“Сэтгэцийн эрүүл үндэсний мэндийн төв”, “Монголын залуучуудын холбоо”, “Мөнх тэнгэрийн цаг” ТББ-ууд хамтран хар тамхины эсрэг “Ирмэг дээр” төслийг хэрэгжүүлэх болсон талаар өнөөдөр /2025.06.26/ мэдээлэл хийлээ.
Жил бүрийн зургадугаар сарын 26-ны өдрийг олон улсад хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх өдөр болгож тэмдэглэж ирсэн. Монгол Улс энэ өдөр хар тамхи, мансууруулах бодисоос хүүхэд залуучуудаа урьдчилан сэргийлэх санаачилгыг гаргаж ажилладаг. Энэ хүрээнд “Мөнх тэнгэрийн цаг” ТББ-аас “Ирмэг дээр” төслийг зохион байгуулна.
СЭМҮТ-ийн ажилтан Ж.Гантулга:
-Миний хувьд СЭМҮТ-д 12 жилийн хугацаанд архины хамааралтай хүмүүс, мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүстэй түлхүү ажилладаг байсан. Мөн сүүлийн үед цахим мөрийтэй тоглоомтой холбогдсон хүмүүстэй ажиллаж байна. Олон улсад мансууруулах бодисоос залуучуудыг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхэлсэн.
Бидний зүгээс зургадугаар сарын 26-ны өдөр “Ирмэг дээр” гэдэг төслийг санаачлан хийхээр болсон. Иргэд олон нийтэд харах, сонсох, хүрч үзэх боломжийг уг төслөөрөө бүрдүүлж, илүү ойлгуулахаар хийж байгаа. Өнөөдрийн байдлаар мансууруулах бодистой холбоотой сургалтууд үгэн мэдээлэл, зураг харуулж хор хөнөөлийг тайлбарладаг. Гэтэл энэ бүх дүрслэлийг орчин үеийн техник технологи ашиглан ойлгуулах аргачлал үр дүнтэй гэдэг нь олон судалгаагаар батлагдсан. Уламжлалт хийгдэж ирсэн үйл ажиллагааг бус шинэлэг уур амьсгалыг оруулж ирье гэсэн зорилго тавьсан. Эрүүл мэндийн байгууллагад сүүлийн таван жилийн хугацаанд хандсан иргэдийн тоо хоёр дахин нэмэгдсэн. Үүний цаана хэд байгааг тооцоолох боломжгүй, хязгаарлагдмал асуудал юм. Яагаад гэвэл донтох эмгэгтэй хүн би асуудалтай болсон гээд эмнэлэгт шууд очдоггүй. Маш бага хувь нь эрүүл мэндийн байгууллагад ханддаг.
Үүнээс гадна хууль хүчний байгууллага болох цагдаагийн байгууллагаас өгч байгаа тоон мэдээлэл маш ач холбогдолтой.
Жил ирэх тутам энэ төрлөөр ирж байгаа залуусын тоо нэмэгдэж, хэрэглэгчид залуужиж байгаа дүр зураг харагдаж байна. Донтох эмгэг нь хүний амьдралын бүхий л хүрээнд хамаардаг эмгэг. Тухайн хүний эрүүл мэнд, төсөв санхүү, хуулийн асуудал хүртэл үүснэ. Бид "Ирмэг дээр" гэдэг төслийг санаачлаад хэрэгжүүлээд явж байна.
Энэхүү үйл ажиллагааг цагдаагийн ерөнхий газар, СЭМҮТ, Монголын залуучуудын холбоо, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дэмжиж ажиллахаа илэрхийлсээр байгаад талархаж байна. Мансуурлаас ангид ирээдүйн төлөө бүх хүний оролцоо чухал байна. Энэ төсөл бол Монголын ирээдүйг аврах ажил юм.
Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Ж. Нямаа:
-Хар тамхины эсрэг аянд Монголын залуучуудын холбоо /МЗХ/ хамтарч ажиллахаар нэгдсэн. Манай МЗХ ойрын хоёр жилийн хугацаанд донтолтын эсрэг судалгаан дээр ажилласан. Харамсалтай нь хар тамхи гээд хэлэхэд л сурталчилж байсан гэсэн хуулийн заалттай учир залуучуудад үүнээс яаж урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэж чаддаггүй. Хар тамхинд донтогч, хэрэглэгчдийн 92 хувь нь 35-аас доош насны залуучууд байна.
Харин Монгол Улсын хүрээнд электрон тамхийг 18 наснаас доош хүнд зарахгүй, түүнээс дээш насныханд зарж байгаа. Үүнээс гадна электрон тамхи нь бага насны хүүхдэд далд хэлбэрээр зарагддаг. Эдгээр зүйлсийг зарж худалдааж байгаа бүлэглэлтэй тэмцэж чадахгүй байгаа нь нэг нэгнээ дарангуйлж байгаа үйлдэл. Сүүлийн таван жилийн хугацаанд 1300 гаруй залуу хүн гэмт хэргийн золиос болжээ. 14-25 насны залуус дийлэнх хувийг нь эзэлж байгаа. 15-30 насныхан 90 хувийг эзэлж байгаа. Нэг хэрэглэгчийн ард таван хэрэглэгч байдаг гэж судлаачид үздэг.
МЗХ-ны дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Мянган цэцэгс” чуулганыг хоёр жилийн өмнө төрийн ордонд зохион байгуулсан. Тус чуулган дээр 16-18 насныхан цугларсан. Тус чуулга уулзалт дээр таван асуулгыг оруулахад оролцогчдын 96.7 хувь нь сэтгэлзүйн боловсролыг ЕБС-ийн үндсэн хөтөлбөр оруулах саналыг хүргүүлсэн.
Сэтгэл зүйн боловсрол нь донтох үйл явцтай давхар холбоотой. Зарим оронд хар тамхи хэрэглэвэл ийм эрсдэл байдаг талаар мэдүүлдэг.
“Мөнх тэнгэрийн цаг” ТББ-ын үүсгэн байгуулагч Д.Амарбаясгалан:
-Манай байгууллага байгуулагдаад 10 жилийн ой тохиож байна. Энэ жил шинэлэг технологи ашиглан залуучуудад үр дүнтэй төслийг санаачилсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын хуралдаанаар орчин үеийн хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх аргууд хуучирч байгаа талаар дурдсан. Орон орон өөрсдийн шинэлэг аргыг сэдэхийг санаачилсан. Хар тамхины төрөл нэмэгдэж, зарж байгаа аргууд улам нарийсч байгаа үед урьдчилан сэргийлэх аргууд хуучирсан. Манай төрийн бус байгууллага мэргэжлийн байгууллагатай хамтарч, ажлын зөвлөгөө авч “Ирмэг дээр” гэдэг төслийг зохион байгуулж байна. Зохион байгуулалтын хувьд үзэсгэлэн хэлбэрээр энэ оны намар галерэйд нээнэ. Үзэсгэлэнд нийслэлийн есөн дүүргийн сурагчид оюутан залуус хамрагдана.
Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.46
)))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 3 цагийн өмнө 59.153.115.76
SEXSEER MANSYYRI BOOW XXNO ANUSDI XUCHINDUULI80955877
иргэн 4 цагийн өмнө 202.9.47.23
нөгөө барууны ардчилал, хүний эрхээ эдэлж байгаагийн нэг нотолгоо юу? …бас хүний наймаа, биеэ үнэлэлт, танхайрал гээд цуврана….хоосон толгойнуудын хийдэг зүйл…..
Ардчилал 8 цагийн өмнө 66.181.165.234
залуучууд 2 хэсэгт хуваагдсан.Сурах тэмүүлэлтэй эмочууд ба гангстерууд гэж
Зол 9 цагийн өмнө 31.94.30.232
Мэдээж шүү дээ. Хар тамхи даад байвал 35 наславал их юм.