УИХ-ын өнөөдрийн /2025.06.26/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэх талаар хэлэлцэж байна
Дараагийн хэлэлцэх асуудал буюу Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчдын илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Жаргалан танилцууллаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Үндэсний их баяр наадам нь Монгол түмний үндэсний ондоошлын ухамсарт гүн нөлөөтэй чухал арга хэмжээ юм. Тиймээс Үндэсний их баяр наадам Монгол түмний бүхий л түүх, цаг хугацаанд эв нэгдлийг хангах онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр ч утгаараа Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Монгол Улсын Үнсэн хууль болон Үндэсний их баяр наадмын тухай хуульд тусгайлан зааж, зохицуулсан байдаг. Үндэсний их баяр наадмын тухай хууль 2023 оны зургадугаар сард батлагдсанаас хойш тус хуульд нийт 8 удаа өөрчлөлт оруулсан.
Гэвч Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх байдал, төрт ёсны түүхэн уламжлал, үндэсний эв нэгдлийн бэлгэдэл болохыг тодотгосон үзэл санааны өөрчлөлт хараахан хийгдээгүй байна. Тиймээс үзэл санааны өөрчлөлт оруулах талаар энэхүү хуулийн төслийг танилцуулж байна.
ТҮүнчлэн хуулийн төсөлтэй холбоотой ТББХ-ны санал, дүнгэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Номин:
-Жилийн жилд Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой асуудлууд тулгардаг. Энэ утгаараа зарим төрлийн нэршлийг хуульчилж, цаашдаа практикт хэрэглэхэд амар болгох нь зүйтэй гэж үзэж байна. Нөгөө талдаа Үндэсний их баяр наадмын тухай хуулийг бид эргэн харах хэрэгтэй. Учир нь үүн дотор Үндэсний спортын талаар асуудлууд орж ирдэг. Үүнээс болж баяр наадмын үеэр иргэд бухимдах асуудал үүсдэг. Тиймээс цаашдаа салгаж авч үзэх нь чухал гэж бодож байна. Үндэсний спорт бол бидний өв соёл, энэ утгаараа мэргэжлийн спорт цаашлаад бусад спортоос ялгаж өөр байдлаар зохицуулах хуулийн зохицуулалт хэрэгтэй гэх байр суурийг илэрхийллээ.
Үргэлжлүүлэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хурааж гишүүдийн 64.4 хувийн саналаар хэлэлцэх эсэх санал дэмжигдсэнээр төслүүдийн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ.
Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойших хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж эхэллээ
Дараагийн хэлэлцэх асуудал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж эхэллээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгын УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотойгоор урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа.
Үүний дараа зарчмын зөрүүтэй дөрвөн асуудалд санал хурааж гишүүдийн олонх дэмжсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна

Дараагийн хэлэлцэх асуудал буюу Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн эсэх талаар Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг танилцууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотойгоор урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч эхэллээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Хууль санаачлагчдын өргөн барьсан төсөл дээр жендерийн мэдрэмжтэй байх гэдэг саналыг оруулж ирсэн. Жендерийн эрх гэдэг бол хүний эрх. Үүнийг уг нь хууль тогтоомжийн найруулгаар засъя гэдэг байдлаар байнгын хороо руу эргэн татсан. Гэтэл одоо ямар ч санал өгөх, засах боломжгүйгээр, жендерийн үнэлгээний хэсгийг бүр хасаад оруулж ирсэн байна. Яагаад жендерийн гэдэг үгийг ингэж ад үзээд байгааг ойлгохгүй байна.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
–Үүнийг хуулийн хулгай ч гэдэг юм уу байхгүй болгочихлоо гэж хэлж болохгүй. Бид нар хууль тогтоомжийн хууль бол суурь хууль. Үүнийг хууль зүйн хувьд дараа нь хэрэгжүүлэхэд юун дээр анхаарах уу, хууль зүйн хэмжээ, эрэмбэ дараалал юу байх вэ гэдэг дээр ажлын хэсэг нэлээдгүй анхаарч ажилласан. Техникийн хувьд "жендерийн мэдрэмжтэй" гэдэг үгийг хасахаар ажлын хэсэг санал оруулсан байсан. Хоорондоо зөрчилтэй байж магадгүй зүйл заалтууд өмнөх чуулган дээр босоод чиглэл аваад, дэмжигдээд явсан. Эдгээрийг бас тусгаад явж байгаа. Жендерийн эрх тэгш байдал бол ойлгомжтой. Үндсэн хуулиараа ч бид үүнийг баримталж, хэрэгжүүлэхийн төлөө явж байгаа. Тэгэхээр уг асуудлыг тусгасан зүйл заалтууд бусад зүйл заалтдаа хамт ороод явж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
-МАН өөрөө олон хуулиудад, журмуудад шинжилгээ хийгээд 800 гаруй заалт хүний эрхийг зөрчсөн байна гэдэг судалгааны үр дүн гаргачихсан байгаа. Үүнийг яаж нийцүүлэх вэ гэдэг дээр ямар байр суурьтай байна вэ?
–УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Хууль санаачлагчдын зүгээс ч мөн таны хэлсэн хөндлөнгийн судлаачдын асуудлыг хөндөж байсан. Тиймээс нэгдүгээрт хууль тогтоомжийн үр нөлөөний үнэлгээ гэдэг зүйлийг заавал хөндлөнгийн судлаач, шинжээчээр хийлгэдэг болох гэдэг заалтыг хуульд тусгаж өгсөн байгаа. Мөн УИХ-ын гишүүд өөрсдөө хууль санаачлахаар болбол, зардлын тооцоолол гэх мэт баримт бичгээ нэг бол УИХ-ын Тамгын газраар, эсвэл хууль зүйн, төсвийн чиглэлээр ажилладаг хуулийн этгээдээр хийлгэж болно гэсэн ийм зүйл заалтыг оруулж ирсэн.
Үүний дараа Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэх эсэх асуудалд санал хураана.
Тухайлбал,
-2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
-Үндэсний баялгын сангын 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
-НДС-ын 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
-ЭМДС-ын 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг дэмжих эсэх санал хураалт явуулна.
Санал хураалтаар гишүүдийн 67.5 хувийн саналаар санал дэмжигдлээ. Ийнхүү хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул дээр дурдсан хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:
-УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан нийт гишүүдийн 57.1 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах зургаан асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
1.Улсын Их Хурлын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ;
2.Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/;
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/;
4.Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан нарын 40 гишүүн 2025.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 60 минут/;
Түүнчлэн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар,
5.Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай;
6.Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон байна.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.190.174
ЮУН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН,,,ВЭ. АРДЧИЛСАН ХӨДӨЛГӨӨН ШҮҮ ДЭЭ. АРДЧИЛЛЫГ ӨМЧЛӨХ ГЭСЭН ХАРГИС ЭТГЭЭДҮҮДИЙН ЭЭЛЖИТ ЯВУУЛГА БАЙНА. БҮХ СОЦ ОРНУУДАД ГАРСАН ЭЭЛЖИТ ӨӨРЧЛӨЛТ БАЙЛАА. ТЭД ИНГЭЖ СҮРЖИГНЭЭГҮЙ ШҮҮ. ЭНЭ НЬ 1921 ОНЫ АРДЫН ИХ ХУВЬСГАЛЫН АЧ ХОЛБОГДЛЫГ БҮДЭГРҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ УЛСТӨРЖСӨН НОЦТОЙ ҮЙЛДЭЛ МӨН. 1921 ОНЫ АРДЫН ХУВЬСГАЛ МОНГОЛЫН ОЛОН ЗУУНЫ ХОЦРОРГДЛЫГ БОГИНО ХУГАЦААНД АРИЛГАСАН МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТҮҮХЭН АУГАА ИХ ЭРГЭЛТ БАЙЛАА. АРДЧИЛЛЫГ ОЙН ӨДРӨӨРӨӨ ТЭМДЭГЛЭХ ЁСТОЙ.
yalguun 3 цагийн өмнө 59.153.113.178
99997605 sanhuu avna, duudlagaar ochino
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.160.111
Харуулах боломжгүй.
Зочин 6 цагийн өмнө 59.153.113.13
Хуучин сайд байсан хэдэн гишүүн бий. ТЭДНИЙ НЭГ НЬ АРИУНЗАЯА. Жендерийн шаардлага ХЭСЭГ ГИШҮҮД ЗАНДАНД ӨГӨӨД Ч НЭМЭР БОЛСОНГҮЙ. Их ууртай, бүр өөрийгөө хянаж чадахаа байгаад эмэгтэй гишүүн лүүгээ бүдүүлэг загнаж байна.Сайд болох санаатай байгаад тэр нь бүтээгүй болохоор ааш нь хөдлөөд байгаа хүн үү, үгүй юу бүү мэд.
Зочин 6 цагийн өмнө 59.153.113.13
Морь цоллооч, бөх цоллооч, сэтгүүлчид гээд 3 ойг хэлэх гээд будлиад холиодог байсан бол одоо 4 ойг хэлэх гээд бантан болгох юм байна.Зүгээр л ардын хувьсгал, наадам хоёроо хэлээд байдаг цоллогч нар чбий. Ярьшиг зүгээр энэ нь дээрдээ
ЗОЧИН 8 цагийн өмнө 192.82.64.167
БАЯР НААДМЫН ХУУЛЬД ОЛОН ХОНОГ АМРАХ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ХЭРЭГГҮЙ. ХУУЧИН 2 ӨДӨР АМАРДАГ БАЙСАН ТИЙМ Л БАЙХАД БОЛНО. МӨН ЦАГААН САР БОЛ МАЛЧИН ТҮМНИЙ БАЯР УЧРААС ХОТ СУУРИН ГАЗРЫНХАН ТЭР ДУНДАА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН ЗОЛГОЖ ТЭМДЭГЛЭДГИЙГ ХУУЛИАР ХОРИХ ХЭРЭГТЭЙ. БИД 70ЖИЛ ИЙМ ЗАГВАРААР ЯВЖ ИРСЭН ТЭГЭХЭД Л ГОЁ БАЙСАН ШҮҮ.
ЗОЧИН 8 цагийн өмнө 192.82.64.167
126 ГИШҮҮНТЭЙ ИХ ХУРАЛЫН ИРЦ ДӨНГӨЖ 50,1 ХУВЬ ГЭДЭГ БОЛ ҮНЭХЭЭР ХАНГАЛТГҮЙ БАЙНА. ИЙМЭЭС ГИШҮҮДИЙН ТООГ 50 БОЛГОЖ БУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ТӨРИЙН АЛБАНД 20-ООС ДООШГҮЙ ЖИЛ АЖИЛЛАСАН ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОН ХУУЛИЙН МЭРГЭЖИЛТЭЙ 50 ХҮНИЙГ ИХ ХУРЛЫН ГИШҮҮНЭЭР СОНГОДОГ БОЛЦГООЁО. ИНГЭЭД ЦААШИД ГАДНЫ НӨЛӨӨ, ЛОББИНД АВТСАН НӨХРИЙГ ШУУД ЭГҮҮЛЭН ТАТАЖ ШОРОНД НАСААР НЬ ХОРЬДОГ БОЛБОЛ МОНГОЛ УЛС СУГ ХӨГЖИНӨ.
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ГЭЖ ОРУУЛАХГҮЙ ШҮҮ 8 цагийн өмнө 66.181.186.182
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ГЭЖ ҮХСЭН ҮЛИЙ БАЙДАГ ЮМ. МОНГОЛ УЛСАД, АРД ТҮМЭНД АСАР ИХ ГАЙ
ЧИРСАН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ГЭГЧ ХУЛХИ ХУЛГАЙЧУУДЫН НЭРИЙГ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУУЛЬД ОРУУЛАХГҮЙ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Т1 5 цагийн өмнө 202.9.46.124
цаг хугацааны машиндаа суугаад 1937 ондоо очиж маахуур Дамбад буудуулж бөөн баяр хөөр болж үхээч!
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.178.253
Амарбаясгалан түүхэнд байгаагүй маш муу спекр болж байна. хурлаа удирдаж чадахгүй, хуулийн мэдлэггүй, хүн чанаргүй юм байна. ийм сэтгэлгүй хүнээр их хурлын дарга хийлгэх гэж
9133 12 цагийн өмнө 66.181.166.134
Уйлчихсан юм шиг царайтай Булгантуяа, унтчихсан юм шиг төрхтэй Ж.Ганбаатар, болгоомжилсон шинжтэй Энхбаяр, болох болохгүй юм бүхэнд хошуу дүрэгч Сайнзориг …гээд явж өгнө дөө.