Наадмын дараа иргэд нойр булчирхай, хордлого, харвалтаар эмнэлэгт хандах нь ихэсдэг

Наадмын дараа иргэд нойр булчирхай, хордлого, харвалтаар эмнэлэгт хандах нь ихэсдэг

Наадмын дараа иргэд нойр булчирхай, хордлого, харвалтаар эмнэлэгт хандах нь ихэсдэг

Үндэсний их баяр наадам нь ард түмний баяр цэнгэлийн үе хэдий ч эрүүл мэндийн салбарын хувьд хамгийн ачаалалтай өдрүүдийн нэг болдог талаар эмч нар онцолж байна. Тухайлбал, “Эрүүл оршихуй” эмнэлгийн хүний их эмч Г.Даваадоржийн хэлснээр наадмын дараах өдрүүдэд иргэд нойр булчирхайн үрэвсэл, хоолны хордлого, хэт халалтаас үүдэлтэй өвчлөл, харвалттай холбоотой шинж тэмдгээр эмнэлэгт хандах нь нэмэгддэг байна.

Тэрбээр “Наадмын үеэр хүмүүс ихэвчлэн аялал зугаалгад явдаг учир ерөнхий ирэлт нь бага мэт боловч зарим нь амралтын хугацаагаа далимдуулан эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийлгэх зорилгоор ирдэг. Гэхдээ баярын дараа хордлого, ходоод гэдэс хямрал, нойр булчирхайн цочрол, цөс, харвалтын шинж тэмдгээр ирэх хүмүүс олширдог” гэлээ.

Хэтрүүлсэн хэрэглээ эрсдэлийг нэмэгдүүлдэг

Баярын өдрүүдэд хуушуур, боодог, хорхог зэрэг тослог, шарсан, хүнд хоол хэт ихээр хэрэглэдэг. Үүнийг дагаад архи, согтууруулах ундааны хэрэглээ огцом өсдөг нь нойр булчирхай, ходоод, элэг, цөсний ачааллыг нэмэгдүүлж, үрэвсэл, өвчлөл үүсгэх эрсдэлтэй.

Энэ талаар хүний их эмч Г.Даваадорж хэлэхдээ,“Нойр булчирхайн үрэвсэл зөвхөн ахмад настнуудад тохиолдоно гэж ойлгож болохгүй. Жишээлбэл, саяхан бага насны хүүхдэд цөсний чулуу илэрсэн. Энэ нь бидний буруу хооллолт, бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ, өглөөний цайг алгасах зуршилтай холбоотой. Иймд энэхүү өвчлөл аль ч насныханд тохиолдож болно” гэлээ.

Харвалтын шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Мөн наадмын дараах өдрүүдэд толгой эргэх, гар хөл мэдээ алдах, ухаан балартах зэрэг харвалтад ойрхон шинж илрэх нь нэмэгддэг. Ийм тохиолдолд цаг алдалгүй эмчид хандах,  яаралтай тохиолдолд түргэн тусламж дуудан анхны тусламжаа аван, дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлэх шаардлагатайг эмч онцолжээ.

“Бид харвалтын шинж тэмдэг илэрсэн хүмүүст анхны тусламж үзүүлснийхээ дараа дараагийн шатлал руу яаралтай илгээдэг. Энэ нь ихэнхдээ архи дарсны хэрэглээ, хэт халалт, даралт ихсэхтэй холбоотой байдаг” гэж хүний их эмч Г.Даваадорж хэллээ.

“Эрүүл оршихуй” эмнэлгийн зүгээс дараах зөвлөгөөг иргэдэд өгч байна:

  • Өглөөний цайгаа алгасахгүй, тогтмол хэрэглэж хэвших
  • Тослог, шарсан, хурц, даршилсан хоол хүнсийг баярын үеэр хязгаарлах
  • Архины хэрэглээг багасгах, хэтрүүлэхгүй байх
  • Өдөрт 2 литрээс дээш ус уух
  • Хоол идсэний дараа шууд хэвтэхгүй байх, оройн цагаар хооллохгүй байх
  • Нарны шууд тусгалд удаан байхгүй байх
  • Биеийн байдал өөрчлөгдвөл түргэн шуурхай эмнэлэгт хандах

Хооллолт, амьдралын хэв маягаа өөрчлөхгүй бол жилээс жилд ийм төрлийн өвчлөл нэмэгдсээр байх хандлагатай байна.

С.Учрал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 14.1.81.103

ҮХЭХ ГЭЖ БАЙГАА МЭТ Л ХЭДЭН ӨДӨР ХИВДЭГ.

ЭРҮҮЛ МЭНДЭЭ БОДОЖ БАЙ.
ЖААХАН ХӨНГӨН ХООЛЛОЖ СУРМААР ЮМ.

МАХ ӨӨХ ТОСТОЙ ХООЛНЫ АРААС ЦЭВ ХҮЙТЭН ЮМ УУХАА БОЛЬ

ЭНЭ ЧИНЬ ҮХЭЛ Ш ДЭЭ. НААД ЗАХ НЬ ГЭДЭСНИЙ ТҮГЖРЭЛ ЦААШЛААД ҮХЭЛ.

Avatar

Зочин 4 цагийн өмнө 59.153.112.175

их олон хоногоор амрахаар тэр хэрээр их мах идэж бгаа шүү бас сар шинийн баяраар айл болгонд бууз мах иддэг энэ л өвчин болоод бна эмч нар дийлэхээ болилоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж