"БЗХӨ авсан иргэдийн дийлэнх нь сурагчид байдаг"

"БЗХӨ авсан иргэдийн дийлэнх нь сурагчид байдаг"

"БЗХӨ авсан иргэдийн дийлэнх нь сурагчид байдаг"

"Би хоёр хүүхэдтэй жирийн нэгэн ээж. Амьдралынхаа ихэнх цагийг ажилдаа зарцуулдаг. Тиймээс хүүхдүүддээ зав гаргаж, ярилцаж чаддаггүй. Нөхөр бид хоёрт буруу бий. Залуучуудын дунд бэлгийн замын халдварт өвчин их байгааг сонссон. Насанд хүрсэн эрэгтэй хүүхэдтэй болохоор санаа зовдог. Хүүтэйгээ бэлгийн боловсролын талаар ярилцахад хүндрэлтэй байдаг. Эрүүл мэндийн хичээлд тэр талаар маш сайн ойлголт өгөх ёстой гэж боддог" талаараа 45 орчим насны эмэгтэй гэмшингүй ярина.

Түүний хувьд 19 болон гурван настай хоёр хүүхэдтэй. Том хүү нь оюутан гэнэ. Хүү нь томрох тусмаа ээж аваасаа асуудлаа нуудаг, ярилцахаас зугатдаг болсныг нуусангүй.

Сүүлийн жилүүдэд залуусын дунд бэлгийн замбараагүй хавьтилд орсноор халдварт өвчин тусах тохиолдол нэмэгджээ. ЭМЯ-ны албан ёсны сайтад гарсан мэдээллээр бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдлын тоо өнгөрөгч тавдугаар сарын байдлаар  гэхэд 870. Үүний цаана бэлгийн замын халдварт өвчин туссанаа мэдээгүй, мөн мэдсэн ч эмнэлэгт хандаагүй хэчнээн тохиолдол байгааг хэлэхэд хэцүү.

Бэлгийн замын халдварт өвчин туссан тохиолдолд цаг алдалгүй эмчид үзүүлэх ёстой. Гэвч, өсвөр насныхны хувьд эцэг эхээсээ айх, ичиж зовох зэрэг асуудлаас болоод оройтож эмнэлэгт ханддаг гэнэ.

"Бэлгийн замын халдварт өвчин авсан тохиолдолд ээж, аавдаа хэлж мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандах нь чухал. Өсвөр үеийнхэн өөр хоорондоо бие биеэ шоолж асуудалд орох вий гэдгээс айдаг. Хүүхэд залуусын дунд бэлгийн замын халдварт өвчин их байгаа нь бэлгэвч хэрэглэх соёл бага байгаатай холбоотой. Энэ талын сурталчилгаа маш хангалтгүй" гэж 50 гаруй насны эрэгтэй бодлоо хуваалцав.

Тэгвэл МУБИС-ийн оюутан, нэрээ У гэж нууцалсан бүсгүйгээс бэлгийн боловсролын талаар хэр зэрэг ойлголттой байгааг сонирхоход "Бэлгийн захын халдварт өвчин дан ганц бэлгийн замаар халдахгүй нийтийн бие засах газраас хүртэл халдварт өвчнийг авах боломжтой.  Манай үеийнхний хувьд бэлгийн хавьталд эрт ордог болсон юм шиг санагдсан. Үүнээсээ болж эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол амсдаг. Бэлгийн замын өвчин тусахгүйн тулд бэлгэвч хэрэглэх нь үр дүнтэй бөгөөд халдвараас сэргийлэх ганц арга" гэж оюутан бүсгүй У хэллээ.

Өсвөр үеийнхэн гэлтгүй манай хар массын хувьд бэлгийн замын өвчин эдгэрдэггүй гэж айдаг. Гэвч цаг алдалгүй эмчлүүлэх шаардлагатай шүү" гэж эмнэлгийн ажилтнууд анхааруулав.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласан бэлгийн замын халдвар өвчнүүдийн ангилалд тэмбүү, бэлгийн үү, шээс бэлгийн замын миноплазмын халдвар, хламидын халдвар, заг хүйтэн, бэлгийн херпес гэх өвчнүүд багтдаг. Заримдаа бэлгийн замын халдварт өвчин нь шинж тэмдэггүй байдаг тул анзаарагдахгүй байх нь бий. Гэхдээ ихэнх тохиолдолод хшээх үед хүндрэлтэй эсвэл үрэвсэл үүсдэг, бэлэг эрхтэн хэсгээр хаван хөөх зэрэг анхан шатны шинж тэмдэг ажиглагддаги аж.

Бэлгийн замын халдварт өвчний нэг заг хүйтэн нь нянгаар үүсгэгддэг бэлгийн замын халдвар юм. Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэл эрэгтэй хүнд 3-5 хоног, эмэгтэйчүүдийн хувьд 5-10 хонодог аж.

Бэлгийн замын халдварт өвчин наснаас хараахгүй тусах боломжтой өвчний тоонд ордог. Зарим тохиолдолд эрүүл хүнээс хоёрдох этгээдэд халдварлагдаг. Энэ өвчин агаар туслын замаар бус бэлгийн хавьтлын төрөл бүрийн аргаар хүнээс хүнд халдварлана. Эдгээр халдварын зарим нь жирэмслэлт, халдвар үүсгэдэг организмууд нь хүнээс хүнд цус, үрийн шингэн, үтрээний ялгарал болон биеийн бусад шингэнээр дамжин халдварладаг гэв.

Манай улсад бэлгийн захын халдварт өвчний дэлгэрэлт залуужсан бөгөөд төвчлөлийг дотор нь задалж үзвэл тэмбүү 360, гонококкт халдвар 296, трихомониаз 213, ХДХВ/ДОХ нэг тохиолдол бүртгэгджээ.

Зарим тохиолдолд жирэмсэн эхээс урагт эсвэл төрөлтийн үед хүүхэд цусаар халдварлах, дамжин ирэх үзэгдэл бий. Бэлгийн замын халдварт өвчин туссан эрэгтэйчүүдийн 90-95 хувьд шинж тэмдэг хурц илэрнэ. Эмэгтэйчүүдийн хувьд ихэвчлэн шинж тэмдэггүй, эсвэл бүдэг балархай хэлбэрээр илэрдэг талаар мэргэжлийн эмч нар хэлж байна. Харин хүний хөхөнцөр вирус  аливаа нэг халдвар авахаас урьдчилан сэргийлдэг аж.

Залуучууд зургаан сард нэг удаа болон жилд 1-2 удаа шинжилгээнд хамрагдах нь чухал болохыг эмч нар анхааруулав. Гэвч залуус үзэг шинжилгээд хамрагдалт муу байдаг нь судалгаагаар гарсан. Бэлгийн замын халдварт өвчин далд байх үеийг үл анзааран бусдад тээгч болж тараадаг байна.

Энэ талаар "Бриллиат" эмнэлгийн эмч Д.Бат-Оргилоос тодруулга авсан юм.

Бэлгийн замын халдвар гэдэг нь халдвартай нэг хүнээс нөгөө хүнд халдах өвчнийг хэлнэ. Энэ нь дан ганц бэлгийн замаас гадна хүрэлцэх үед ч халдварладаг өвчин байдаг. Бэлгийн замаар түгээмэл халдварладаг өвчин бол тэмбүү, заг хүйтэн нь нянгаар дамждаг. Бэлгийн хомхой, бэлгийн хөхөнцөр өвчнүүд вирусээс хүн хооронд дамждаг.

-Тохиолдлыг бэлгийн харилцаанд орсон тохиолдолд хувь иргэд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Халдварт өвчнөөс хувь хүн өөрийгөө сэргийлж чадах зүйл бол тохиолдлын болон хосын харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх хэрэгтэй. Бэлгэвч тодорхой хэдэн вирусээс хамгаалах хэдий ч арьсаар дамжин халдварлах вирус бий. Тохиолдлын бэлгийн харилцаанд орох нь халдвартай хүнтэй бэлгийн харилцаанд орох магадлалыг нэмэгдүүлдэг.  Тиймээс хосууд хоёр биедээ үнэн ч байх гуравдах этгээдтэй бэлгийн харилцаанд орохгүй байх нь халдвараас сэргийлнэ. Тохиолдлын болон халдвартай өвчтэй хүнтэй хавьтсан болон шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Үүнээс гадна архи согтуураах ундаа хэрэглэсэн хүмүүс бэлгийн замын халдварт өвчин авсан гэж их ирдэг. Архи согтууруулах ундаа уусан үед дур хүсэл нэмэгддэг, үүнээс болоод замбараагүй хавьтилд орж, бэлгийн замын өвчин тусах эрсдэлтэй болжээ.

БЗХӨ ихэнх тохиолдолд хэрхэн илэрдэг вэ?

"Заг хүйтэн өвчний хувьд бэлэг эрхтэн орчмоор яр шарх гарах байдлаар шинж тэмдэг илэрдэг бол тэмбүү өвчний хувьд цавины тунгалгийн булчирхай цочдог. Харин зарим халдварын үед илэрч гарч ирэхгүй тохиолдол бий. Хүний дархлаа унасан үед шинж тэмдэг нь гардаг. Бэлгийн замын халдвар авсан үед мэргэжлийн эмчид бус хүрээлэн буй найз нөхдөөсөө заавар зөвлөгөөг авсан байдаг. Энэ нь буруу юм. Шууд эмчид хандаж арга хэмжээ авах нь зөв. Хэн нэгний амнаас сонсож дур мэдэн эм тариа хэрэглэдэг байсан бол одоо эмчийн заавраар заавал эм олгогдож байгаа нь хамгийн зөв байсан.

БЗХӨ аваад ирж буй иргэдийн ихэнх нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд оюутан залуус байна. Энэ тал дээр сургууль бүр эрүүл мэндийн боловсролыг сайн ойлгуулж сургалт ороосой гэж хүсдэг. БЗХӨ залуужиж байгаа нь эцэг эхийн хараа хяналт болон цахим орчноос үүдэлтэй бэлгийн харилцаанд орох нь ихсэн байна. Эмнэлгүүдийн хувьд үзлэг шинжилгээг өдөр бүр хийдэг. Үзлэгийн үнэ 35 мянган төгрөгөөс эхэлдэг бол бүрэн шинжилгээ 200 мянган төгрөгөөс эхэлдэг" талаар мэргэжлийн эмч яриандаа дурдлаа.

Улсын хэмжээн бэлгийн замын сайн дурын шинжилгээ өгөх 50 гаруй төв үйл ажиллагаа явуулдаг. Гэсэн хэдий ч хүүхэд залуусын дунд бэлгийн замын халдварт өвчний тархалт ихссээр байгааг тэрбээр шүүмлэв. Э

Эцэст нь хэлэхэдэд эцэг эхчүүүд багш, сургуульд найдах биш бэлгийн боловсролын талаарх өсвөр насны үр хүүхэдтэйгээ илэн далангуй байж элдэв халдвараас урьдчилан сэргийлж чадна.

А.Тамир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонгогч 3 цагийн өмнө 202.9.47.23

нөгөө барууны ардчилал, хүний эрхээ эдэлж байгаагийн нэг нотолгоо юу? …бас хар тамхи, танхайрал гээд цуврана….

Avatar

🤤 🤧 7 цагийн өмнө 66.181.182.175

шүлсээр гэж байх шив дээ. байгууллага архи тамхи дамжуулж хэрэглэдэг. ханиадтай хүний шүлс үсрэх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж