ОБЕГ: Нэг өдрийн дотор 7 түймэр нэмэгдлээ

ОБЕГ: Нэг өдрийн дотор 7 түймэр нэмэгдлээ

ОБЕГ: Нэг өдрийн дотор 7 түймэр нэмэгдлээ

ОБЕГ-аас ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар өнөөдөр /2025.06.26/ мэдээлэл хийлээ.


УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:

-Улсын хэмжээнд 2025 он гарсаар 12 аймгийн 14 сум, нийслэлийн гурван дүүрэг нийтдээ 128 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43.7 хувиар нэмэгдсэн байна. Өчигдөр өглөө 121 ой, хээрийн түймэр бүртгэгдсэн бол өнөөдөр 128 болж долоон түймэр нэмэгдсэн. Одоогийн байдлаар 13 түймэр гарсан бол тавыг нь цурманд оруулж, наймыг нь унтраахаар ажиллаж байна. Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Алтанбулаг сумын Гурван цагаан толгой, Хаза, Орос даваа гэх газруудад гарсан таван түймрийг унтраахаар цурманд оруулсан. Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гурав, Цагааннуур, Алтанбулаг сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур сум буюу дөрвөн аймгийн найман суманд гарсан түймрийг унтрахаар ажиллаж байна. Дөнгөж сая Дорнод аймгийн Баян суманд гал түймэр гарсан гэх дуудлага мэдээлэл ирсэн. Улсын хэмжээнд онцгой байдлын 420 алба хаагч, 25 автомашин, зэвсэгт хүчний нэг нисдэг тэрэг, 243 иргэн 53 автомашинтай нийтдээ 663 хүн, 78  автомашин, техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.55.191.194

ГЕНЕРАЛЫН МӨРДӨС КАРМАЛЧИХСАН ТӨРИЙН ХҮН ДЭЭ

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 81.106.7.7

ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ГЕНЕРАЛ БОЛЛОО ЮУ ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж