Сүн Үкүний төрсөн нутгаар аялсан тэмдэглэл

Сүн Үкүний төрсөн нутгаар аялсан тэмдэглэл

Сүн Үкүний төрсөн нутгаар аялсан тэмдэглэл

Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл, Тансан ламын үлгэр зэргээр олноо алдаршсан Хятадын нэрт үлгэр өдгөө тус улсын аялал жуулчлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулах болжээ. Жянсу мужийн хойд хэсэгт, Хуай мөрний хөвөөнд орших Хуайань хотын захад "Huai’an Xiyou World of Adventure" парк байрлах бөгөөд энэхүү газарт Сүн Үкүний домогт хөл тавьсан мэдрэмжийг олгоно. Сүүлийн жилүүдэд Хятадын салбар тус бүр хурдацтай хөгжиж, өөрсдийн түүх, домгоо олон нийтэд сурталчлах ажлыг тогтвортойгоор нэмэгдүүлж буй. Энэ хүрээнд Хуайань хот аялал жуулчлалын салбартаа тэргүүлэх эгнээнд орж буйг "Аяллын тэмдэглэл" буландаа онцолж байна.

Хуайань хот бол Хятадын хувьд энгийн нэгэн хот биш аж. Энэ нь Хятадын түүх, эртний домгийг орчин үетэй хослуулсан онцгой газар юм. Тус улсын анхны ерөнхий сайд, ард түмний хайртай хүү Жоу Эньлайгийн төрсөн нутаг болох энэ хот нь түүхийн гүн гүнзгий утга агуулгыг хөгжил цэцэглэлтийн уур амьсгалтай холбожээ. Тиймдээ ч хятадуудын хувьд онцгой байр суурийг эзэлдэг байна. Жоу Эньлайгийн төрсөн гэрийг музей болгон тохижуулж, хүүхэд нас, гэр бүлийн хүмүүжил, эх оронч сэтгэлгээ хэрхэн төлөвшсөнийг олон нийтэд танилцуулах аж. Тэрхүү даруухан байшин, намуухан хашаагаар алхахад Хятадын хувьсгалын түүх болон хүний үнэн бодит амьдралын ул мөрийг хэдэн үеэр нь мэдэх боломжтой. Учир нь Хятад улс үүх түүхээ хойч үедээ өвлүүлэн үлдээхдээ онцгой анхаарах бөгөөд Жоу Эньлайгийн гэр өдий хүртэл эвдрэл гэмтэлгүй хадгалагдан ирснээс мэдэж болно.

ТАНСАН ЛАМЫН ЭХЛЭЛ

Хуайань хот нь Баруун этгээдэд зорчсон нь хэмээх сонгодог зохиолын гол баатар Сүн Үкүний домогтой салшгүй холбоотой. Учир нь зохиолч нь болох У Чэнь Эний төрсөн нутаг бөгөөд тэрээр амьдралынхаа турш олон газраар аялж, үзэж харснаа тэмдэглэн явж, Хятадын сонгодог дөрвөн зохиолын нэг болсон бүтээлийг туурвижээ. Энэхүү зохиолд үзэл суртал, хүний мөн чанар болон улс төрийн хар, цагаан зэргийг шингээсэн гэж зарим Хятадын шинжээчид үздэг байна. Гэсэн хэдий ч дэлхий дахинд танигдсан энэхүү зохиол өдгөө хүүхэд багачуудын паркийн гол сэдэв болжээ. Тус парк нь хөгжөөнт тоглоомоор дүүрэн бөгөөд "6D" технологийн тусламжтайгаар Сүн Үкүний хамт чөтгөрүүдтэй тулалдах боломжийг олгодог байна. Түүнчлэн, Тансан ламын үлгэрийн бүлэг болгоноор уран барилга барьсан нь энэхүү зохиолыг үзэж, уншиж өссөн хүн бүрд дотно санагдуулна.

ХУАЙАНИЙН АМЬДРАЛЫН УРСГАЛ

Хотын төвөөр урсах Ли гол нь амьдралын эх ундарга гэж нэрлэгддэг аж. Тухайлбал, хэдэн зууны турш нутгийн оршин суугчид нь Ли голоос ундаалсаар ирсэн бөгөөд өдгөө эртний Хятад, орчин цагийн Хятадыг нэгэн зэрэг үзэх боломжтой гол цэг болсон байна. Хан гүрний үеэс эхлэн энэхүү гол нь будаа тээвэрлэх чухал зам байжээ. Хэрэв Хуайанийг зорих сонирхол тээвэл уламжлалт завьтай аялал, кафе, гудамжны амтат хоол, нутгийн оршин суугчдын аж амьдралтай танилцахад илүүдэхгүй гэмээр. Нар жаргах үед улаан дэнлүү гол даган гэрэлтэж, усан спортоор хичээллэх бүхий л насны хүмүүсийг олж харна. Хуайань тансаг зэрэглэлийн уламжлалт хоолоороо алдартай бөгөөд нутгийн оршин суугчид Ли голоос агнасан загасаа өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг байна.

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН, НАРИЙН ГУДАМЖ ДАХЬ ЦАГ ХУГАЦААНЫ ХААЛГА

Угтаа Хуайань нь байгалийн гоо үзэсгэлэн, зугаа цэнгэл, түүхэн дурсгалт газар болон одон орон судлалын чухал ач холбогдлыг тээдэг байна. Жянсу муж нь Хятадын ногоон эрчим хүчийг дэмжих кампанит ажилд тэргүүн байр эзлэхээр зэхэж байхын сацуу экосистемийн нөхөн сэргээлтэд анхаарал хандуулдаг аж. Тодруулбал, хаагдсан уул уурхайн бүсийг нөхөн сэргээж, усан шумбалтын спортоор хичээллэж болох ногоон төгөл, хиймэл далайн эргийг бий болгожээ. Мөн нуурын эрэг дагуу амарч, моддын дунд хэвтэх боломжтой Шюи Сяньшань цэцэрлэгт хүрээлэн нь нөхөн сэргээлтийн ажил хэр үр дүнтэй гэдгийг харуулсан бодит жишээ юм. Тус газарт зочилсон хүн бүр байгалийн сайхныг мэдрэхээс гадна эртний соёлын өвийг харж, тайвшралыг олж чаддаг гэж нутгийн оршин суугчид итгэл дүүрэн хэлж байлаа.

ӨВ СОЁЛОО ХАМГААЛЖ, БАЙГАЛЬ ОРЧНОО АВАРЪЯ

Хуайань хотын жишээнээс харахад түүхэн өвийг хадгалж, соёлын аялал жуулчлал болгон хөгжүүлэх нь маш чухал гэдгийг сануулах болно. Учир нь Хуайнь хот нь домгийн баатар Сүн Үкүн, түүхэн зүтгэлтэн Жоу Эньлай нарын үүх түүхийг алдаршуулснаар зөвхөн дотоодын бус, гадаадын жуулчдын анхаарлыг татах болжээ. Монгол Улс өв соёл, үлгэр домог, түүхэн зүтгэлтэн, байгаль орчин зэрэг гайхамшигт өв олонтой. Их эзэн Чингис хаан, Жангар, нүүдэлчин соёл, хөөмий, бичиг үсэг, бөө мөргөл зэрэг дэлхийд хосгүй өвөрмөц түүх, соёлтой манай улс мөн адил түүхэн дурсгалт газраа хамгаалж, соёлын фестиваль, түүхэн сэдэвт парк, дэлгэцийн болон музейн интерактив туршлага зэргээр өв соёлоо олон нийтэд илүү таниулах боломжтой. Өнөө цагт өв соёлоо танин мэдүүлэх, дэлхий дахинд Монголын өвийг бахархалтайгаар харуулах цаг иржээ. Хуайань хот шиг түүх нь чулуунаас сонсогдож, үлгэр нь бодит мэт амилж, амьдрал нь суваг шиг урсдаг болоход Монгол Улсад юу дутна вэ? Аливаад сайнаас нь суралцаж, туршлага хуримтлуулж чадвал Монгол Улс ч ялгаагүй өв соёл, бахархал, үүх түүхээ хамгаалж, дэлхий дахинд өрсөлдөх хүчийг олно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 48 минутын өмнө 202.126.91.30

Хятадын коммунист намын суртал ухуулга тархи угаалтаа болио

Avatar

Нэргүй 50 минутын өмнө 202.126.91.30

News.мн р тувт хятадын коммунист намын суртал ухуулга таохи угаалт явагддаг боллоо

Avatar

Зочин 1 цагийн өмнө 202.9.46.218

Хятад монголын дайсан биш үү? Түүхийн ном унш

Avatar

Цнуэг 1 цагийн өмнө 66.181.183.236

Сонирхолтой байлаа , жаахан дэлгэрүүлсэн бол гоё бхйлаа

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.183.236

Очиж үзмээр санагдчихлаа

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 185.40.4.92

Хүзүүгүй тарвага лгбтдожийн сайт иймэрхүү коммунист улаан гитадыг шүлсдэн долоож, магтан сурталчилах гэж оролдсон юм байнга нийтэлдэг!!!

Avatar

иргэн 2 цагийн өмнө 59.153.84.210

хятадын зардлаар явж газар үзсэн юм бол олигтойхон юм бич л дээ ккк

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 185.40.4.149

Исүү гэгч Монгол хэл тааруу энэ авгай улайм цайм урд зүгийн нутгаа сурталчилан тархи угаах гэж оролддог болж, ккк

Avatar

Нэргүй 46 минутын өмнө 202.126.91.30

Гужаагийн хурлийзууд сүүлийн үед өвөг дээдсийнхээ нутгыг магтан дуулдаг боллоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж