ЭШ-тай холбоотой өргөдөл гомдлыг энэ Баасан гариг хүртэл авна

ЭШ-тай холбоотой өргөдөл гомдлыг энэ Баасан гариг хүртэл авна

ЭШ-тай холбоотой өргөдөл гомдлыг энэ Баасан гариг хүртэл авна

ЭШ-ийн асуудлын талаар Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга С.Гэндэнжамцаас тодрууллаа.


-Өчигдөр, өнөөдрийн байдлаар ер нь хэр их хүүхдүүд ирж шалгалтынхаа материалыг засуулж байна?

-Элсэлтийн шалгалтын үр дүнтэй холбоотой өргөдлөө манайх энэ долоо хоногт ажлын таван өдөр аваад дуусна. Өнөөдөр хоёр дахь өдрөө аваад явж байна. Одоогийн байдлаар 360 орчим шалгуулагч ирээд өргөдөл, гомдлоо өгөөд, дүн оноогоо шалгаад, материалтайгаа, хариултынхаа хуудастай танилцаад явсан. Шийдвэрт хүрээд явсан ийм дүр зурагтай байгаа. Одоо тав дахь өдөр хүртэл энэ асуудлаа шийдүүлээд ингээд дуусна.

-Хүүхдүүд ер нь ихэвчлэн юун дээр санал гомдолтой байна?

-Шууд засч байгаа машин миний материалыг буруу уншив уу, би бол уг нь сайн хичээгээд хийсэн, гэтэл миний оноог бага гаргалаа гэдэг байдлаар санал гомдол гаргаж байна. Энэ хүүхдүүдийн хариултын хуудаснууд нь байгаа. Ер нь яаж будсан юм, тэр будалтынх нь дагуу шалгаж өгч байгаа. Нэгийн C-г дугуйлсан байна, хоёрын B-г дугуйлсан байна, энэ чинь зөв хариулт нь байна B байсан байна, D байсан байна гэх байдлаар үндсэндээ дүн оноог нь тулгаж өгөөд, хүүхдүүд маань гарын үсгээ зураад, материалтайгаа танилцлаа гээд гарч байгаа. Ер нь бол жил болгон хүүхдүүд ЭШ-ийн дараа материалтайгаа танилцаад ирдэг. Тэр болгон дээр нь манайх өргөдөл гомдлыг нь хүлээж аваад, тухайн үед нь шийдвэрлээд өгдөг. Олон улсын шалгалтууд ч гэсэн тийм байдаг. Дүн оноондоо сэтгэл ханамжгүй байх юм бол өөрсдийнхөө материалтай танилцаад үзье гэдэг байдлаар явдаг.

-Зарим агуулгын хувьд, нийгэм дээр жишээ нь 10 жилийн сурах бичиг дээр ч байхгүй зүйл орж ирсэн, математик дээр өгсөн 1000 бодлогоос орж ирээгүй гэсэн байсан. Энэ талаар?

-Сэдэв, даалгавар хүнд байлаа, заагаагүй агуулга орж ирлээ, сурах бичиг дээр үзээгүй гэх тохиолдлууд сая бас нэлээн яригдлаа. Математикийн 1000 бодлого жаахан хүнд байлаа. Нийгэм дээр бас тэтгэврийн хувь тэнцүүлэхтэй холбоотой агуулгууд орж ирлээ. Энэ болгоныг өчигдөр хэвлэлийн бага хурал дээрээ мэдээлсэн. Яг энэ энэ даалгавруудыг хүүхдүүд хүнд хэцүү, үзээгүй гээд байна, тэр нь сурах бичгийнхээ яг энэ хуудаснууд дээр байна гээд нотолгоотой үзүүлсэн. Тэгээд хүүхдүүд сурах бичгээ нээж хараад энэ дээр байсан агуулга байна гэдгээ шалгаад явсан. Одоо материалтайгаа, үр дүнтэйгээ танилцаад л явж байна. Ийм л дүр зурагтай байна.

-Баллуур, харандааны хувьд арилгахад хэцүү байсан гэсэн ийм асуудал ярьсан. Нэг хүүхдэд 35 мянган төгрөг зарцуулсан гэсэн?

-Гурван шалгалтад орсон бол гурван хичээл дээр нэг шалгалтын хураамж нь 10 мянган төгрөг байгаа, харандаа баллуурыг манайхаас тавьж өгдөг. Яагаад ингэж нэгдсэн байдлаар тавьж өгөөд ажиллуулаад байна гэхээр, тэр скантрон буюу шууд уншиж байгаа машин маань тийм зөөлөн харандааг уншдаг 2B гэсэн бичигтэй. Тэгэхээр өөр харандаагаар будчих юм бол скантрон машин маань уншдаггүй. Түүнээс болж асуудал үүснэ гээд манайхаас шаардлага хангасан харандааг цаанаас нь жил болгон тарааж өгдөг.Үзүүрлэгч, баллуурыг нь тарааж өгдөг. Будсан зүйлийг маань, баллуурдсан зүйлийг маань буруу уншсан байж магадгүй гэсэн гомдлынхоо дагуу хүүхдүүд ирж материалтайгаа танилцаж байгаа. Биечилж өөрөө ирээд, үзээд, асуудалгүй байна гээд гарын үсгээ зураад гараад явж байгаа. Жил болгон л манай энэ харандаа, баллууртай холбоотой ийм асуудлууд байнга л яригддаг. Дандаа үзүүр нь хугараад байдаг, үзүүрлэх гэж хугацаа алдлаа гээд. Манайх тухайн үед нь баллуурынхаа шинж чанар, хугарч байна уу, үгүй юу гэдгийг тайлбарлаад үзүүлдэг.

-Шалгалтын хугацаандаа амжаагүй гээд хүүхдүүд бас гомдолтой байсан?

-Энэ жил математикийн хичээл дээр жишиг 1000 бодлогыг нээлттэй тависан. Тэгэхээр хүүхдүүд тэр жишиг 1000 бодлогыг бодоод арга, аргачлалыг нь эзэмшээсэй гэсэн байдлаар. Ингэвэл хүүхдүүд шалгалт дээр ямар бодлогууд ирэх вэ гэдгээ урьдчилаад тооцоод, тэр бодлоготойгоо адилхан бодлогуудыг олон дахин бодох тэр нөхцөлийг олгосон. 1000 бодлогоосоо 40 бодлогыг  аваад, тэр 40 бодлогынхоо коэффицэнт юмнуудыг солиод, хувилбар үүсгээд шалгалтаа авсан. Та хэд сайн оноо авсан шалгуулагч нараасаа ч юм уу, багш нараас тодруулга авах юм бол, тэр 1000 бодлогоо бодоод сурсан, чадсан хүүхдүүд дээр ямар нэгэн асуудал байхгүй. Жаахан өөр болгосон, өгөгдөл нь жаахан өөрчлөгдсөн, ийм байдлаар ирсэн гэдэг ийм мэдээллүүдийг бас өгөх байх гэж бодож байна.

Хугацааны хувьд ер нь бол энэ шалгалт маань тогтсон хугацаатай шалгалт, өмнө нь ингээд явагддаг байсан. Нийгмийн ухаан 60 тесттэй, 80 минутад дуусдаг гэдэг ч юм уу. Математик, байгалийн ухаан гээд тооцоолол хийж боддог хичээлүүд дээр 40-50 тестүүд ордог. Тэр нь бол 100 минуттай. Ерөөсөө л ингэж л явдаг байсан. Энэ хугацаа нааш, цаашаа гүйгээгүй. Өнгөрсөн жилийн хүүхдүүд ч гэсэн математик дээр 40 бодлогыг 100 минутад л бодож байсан. Энэ жил ч гэсэн яг л тэр минутаараа явж байгаа. Манайх бол энэ хугацааныхаа энэ тохироцыг байнга шалгаж явдаг. Хэдэн бодлогыг хүүхдүүд ямар урттай өгөхөд бодож, энэ 100 минутдаа амжих юм бэ, энэ бодлого энэ хугацаандаа амжих уу, үгүй юу гэдэг дээр хугацааны тохироцоо шалгаж, өмнөх жилүүдийн шалгалтын текстийг баримжаалаад ерөнхийдөө явчихдаг. Алхамтай бодлогод хүүхдүүд 5 минут зарцуулна. Шууд хариулах бодлогод нэгээс хоёр минут зарцуулна гэдэг байдлаар ерөнхийдөө тохируулгаа ингээд явдаг.

Шалгалтын материалын бүтэц нь хоёр хэсэгтэй байдаг. Эхнийх нь тест шууд дугуйлаад явчихаар, хоёрдугаар хэсэг нь арай бүтээлч түвшний даалгаврууд байдаг. Яг өөрөө хийж, гүйцэтгэж, алхмыг нь гүйцээж, бодох аргачлалаа түүн дээрээ гаргаж ирж харж, хариугаа гаргадаг. Ийм дэлгэрэнгүй задгай хариулттай даалгаврууд байдаг. Энэ бол нэлээн өндөр оноотой, өндөр ур чадвар шаарддаг ийм хэсэг байдаг. Үүн дээр хоёр, гурван даалгавар ордог. Жил болгон л ингэж ордог байсан. Үүгээр хүүхдүүд чансаа, чадвараа харуулдаг. Хоёрдугаар хэсгийн даалгавруудыг бодсон бол магадгүй тэр математик дээр 98 аваад байгаа хүүхдүүд тэрийгээ бүрэн хугацаандаа амжаад хийсэн хүүхдүүд байгаа гэсэн үг. Ер нь бол шалгалтын дотор явж байгаа л бодлогын нэг тавилт, хэлбэр гэсэн үг.

С.Учрал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 6 цагийн өмнө 103.229.122.171

Хүн намыг зайлуулаад өгөөч Боловсролоор тоглоод дууслаа Хүрэлсүх Занданшатар ямар худлаа гарууд вэ

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.178.253

ТА НАР БҮГД ОГЦОР, АЖЛАА ӨГЦГӨӨ, ТА НАР ШИГ ЭХ ОРНОО ИРЭЭДҮЙГЭЭ БОДДОГГҮЙ, ЗӨВХӨН МӨНГӨ БОДОЖ СУУДАГ НОВШНУУД Л ИЙМ АЛДАА ГАРГАЖ БАЙГАА ЮМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж