Жеймс Уэбб дурангаар анх удаа экзопланет нээжээ

Жеймс Уэбб дурангаар анх удаа экзопланет нээжээ

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Жеймс Уэбб дурангаар анх удаа экзопланет нээжээ

Жеймс Уэбб сансрын дуранг 2021 онд хөөргөснөөс хойш орчлон ертөнцийн эхэн үе болон нарны аймгийн гаднах гаригуудын талаар асар их үнэ цэнтэй мэдээллийг хүн төрөлхтөн олж авсан. Тэгвэл энэ удаад тус дурангаар урьд өмнө мэдэгдэж байгаагүй экзопланетийг нээжээ. Тус гариг нь Санчир гаригтай ойролцоо хэмжээтэй бөгөөд дэлхийгээс 110 гэрлийн жилийн зайд орших жижиг одыг тойрон эргэдэг.

1990-ээд оноос хойш нээсэн 5900 орчим экзопланетийн ихэнхийг шууд бус аргаар нээжээ. Мөн тэдний хоёр хүрэхгүй хувийнх нь зургийг шууд авч чадсан байдаг.

Манай нарны аймгийн хүрээнд авч үзвэл энэ гариг асар том хэдий ч шууд дүрслэлээр олж илрүүлсэн хамгийн бага жинтэй гариг юм. Өөрөөр хэлбэл, энэ нь өмнөх дээд амжилтаас 10 дахин бага жинтэй гариг ​​юм.

Судлаачид шинэ гаригийн агаар мандлын бүтцийг хараахан мэдэхгүй байгаа ч Жеймс Уэбб дурангийн ирээдүйн ажиглалт хариултыг өгч магадгүй юм. Тус гариг хэдий залуу ч гэсэн нэмэлт материал хуримтлуулж, массаа нэмэгдүүлсээр байж магадгүй гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж