Өнөөдөр /2025.06.26/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.
09:00 цагт: Стандарт, хэмжил зүйн газар, Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх /ITDM/ төслийн баг бүрэлдэхүүнтэй хамтран “Бизнесийн орчинд стандарт” хэлэлцүүлгийг “Блью скай” зочид буудалд зохион байгуулна. Холбогдох утас: 99006045
09:00 цагт: “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчдын хохирол нөхөн төлүүлэлт, эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын сангийн шинэ байранд болно. Холбогдох утас: 91119838
10:30 цагт: ОБЕГ-т ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэнэ.
11:00 цагт: СЭМҮТ-өөс хар тамхитай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан дэлхийд болон манай улсад нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгнө. Монгол ньюс.
11:30 цагт: “Хархорин-2025” кино наадмын талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14:00 цагт: “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламж” сэдэвт сургалт “Барилгын хөгжлийн төв”-д зохион байгуулагдана.
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд найрамдах Казахстан улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу энэ сарын 26-27-нд Монгол Улсад албан ёсны төрийн айлчлал хийнэ.
-П. И Чайковскийн "Хунт нуур" балетыг УДБЭТ-ын тайзнаа толилуулна.
-Сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 23-29-нд төв талбайд үргэлжилж байна.
Холбоотой мэдээ