Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт хэрэгжүүлэхэд парламент манлайлал үзүүлнэ

Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт хэрэгжүүлэхэд парламент манлайлал үзүүлнэ

Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт хэрэгжүүлэхэд парламент манлайлал үзүүлнэ

Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсны 35 жилийн ой ирэх намар тохионо. Азийн бүс нутагтаа анх удаа жендэрийн өөрийн үнэлгээг зориглон авч хийж, сонгуулийн тогтолцоондоо эмэгтэй нэр дэвшигчийн квотын тоог өсгөсөн гэдгээрээ манай УИХ олон улсад ихээхэн нэр хүндтэй яваа. Манай парламент 1962 онд Олон улсын парламентын холбоонд гишүүнээр элссэн бол 2022 оноос хойш харилцан ойлголцлын Санамж бичгийг хоёронтоо сунгаж, хамтран ажиллаж байна. Талууд хамтын ажиллагааны хүрээнд энэ долоо хоногийн эхний хоёр өдөр хүний эрхийн үндэсний механизм болон охид, эмэгтэйчүүдийг бүх хэлбэрээр ялгаварлан гадуурхахын эсрэг конвенцын хэрэгжилтэд парламентын үүрэг, оролцоог бэхжүүлэх асуудлыг хэлэлцүүллээ.

Түүнчлэн жил бүрийн зургадугаар сарын 30-ны өдөр тохиодог Олон улсын парламентын өдрийг угтаж Монгол Улсын Их Хурал, Британийн Парламент дахь ОУПХ-той харилцах бүлэг, ОУПХ-ны ажлын албаны гурван талт хэлэлцүүлгийг “Жендэрийн тэгш байдал” сэдвээр зохион байгуулсан юм. Учир нь өнөө жил уг өдрийг “Achieving gender equality, action by action” буюу “Алхам бүрээр жендэрийн тэгш байдлыг хангая” уриан дор тэмдэглэх ажээ. Анхны 126 гишүүнтэй УИХ хүн төвтэй бодлого явуулах стратегиа идэвхийлэн хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж, хүний эрхийн аливаа санал, санаачлагыг өөрсдөө манлайлан ажиллаж эхэлсэн гэдгээ уулзалт бүрт нүүр бардам танилцуулж байлаа. Үүнийг нь батлах мэт Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Мартин Чунгон цахимаар ирүүлсэн дүрст мэндчилгээндээ Монгол Улсын Их Хурлаас хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал, парламентат ёсыг төлөвшүүлэхэд бодит үр дүнтэй зорилтот ажлуудыг хэрэгжүүлж байгааг онцлон сайшаасныг дэлгэцэнд харуулжээ.

Хамтын ажиллагааныхаа хүрээнд хүний эрх, жендэрийн өөрийн үнэлгээг тус холбооны дэмжлэгтэйгээр хийж, Азийн бүс нутагтаа магнайлсан Монголын парламентын дараачийн том амбиц нь ”Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн аргачлал, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх шатанд оролцоогоо нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллагын түншлэлийг идэвхжүүлж, инновацид түшиглэн” шинэ үеийн парламентыг бий болгох явдал. Угтаа хүн төвт бодлого нь хэнийг ч үл орхих тогтвортой хөгжлийн 17 зорилттой шууд уялдана. Олон намын төлөөлөлтэй парламент бүрдсэний хэргийг одоо л гаргана. Хүний эрхийн дэд хорооноос эхлээд иргэний нийгмийн төлөөлөлтэй сар бүр уулзаад эхэлчихсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж жагсаалтаар орж ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр гишүүн ч үүнд ихээхэн нөлөө үзүүлнэ. Жендэр гэдэг нь зөвхөн хоёр хүйсийн асуудал биш гэдгийг олон улсаараа хэлэлцээд өдгөө ахисан шатанд гаргаж 10 гаруй жилийн өмнө баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиа орчин цагийн хэрэгцээнд тулгуурлан шинэчилж, хүнээ бодсон, иргэнийхээ эрхийг хангаж, хамгаалсан хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд Д.Амарбаясгалан даргатай УИХ эрмэлзэж байна. Ямартай ч ОУПХ тэдэнд онц үнэлгээ тавьж, дахиад ч урт удаан хамтарч дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.46

— Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-06-26 203.98.76.70

piiissssddddaaaa jender 30 jil yarilaaaaaaa odoo naaduul chin davarsan bn erchuud ni bugd amia horloohuuuu sdaaaa zugeer l ene ulsd amidramaagui bnaa shuuuuuu

Avatar

Зочин 2025-06-26 202.131.230.163

30 жендер ярилаа. Эмэгтэйчүүд л Монголд дарлагдаж байгаа юм шиг тэнэг яриагаа боль. эрэгтэйчүүдийг орхигдуулснаар улс дэндүү хоцрогдож бна. Зарим эмэгтэйчүүд гадаадын хүнтэй сууснаа бараг гайхуулаад байгаа юм биш үү? аан Бодох юм ихбна оо.

Avatar

Зочин 2025-06-26 103.168.34.18

Манай парламентчдын балайрал бүр утгаа алдлаа. Энэ улс орон яана даа

Avatar

Нэргүй 2025-06-26 103.229.120.96

Одоо наад жендер гэдэг балай юмаа орхио. Мерит зарчмаар явсан нь хамгийн зөв шийдэл. Үнэхээр эрдэм чадалтай, чадвартай бол квот байсан байгаагүй эмэгтэйчүүд илүүрхээд гараад л ирнэ. Хүчээр хүйсийн харьцааг зохицуулна гэдэг мулгуу санаааасаа салах цаг ирсэн байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж