“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялах гэнэ. Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадамчин олондоо зориулж Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг /Хүй 7 худаг/ хүртэл өдөрт гурван удаагийн давтамжтайгаар галт тэрэг аялуулна.
Тодруулбал, дээрх чиглэлд нийт 3 вагон аялах бөгөөд нэг вагон нь 81 хүний суудалтай.
Ойрын зайнд зорчих тул нэг вагонд 130-150 хүн суух боломжтой. Давааны зөрлөгөөс /Хүй 7 худаг/ нийтийн тээврийн автобусаар иргэдийг наадмын талбайд хүргэх юм. Эхний галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс 08:00 цагт хөдлөөд, Давааны зөрлөгт /Хүй 7 худаг/ 08:50 зогсоно. Харин Давааны зөрлөгөөс 10:06 цагт хөдлөөд, Улаанбаатар өртөөнд 10:55 цагт зогсоно.
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.178.94
ХӨӨХ, ШПРОТ БОЛОХ ЮМ БАЙНА, 81 ХҮНИЙ СУУДАЛТАЙ ВАГОНД 130-150 ХҮН ЧИХНЭ ГЭНЭ, ХАЛУУНД БӨГЧИМДӨЖ АГААРГҮЙТЭЖ ҮХЭХ ВИЙ ДЭ, УГ НЬ БОЛ СТАНДАРТААРАА 81 ХҮН СУУЛГААД Л ТАВ ТУХТАЙ АЯЛУУЛАХ ЁСТОЙ, ДААНЧ МАНАЙ ДАРГА ГАХАЙ, ЦЭРЭГ ҮХЭРНҮҮД ОЙЛГОХГҮЙ
Зочин 5 цагийн өмнө 202.9.46.218
Үнэгүй биз дээ.