Ковидоос хойш вакцинжуулалтад үл итгэх, худал мэдээлэл тараах болсон нь вакцинжуулалтад сөргөөр нөлөөлж байна. Улсын хэмжээнд вакцинжуулалт 30 гаруйхан хувьтай байгаа нь улаанбурхан өвчин дэгдэх шалтгаан болж байна.
Өнгөрсөн гуравдугаар сараас хойш улаанбурханы халдвар эрс нэмэгдэж өнөөдрийн байдлаар халдвар авсан хүүхдийн тоо 8862 хүрчээ. Улаанбурханы халдвар эрчимжиж нийслэл болон бүх аймагт бүртгэгдсэнээр Эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн.
Иргэдийн зүгээс сургууль, цэцэрлэг амарсан учир тархалт буурна гэж тооцоолж буй. Гэвч улаанбурхан өвчин нь халдварлах чадвар өндөр, хүнд явцтай өвчин бөгөөд нууц үе нь урт хугацаанд үргэлжилдэг аж. Өөрөөр хэлбэл, халдвар авсан хүн шинж тэмдэг илрэхээсээ өмнө бусдад халдвар тараах боломжтой. Сургууль, цэцэрлэг амарснаар тухайн халдварт өвчин буурах бус хүүхдүүд амралтаараа орон нутгийг зорих нь нэмэгддэг энэ хэрээр халдварыг орон нутгийн хэмжээнд тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэдгийг мэргэжлийн эмч нар анхааруулж байгаа юм.
ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ЗҮГЭЭС ВАКЦИНЫ ТАЛААРХ ОЙЛГОЛТ МУУГААС БОЛЖ БУРУУ ЗӨРҮҮ МЭДЭЭЛЭЛД ИТГЭДЭГ
Аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх халдвар авсан тохиолдолд түүнийг хүндрүүлэхгүй байхад чухал нөлөө үзүүлдэг зүйл нь вакцин. Улаанбурхан өвчний эсрэг вакциныг 1973 онд нэвтрүүлсэн. Харин 1989 оноос хоёр тунгаар дархлаажуулж эхэлсэн байна. Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг хавсарсан вакциныг 2009 оноос эхний тунг есөн сартайд, хоёр дахь тунг хоёр настайд товлолын дагуу хийж байгаа юм. Монгол Улсын хэмжээнд улаанбурхан өвчин 2015-2016 онд тархаж тухайн үед тус өвчнөөр 130 гаруй хүн нас барсан байна. Тухайн үед халдварын тархалтыг нэмэлт дархлаажуулалтаар таслан зогсоож байв.
Тэгвэл улаанбурхан өвчний нөхцөл байдал нэлээд хүндэрч байгааг албаныхан мэдээлсээр байгаа. Халдвар авсан хүүхдүүдийн 70 гаруй хувь нь дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд байгаа аж. Т
Иймээс улаанбурханы халдварыг бууруулахын тулд дархлаажуулалтыг эрчимжүүлэх, товлолын дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдийг яаралтай хамруулах мөн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан 6-8 сартай хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулж эхэлсэн.
Гэвч зарим эцэг эхчүүд хүүхдээ дархлаажуулалтад хамруулахаас зайлсхийдэг. Энэ нь эргээд халдварыг хүндрүүлэх, тархаах эрсдэл үүсгэж байгаа юм. Эцэг эхчүүдийн зүгээс вакцины талаарх ойлголт муугаас болж буруу зөрүү мэдээлэлд итгэдэг. Үүнээс үүдэж эрүүл байгаа хүүхдэдээ вакцин хийлгэж эрсдэл оруулснаас хийлгэхгүй байх нь дээр гэх хүмүүс цөөнгүй болсон аж. Угтаа эцэг, эх асран хамгаалагчид хүүхдээ аливаа өвчнөөс сэргийлэхийн тулд дархлаажуулалтад хамруулах нь тэдний үүрэг. Хэрэв хүүхдээ дархлаажуулалтад хамруулахгүй байснаас үүдэж хүүхэд нас барах цаашлаад улс орон даяар тархах эрсдэлийг бий болгож байгаа учраас үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна гэхэд хилсдэхгүй.
Вакцин нь биологийн бэлдмэл учраас бага зэргийн урвал үүсч, хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. Монгол Улсад анх 1923 онд цагаан цэцгийн эсрэг вакцин хийж эхэлсэн байна.Тухайн үед уг өвчний тархалт их байсан ч вакцины ачаар 1940 он гэхэд бүрэн устгаж чаджээ. Хэрвээ 1923 онд иргэдэд цагаан цэцэг өвчний эсрэг вакцин хийгээгүй бол 2010 он гэхэд 900 мянга орчим хүн уг өвчнөөр нас барж, үүнтэй ижил тооны хүн цагаан цэцгийн бидэр буюу цоохор нүүртэй болох эрсдэлтэй байсныг тухайн үед эрдэмтэд тогтоож байсан байна. Цагаан цэцэг өвчний вакциныг хийснээр Монгол Улс цагаан цэцэг өвчнийг бүрэн устгасан Азийн хамгийн анхны орон болж байж.
УЛААНБУРХАНЫ ВАКЦИН НЬ СҮҮЛИЙН 20 ЖИЛИЙН ХУГАЦААНД 56 САЯ ХҮНИЙГ НАС БАРАХААС СЭРГИЙЛСЭН
Улаанбурханы эсрэг вакцин нэг тун хийлгэснээр халдвараас 95 хувь, хоёр тун хийлгэснээр 97 хувь хамгаална гэдгийг Шинжлэх ухаанаар нотолсон. Тухайлбал, АНУ гэхэд улаанбурханы дархлаажуулалтыг хийж эхэлснээр тус өвчлөлийг 99 хувиар бууруулж чаджээ.
ДЭМБ-аас улаанбурханы эсрэг вакциныг хийж эхэлснээр 2021 оноос хойш 20 жилийн хугацаанд 56 сая хүнийг тус өвчнөөр нас барахаас урьдчилан сэргийлсэн гэж тооцоолсон байна.
Тун удахгүй улсын баяр наадам болно. Энэ үеэр орон даяар хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үед улаанбурханы халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй. Ингэснээр хичээл сургууль эхлэхэд уг өвчний хоёр дахь давлагаа томуу, томуу төст өвчинтэй хавсарч дэгдэх эрсдэл маш өндөр. Улаанбурхан өвчний нууц үе 10-14 хоног. Одоо бүртгэгдээд байгаа 8862 тохиолдлын цаана 80 мянган хүүхэд халдвартай байх магадлалтай гэдгийг албаныхан сануулж байгаа юм.
Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.
Монгол Улсад 2024 оны байдлаар улаанбурхан, улаанууд, гахайн хавдар, сахуу, хөхүүл ханиад, сүрьеэ зэрэг 12 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх 14 төрлийн вакциныг товлолын дагуу үнэ төлбөргүй хийдэг. 2023 оноос хойш хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг 13 настай охид, хөвгүүдэд хийж эхэлсэн. Монгол улс улаанбурхан өвчний дэгдэлт, өвчлөлийн нөхцөл байдлаас хамааран нэмэлт дархлаажуулалтыг 11 удаа зохион байгуулж байжээ.
3,576.02






















































зочин 2025-06-26 103.229.123.190
Нийгэм бохирдож ,,шудрага ёс зүй алдагдаж үнэн зүйл үгүйлэгдэж,, түрэмгийлэл үг хэлэх эрх чөлөөг мушган гуйвуулагч худал гүтгэгч шимэгч хорхойнуудад хариуцлага тооцоо чээ,,,кк
ИРГЭН 2025-06-26 66.181.167.254
ИЙМЭРХҮҮ ЮМ БИЧИЖ БАЙГАА ХҮМҮҮС ЯАВ Ч ЗҮГЭЭР БИШ . ЗААВАЛ ДАЙСАН БОЛГОХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА. УЛС ШИГ УЛСАД ЗҮГЭЭР Л ХУУЛЬ, ДҮРЭМ ГАРГААД ТҮҮНИЙ ХЭРЭГЖҮҮЛЭЭД ЯВДАГ. СҮРЖИГНЭЭД ГАНЦ НЭГ ЭРҮҮЛ БУС СЭТГЭДЭГ НЭГНЭЭ ДАГАЖ ДАРВИАД, ДАРВАЛЗААД БАЙХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ.
Нэргүй 2025-06-26 202.55.191.130
zugeer l emchilgeeniih ni tulburiig buren avchih, hamag yum ni goojino
Нэргүй 2025-06-26 122.201.31.221
Уран эсэргүүцэгчдийг Оросын агентаар зарлая.
baliaryyd +6 ? 2025-06-26 132.194.13.93
&
#; CJX GOC, AIMSHIGTAI y ? 2025-06-26 132.194.13.93
### ??? ???
Kkkkkk ; 2025-06-26 132.194.13.93
tubdee gomd
Нэргүй 2025-06-26 81.9.119.46
Халуун охид таныг хүлээж байна — Sexy24.mom
Нэргүй 2025-06-26 103.229.121.50
Ийм юм бичиж байгаа хүн бол юу ч хийж мэдэх, ямар ч хорыг эм гэж идүүлж мэдэх хог бгаа
🛑 Нийгмийг Аюулаас Хамгаалах яам уу чи? 2025-06-26 202.9.46.124
Нийгмийн дайсан ч гэх шиг юу солиороод балайраад тэмбүүрээд, гуцаад улиад, гиншээд байгаа лaлaр вэ
Нэргүй 2025-06-26 59.153.113.125
Vacine-aas bolj huniig daisan gej uzeh denduu yalzarsan setgehui bna. Hun chin ihdeed bgaa yum uu. Daisan gej bgaad yag yah gej bgaa yum.
🦠🧫 2025-06-26 66.181.182.175
хавдрын халагдсан дарга тэр нэг эмч хоёр буруу л яриад байх шиг. дох -оор өвчилсөн өвчтэй байгаа хүмүүс дархлаагүй болсон байдаг тул өмнөх коорын дархлаа үгүй болно коороор дахин өвчилнө тараана байнгын тараагч
Нэргүй 2025-06-26 66.181.182.175
хүн ам ихтэй халуун орнууд дохоор өвчлөгсөд, коорын голомт
Нэргүй 2025-06-26 66.181.182.175
өмнө нь коортож байсан бол насан туршийн дархлаа тогтчихсон. хүүхэд төрүүлэхдээ эсрэг биетээ урагтаа дамжуулдаг гээд байгаа байхгүй юу.
🦠🧫 2025-06-26 66.181.182.175
коорнд ер нь тогтсон тухайлсан эмчилгээ байхгүйм бна. өвчилбөл эмнэлэг аргалах гэж янз бүр болдог шиг бна. өчнөөн л эм тариа. олон тариулснаас ганц нэг хатгуулж вакцин хийлгэсэн нь дээр
вирус 2025-06-26 66.181.182.175
вирусд антибитик тарихгүй тул ямар ч эм тариагаар аргалахын. хэцүүм бна
Нэргүй 2025-06-26 66.181.182.175
коортоод хэвтрийн дэглэмд шокладтай сүү гм-ээр өнгөрөөсөн
Нэргүй 2025-06-26 45.117.34.122
Дураараа юм аа… Тийм ч амархан дайснаар зарлахгүй байх шүү. Эхлээд авилга, хулгайч, зээлийн сангийн хархнуудаа зарлаад дуус. Тэгээд вакцин ярилцацгаая.
Нэргүй 2025-06-26 103.212.117.166
мэргэжилдээ тааруу мэдлэг тааруу сэтгэл нь хүйтэн харилцах соёлгүй худлаа Пээдийсэн нөхдүүдийг Ёстой нийгмийн дайсанд тооцох зөв байх буянтай сайхан ажил мэргэжлийг бохир бизнэс болгосон нөхдүүдийг нийгмийн дайснаар зарлая
Зочин 2025-06-26 66.181.182.105
КОВИДЫН ВАКЦИНЫ ХОР УРШИГ ОДООГООРОО АРИЛААГҮЙ, ТЭГЭЭД ХЭН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭГҮЙ, ИЙМ Л НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙНА Ш ДЭЭ, ӨӨРСДИЙНХӨӨ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР АМЬД ЯВЖ БАЙНА ГЭЖ ХЭЛЖ БОЛНО.
Нэргүй 2025-06-26 103.212.117.166
хэ хүн ардын эрүүл мэндийн төлөө биш хүний өвчин зовлонг ашиг хийх арга хэрэгсэл болгодог салбараар төрөөр бамбай хийгчдийг Ёстой нийгмийн дайснаар зарласан нь дээр биз хувь иргэдээс төрөөс ашиг хийдэг эмч ажилтан яам ямар байгаа бол судлах хэрэгтэй байх оо зөв эм эмчилгээ Вакцинаас ямарч хүн татгалзахгүй ш дээ
Нэргүй 2025-06-26 66.181.182.175
ко-р иргэд вакцинд маш сайн хамрагдсан болтой байсан. ко-н вак хийлгээгүй гэхээр ёстой бүгд том харцгааж гайхаж бсан.
Нэргүй 2025-06-26 202.126.90.237
Хүн төрөлхтнийг хүнд өвчнүүдээс зөвхөн вакцин аварсан бөгөөд вакцин алаад байна гээд байгаа хүмүүс Монголыг санаатай хорлох этгээдүүд мөн бөгөөд эдгээр хүмүүсийг олж шийтгэх ёстой.
намуун 2025-06-26 183.177.99.226
Ялангуяа тэр Занаа гээд эмэгтэйд сайн сануулах хэрэгтэй. Хүмүүст вакциныг буруугаар ухуулж олон хүн үгэнд нь автаж байна. Шинжлэх ухаа үндэслэлгүй зүйл судлахгүй байлгүй дээ. Аливаа зүйлд ухаантай хандмаар байна аа
Нэргүй 2025-06-26 66.181.182.175
занаа нь ‘үл мэдэх’-ээс өөр ном уншаагүй бөлгөө. дандаа уншдаг. уншсан ганц дуртай ном нь.
Зочин 2025-06-26 202.9.46.156
Эмч, эрдэмтэд минь энэ бичээд, яриад байгаа юм аа олон нийтийн телевизээр давтамжтай ярьж, сурталчилаа ч… Энэ сайтууд дээр тавьсан юмыг чинь хардаггүй голдуу улсууд л хүүхэддээ бакцин хийлгэхгүй байгааш дээ.
сонгогч 2025-06-26 202.9.47.23
Монголоор дүүрэн "дайсан"…:эх орноосоо урвагчид, баялагийн хулгайчууд, дээрэмчид, NO…наадам, олиграхын улаан хамгаалагчид , төрөөс төрсөн тэрбумтангууд, гэх мэтээр улам нэмэгдсээр….
Нэргүй 2025-06-26 103.229.120.96
Вакцин сайн муу гэсэн хоёр талтай. Хэт туйлширч болохгүй. Ковидын вакцин тэр тусмаа Астра Зенекагийн вакцин хоргүй л гээд байсан. Гэтэл тийм биш гэдгийг баталсан олон улсын эрдэмтдийн судалгааны материал нийтлэгдчихсэн л байна.
Нэргүй 2025-06-26 103.212.162.161
Соц үе шиг албадан вакцинжуулахгүй л бол хүний эрх ярьсан тэнэгүү нийгмийг гамшигт авчирах хор уршигтай
Нэргүй 2025-06-26 192.82.65.88
Эм,вакциныхаа чанар, гарал үүсэл, хадгалалт, тээвэрлэлтэд хяналт тавьж анхаарч чадахгүй, хуурамч хугацаа дууссан эм, тариа дүүрэн байгаа. Манай охин 2009 онд сургууль дээрээ сахуугийн вакцин хийлгэсний дараа 10 хоног өндөр халуурч, хөл гар нь мэдээгүй болсон. Тэр үед хаана хандах нь тодорхойгүй, хэн ч наашаа харахгүй бүгд бие биерүүгээ чихэж байсан. Одоо байнга их хэмжээгээр хөлөрч сульддаг, их хөлөрдөгөөсөө болоод гадуур гарах дургүй, хүнтэй харьцахгүй хүн болсон.
зочин 2025-06-26 43.242.242.6
энэ нэргүй гэж хөлсний этгээд дайсан байнаа вакцин хийлгэснээр тухайн өвчин тусаагүй хэдэн арван зуун мянган хүн байгаа шүү дээ тодорхой нөлөөлөл шалтгааны улмаас өвчилсөн тохиолдол цөөн тоогоор байхыг үгүйсгэхгүй битгий бусдад гай болоод байгаач зарим нэг нь үүнд чинь итгээд хүүхэддээ вакцин хийлгэхгүй байдлыг хүндрүүлээд байа
Зочин 2025-06-26 66.181.160.104
Үнэн болсон зүйлийг хэлэхгүй нуугаад орхих уу. Их мэдэгчид, мухараар зүтгэгчид санааныхаа зоргоор яригчид баримтыг яах болж байнаа?
Нэргүй 2025-06-26 66.181.182.175
шижинтэй болсын бишүү.
Нэргүй 2025-06-26 66.181.182.175
чихэр их иддэг хүүхдүүд харшил ихтэй байгаад байх шиг. тарилганд ч гэсэн.