын даатгалын гэрээ нь хүчинтэй, ипотекийн зээлээ төлж байсан. Дахин 10 гаруй айл нь зээлээ төлөөгүй байхад нь гэрээнийх нь хугацаа дууссан. Энэ байрны оршин суугчид маш хүнд байдал байна. Арилжааны банкнаас сар бүр ипотекийн зээлийг нь аваад байдаг. Гэтэл байр нь галд шатаж, амьдрах боломжгүй болсон. Огт байхгүй байшингийн төлөө төлбөр төлөх нь утгагүй асуудал. Энэ асуудлыг сайн хөөцөлдвөл барьцааны болон зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болох ёстой. Шинэ барилга барьсан ч цоо шинэ дугаартай үл хөдлөх хөрөнгө үүснэ. Энийг хөөцөлдөөд явах гэхээр 13 айлын 10 нь нэг арилжааны банкин дээр буюу "Хаан" банкнаас зээлтэй учраас санхүүгийн хүндрэл учруулах эрсдэл үүсэх гээд байгаа юм. Тэрнээс биш 5-6 арилжааны банкинд зээлтэй бол эрсдэлийн сангаас барагдуулах боломжтой" гэдгийг хэлсэн юм.
Албаныхны тооцоо судалгаагаар 207 дугаар байрыг буулгаж, дахин шинээр барихад нэг жил найман сар шаардлагатай гэж тооцоолжээ.
Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах тендерийг гурав дахь удаагаа зарласан ч ямар нэгэн компани шалгараагүй байна. Сүүлийн тендерт хоёр компани материалаа ирүүлсэн ч тэнцээгүй гэдгийг оршин суугчид хэлж байгаа юм. Энэ талаар өмнө нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодруулахад "Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах тендерийг дахин зарласан. Өмнө нь тендер зарлаж, гурван компани үнийн саналаа өгч, нэг компани шалгарсан. Гэтэл нэг компани нь Сангийн яаманд гомдол гаргаж, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон" талаар мэдээлж байв.
“Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр нэг жилийн өмнө /2024.01.24/ газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрсэн. Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон. Тэд өнөөдөр түрээсийн байранд толгой хорогдож байгаа юм. Тэгвэл нийслэлээс галд өртсөн 13 давхар орон сууцыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөж байгаа талаар өмнө мэдээлсэн.
Нэргүй 2025-06-27 81.9.119.48
>>>> Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Зөв зам 2025-06-27 66.181.165.234
наад мөнгөөрөө фасадаа янзлаад ор
Нэргүй 2025-06-27 202.131.240.147
Бараг тэр тендэр зориулөх мөнгөө оршиг суугчдад өгөөд шинэ байр авах боломжтой болгомоор юм бишүү?
Нэргүй 2025-06-27 103.229.120.143
SEKSDI BOOW XXI80955877VANXAI SEKSEER80955877
Нэргүй 2025-06-27 103.212.118.201
Хаан банк болимоор юм. Байр нь шатчих ан хүмүүсээс зээлийн төлбөр нэхэж байхаас ичихгүй байна уу??? Танай банк иргэдээс шулдаг мөнгөний хажууд юу ч биш биз дээ???
5богд 2025-06-27 202.9.46.124
Хаанбанк шатсан балгасныхаа ипотекийн зээл хүүг нэхэж байгаа биз. Битгий тоо, 2 чихнээс өөр юм алга, Дашваанжил ба БХЯ-ны Nissan Patrol хоёроос очиж ав гэж хэл!
Нэргүй 2025-06-27 103.212.116.62
Авахаас өөр сэтгэлгээгүй ийм даатгал байдаг юм уу? Яваандаа та нарт хандаж даатгуулах хүн гарахгүй болно…