Би чамайг яг сүүлчийн бороо орж, навчис шарлатал хүлээнэ гэж боддог…

Би чамайг яг сүүлчийн бороо орж, навчис шарлатал хүлээнэ гэж боддог…

Би чамайг яг сүүлчийн бороо орж, навчис шарлатал хүлээнэ гэж боддог…

Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан… бороотой өдрийн хуурмаг ч гэлээ гэгээн, ганцаардмал хэдий ч үнэ цэнтэй мөчүүдийг шингээсэн бодрол өгүүлэх шүлгүүдийг түүвэрлэн хүргэж байна.


Г.Аюурзана 

/Бороо гэдэг өнгөрснөө мартаж чадаагүй тэнгэрийн гунигт үг/

***

Бодлогоширсон цонх нүд шиг нулимсарна.

Бороо яахав дээ. Нөгөө л бороо шүү дээ.

Босьё доо…

Хөнжилдөө гал ноцтол

бодлоо гээд, дэргэд чи ирэх биш.

Навчсан шүхэртэй наадаад байх шиг хэрнээ

Намрын бороо цаанаа л нэг уйтай.

Намайг сэрээсэн дээвэр төмрийн нижигнээ

Намсан намссаар дасал болчих нь гунигтай.

Болиосой доо гэмээр уйлагнанхан зүсэрч

Бодлоор болдоггүй бороо цонхонд нулимсарна.

Сарнайд өргөс ургаагүй бидэн хоёрын зун

Сайхан зүүд л болохоос, ямар дуртатгал биш.

Босьё доо…

boroo (1 of 8)

Д. Нацагдорж- Бороотой өдөр

***

Хааяа нэг бороо шивэрч,
Хаврын салхи үлээхүйд
Сэтгэлийн гуниг сэрж,
Санан дурсах сүүдэр урсана.

Нүдэнд үл үзэгдэх мөрөнд
Гэмшил шиг мөр нэмэгдэнэ,
Өнгөрснөө би юу гэж нэрлэх вэ?
Хаврын дусал хэн нэгний нулимс юү?

Л.Өлзийтөгс

***

Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан.
Дараа нь удаан бороо орсон
Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө
уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов,
нүүрээ таглаад ч болов
„ Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан
Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан
Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна.

 Г.Баяр- Бороо л ороосой

***

Бороо л ороосой

Ижийн минь тэрлэгний өнгө шиг

Нэг л дулаахан бороо л ороосой

Бороо л ороосой

Өвсний толгой дээр сүү асгачихсан юм шиг

Нэг л сайхан бороо л ороосой

Бороо л ороосой

Голын усанд уруулаа дүрэн зогсох морь шиг

Солонгоор инээсэн бороо л ороосой

Бороо л ороосой

Сарны туяанд, бүсгүй хүн даашинзаа

Тайлах шиг

Тийм л тув, тунгалаг бороо л ороосой

Бороо л ороосой

Нозоорон буй цагны зүүнд хавчуулагдсан нарны зовхи шиг

Бодол хөндүүрлэсэн бороо л ороосой

Бороо л ороосой

Нойтон болжмор тооноор орж ирээд,

Миний орны хөлд суух шиг

Аяс намуухан бороо л ороосой

Бороо л ороосой

Нүгэлд хорсож улайссан нүдний хирийг угаачихмаар

Бурханы нулимс шиг бороо л ороосой

Бороо л ороосой

 Э.Бүжинлхам- Би чамайг яг

***

Би чамайг яг

Сүүлчийн бороо орж, навчис шарлатал хүлээнэ гэж боддог

Сүүдэрт намрын урсгал хаалга тогшмогц л харин…

Би чамайг яг

Анхны цас орж, аяархан будрахуйд л

Ахиж хэзээ ч дурсалгүй мартана гэж санадаг

Тэгээд тэвэр дүүрэн цас

Тэнгэрээс үйрэн бутармагц л харин…

Би чамайг яг

Ганц л удаа цасан дороос хаврын яргуй уйлахыг харчихаад л

Гарыг чинь дахин үгүйлэхгүй гэж андгайлдаг

Хавар шувуудын цүнхэнд шурган ирмэгц л харин…

Би чамайг яг

Зуны гоёмсог солонго тэнгэр сэтлэн гэрэлтэхүйд

Зулзаган навчистай хөтлөлцөн чамайг ирнэ гэж хүлээдэг

Харин модод гантиган туяа цацруулан үзэгдэхүйд

Харанхуйд солонго тэнгэр зүссэн ч чи ирдэггүй…

Тэгээд

Би чамайг яг

Сүүлчийн бороо орж, навчис шарлатал хүлээнэ гэж боддог…

Л.Өлзийтөгс – Улаанбаатарт бороо орж байна

Улаанбаатарт бороо орж байна

Хэтэрхий бүүдгэр, зэврүү оргиод л

Улаанбаатарт бороо орж байна

Хэн ч чамайг орлож чадахгүй

Улаанбаатарт бороо орж байна

Үнэрийг чинь хайж өөрийгөө үнэрлээд л

Улаанбаатарт бороо орж байна

Үсээ самнаагүй, зүсээ тольдоогүй өдрүүд

Улаанбаатарт бороо орж байна

Харчихмаар юу ч алга, гэр хоосон

Улаанбаатарт бороо орж байна

Хаа эрт орж л байсан бороо

Улаанбаатарт одоо ч орж байна

Чамгүйгээр бороо орж

Чамгүйгээр би амьсгалж, цохилж байна

Итгэмээргүй юм, үнэмшмээргүй юм.

Энд, чиний эзгүйд бороо орж байна.

Д.Нямсүрэн – Бороо орж байна уу даа гадаа

Бодол минь сэргэх чинь

Болдогсон бол дахиад хүүхэд болохсон

Бор биeэ гаргаад

Бороон дундуур гүйхсэн дээ

Шивэрч байна аа бороо, зөөлөн шивэрч байна

Сэтгэлийн гунигаа орхиод би

Ширхэгнийх нь дусал мөнгөхөн гэрт

Сэмхэн тэгээд нуугдчих юмсан…

Тэр дээвэр дээр түрүүхэн

Нэг бүрзгэр болжмор байсан

Тэнгэрийн дуунаар

Газарт унаагүй байгаа…

Над дээр бол аянга цахих зүгээрээ

Яагаад гэвэл

Намрын мөндөр, навч хоёр намайг нүдсэнээс

Шар усны нүх олоон

Зуу зуун өдөр шиг

Зүс бороо цагаан өнгөтэй

Зуны даашинзтай бүсгүй

Гүйж явна уу даа…

– Та норчихнээ хүлээгээч гэж

Танихгүй бүсгүйн араас би дуудна

Өөрийнхөө цувыг түүнд өгч

Өвс мэт норох хүслэн сайхаан…

– Та их сайн хүн юмаа гэж

Танихгүй хүүхэн надад хэлнээ

Таны цувгүй бол хэцүүдэх байлаа шүү гэж

Гэрийнхээ үүдэнд бас нэг хэлнэ ээ

Дээвэр нүдэх бороо ойрхон хирнээ

Дэндүү чиг хол сэтгэлийг минь аваачжээ

Цув юүдэнгээ тэртэй тэрэнгүй би мартжээ

Цутгах энэ бороон дундуур дувтан гүйсээр

Гэртээ харихсан…

Бороо орж байна уу даа, гадаа

Бодол минь жиргэх чинь

Болдогсон бол дахиад хүүхэд болохсон

Бор биеэ гаргаад

Бороон дундуур гүйхсэндээ…

Шивэрч байнаа бороо, зөөлөн шивэрч байна

Сэтгэлийн гунигаа орхиод би

Ширхэгнийх нь ганцхан дусал дотор

Сэмхэн тэгээд нуугдчих юмсан…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 60 минутын өмнө 59.153.115.76

ANUSDN VANXANDI80955877BOOB XXOOD

Avatar

зочин 4 цагийн өмнө 66.181.166.196

Ойлгомжгүй, хийх юм аа олж ядсан баагийнуудын тоглоом юм уу даа, кк

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 203.98.76.70

uhseen baaaas deed dood amn umhhiiiii allllnuudiig ingej bitii uugshuul odooo boli iimerhuu yumaa haya

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж