Бүрэн эрхээрээ далайлгасан УИХ-ын гишүүн С.Ганбаатарт сануулга өгөв

Бүрэн эрхээрээ далайлгасан УИХ-ын гишүүн С.Ганбаатарт сануулга өгөв

Бүрэн эрхээрээ далайлгасан УИХ-ын гишүүн С.Ганбаатарт сануулга өгөв

УИХ-ын чуулганы өчигдрийн /2025.06.25/ нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг бүрэн эрхээрээ далайлгаж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байхыг санууллаа.

Энэ талаар тэрбээр “С.Ганбаатар гишүүний үйлдэлтэй холбоотойгоор шүүмжлэлтэй хандахаас аргагүй байдал үүсэж байна. Хууль хяналтын мөрдөн шалгах, хянан шалгах чиг үүрэгт парламентын гишүүн нөлөөлөх байдал үүссэн байна. Өөрт нь ямар ч хамааралгүй хүний гэрт хянан шалгах ажиллагаа явуулах гэж байхад УИХ-ын гишүүний бүрэн эрхийг ашиглаж зогсоож байдаг. Төрийн тэргүүн рүү субьектив байдлаар хандаж байгаа. Монгол Улсын парламентын гишүүн ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа нь харамсалтай. Олон нийтийг буруу зүйл рүү турхирч болохгүй. Ийм зүйл байж болохгүй. Ёс зүйгүй үйлдлийг хаацайлж хамгаалах боломж байхгүй шүү” гэв.

Сануулахад, УИХ-ын гишүүн С.Ганбаатар зургадугаар сарын 24-нд “У.Хүрэлсүхийн даалгавраар С.Ганбаатарын авгай хүүхдийг айлгах гэж Баянзүрх дүүргийн гэр хороололд байх зуслангийн газарт Авлигатай тэмцэх газар/АТГ/-ынхан нэгжлэг хийхээр ирээд байна. УИХ-ын гишүүний  бүрэн эрхэд халдаж байна” гэж Live хийсэн юм.

Эл асуудлаас болж хуулийн байгууллага шалгалтын ажиллагааг явуулж чадаагүй байдаг.

Харин олон нийтийн зүгээс УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дээрх үйлдэл нь юун гуя гэдэг шиг хамааралгүй зүйл рүү давхиж орсноороо өөрийгөө илүү ноцтой зүйлд бариад өгчихөв үү” гэх хардалтыг ч өгч буй юм.

АТГ нь Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны зарим албан тушаалтан тус холбоонд бүртгэлтэй газрыг бусдад хууль бусаар шилжүүлсэн, хариуд нь хахууль авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

Иймээс Прокурорын зөвшөөрлийн дагуу нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх обьектод АТГ-ын мөрдөгчид нэгжлэг хийх үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэнд очиж лайв хийсэн. Нэгжлэг хийх объектод УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон түүний гэр бүлийн гишүүд оршин суудаг, эзэмшиж, өмчилдөг мэдээлэл байхгүй.  АТГ нь УИХ-ын гишүүний өмчлөл, эзэмшлийн гэр, орон байранд хууль бусаар халдаагүй. Харин хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдэж буй мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. УИХ-ын гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах, гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэхийг хориглодог хуультай гэдгийг холбогдох байгууллагаас мөн сануулаад байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2 цагийн өмнө 66.181.189.140

Ганбааатарыг эрүүл мэндийн үзлэгт оруулвал зүгээр бишүү. Нэг л биш.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.212.162.39

Юун сануулах харанхуйг УИХ-аас зайлуулахыг иргэд шаардаж байна!! Боловсролгүй, ёс зүйгүй бүгдийн Ганбаатартай нь хамт эргүүлэн татах хууль хаачив!! Иргэд эргүүлэн татах эрхтэй!

Avatar

Ард 6 цагийн өмнө 49.0.139.91

Үзлэгийн явцад гарсан зардлаа худалч С. Ганбаатар гэгчээс ав. АТГ эхэмжил.

Avatar

Уншигч 7 цагийн өмнө 124.120.192.18

Боорлох юм байна л даа

Avatar

Zocnin 8 цагийн өмнө 108.173.150.168

Huukiin gazriin tos bolowsruulah yildwer yu bolson be.

Avatar

yag unen бодит барим мөн 5 цагийн өмнө 66.181.184.41

Газрын тосны үйлдвэр Хүүкт хамаагүй биздээХ.Баттулага л ерөнхийлөгч болсонхүү дараа Энэтхэг улсад төрийн айлчлал хийжтэндээс тэрбум доллорын нэн хөнгөлөлтэй зээл ачирлаал гэж байсан . Бидний хэдэн нөхөд хамгийн олон ядуучууд гуйлагчдтэй улс үнэн л болтугай гэцгээж байлаа.Өнөө тэрбум доллороороо газрын тосны үйлдвэрийг Энэтхэгээ бариулах юм болоод явчихсан. Хүмүүс гайхаж бие биенеесээ Энэтхэг чинь нефьт боловсруулах сайн технологитой гэж үү Дуулаагүй юм гэлцэж байлаа

Avatar

yag unen бодит барим мөн 5 цагийн өмнө 66.181.184.41

Хожим нь дуулахнаа Зөвхөн Энэтхэг ажилчидаар бариулах юм болоод явчихсан. Энэ ч яахын аргагүй л Баттулгын зуурсан бантан ч яалтажгүй мөн.Хүүк муу муу гэхэд энэ асуудал хамгүй ээ

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.212.117.51

Үндсэн хууль маань бүх иргэн тэгш эрхтэй гэдэг гэтэл хууль тогтоох дээд байгууллагын гишүүд нь халдашгүй тусгай эрх өөрсөддөө ологчихоод байдаг , Нөгөө бүхь амьтан тэгш эрхтэй гэхдээ зарим гахай илүү эрхтэй гэдэг нь үү

Avatar

сонгогч 9 цагийн өмнө 202.9.47.23

УИХ-н гишүүд иргэдээс илүү бүрэн эрх гээчийг эдлэх ёсгүй….

Avatar

сонгогч 9 цагийн өмнө 202.9.47.23

ИУХ- н гишүүд бол ард түмний төлөөл учир биднээсээ илүү ямар ч бүхэн эрх эдлэх ёсгүй шүү……………бүхэн эрх гэгч гэмт хэгийн халхавчийг нэн яаралтай цуцал…………

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 43.242.242.59

С.Ганбаатар гишүүн ураны асуудлаа л ярих хэрэгтэй. Бусдад нөлөөлж байхыг бодоход ашиг сонирхол байсан байна.УИх-ын гишүүд өөрсдийгөө их дархан эрхтэй гэж боддог. Баримтгүй зүйл их ярьж иргэдийг талцуулдаг. УИХ-ын гишүү 2 триллион төгрөгийг Хамтарсан засгийн газрыг унагаасны төлө авсан гэж Лодойсамбуу хэлж байсан. Үнэн худлыг нь шалгах хэрэгтэй

Avatar

ZOCHIN 10 цагийн өмнө 159.196.132.142

MONGOLCHUUD IIM TENEG ARCHAAGUI ARHICHINKAZINOCHIN ERUNHIILUGCHUUS UTER TURGEN SALAH NL ZUVSHUU…

Avatar

нэргүй 11 цагийн өмнө 103.212.117.22

Ер Хүүк хуулийн хулгай хийж ерөнхийлөгч болоо биздээ яОгцорвол таарна…

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 43.228.130.188

Хүрэлсүхийг шүүмжилсний төлөө С,Ганбаатарыг дарамталж байна,Монголд Хүрэлсүхийн ноерхол дэндэж байна,

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.57.94.171

ХКН ын угжний хурга, төлгөн коммунистууд боль, наадах чинь онигоо байна шүү. Монголд дарангуйлал тогтсон юм уу. Үг үзэл бодлоо илэрхийлсэн гишүүнийг хонгилоор чирдэг болсон уу, хонгилын түлхүүр одоо хэнд байгаа юм. Эби л гэж хуцалдавдаа. тархины дутуу хөгжилтөнгүүдэд эби шиг муу хүнгүй, оросууд шиг сайн ахгүй санагддаг бололтой юм билээ.

Avatar

Иргэн 12 цагийн өмнө 103.57.94.74

Олигтой авлигалтай тэмцэж чадахгүй АТГ түүний ажилчид их л дээрэнгүй бүдүүлэг хандаж байна лээ! Жирийн иргэдэд яасан их дээрхлэж бүдүүлэг хандах болдоо!

Avatar

Л.Нарантуяа 2025-06-26 66.181.160.10

Ер нь ямар нэгэн үндэслэлгүйгээр шалгана гэж байхгүй шүү дээ.С.Ганбаатарыг бол сайн л шалгах хэрэгтэй. Худлаа шударга царайлж орилочихоод юу хийж байгааг хэн мэдэх юм бэ.Ямарч байсан жинхэнэ хуурамч олон нам дамжсан этгээд.

Avatar

Соён гэгээрсэн иргэн 2025-06-26 66.181.180.75

Ёс зүйн байнгын хороо УИХ -ын гишүүнээс эргүүлэн татах зоримог шийдэл гаргадаг байвал зохино.

Avatar

ИРГЭН 2025-06-26 66.181.167.254

ГИШҮҮН БОЛОХ ГЭЖ ҮХЭН ХАТАН ЗҮТГЭДЭГИЙН ҮНДСЭН, ГОЛ ШАЛТГААН БОЛ ХУУЛИЙН ХАМГААЛАЛТАД ОРОХ АСУУДАЛ ….

Avatar

Нэргүй 2025-06-26 103.242.47.254

ямар ч боловсролгүй худлаа бархирч хүмүүсийн анхаарал татах гэж оролддог энэ хулгайчийг ямар гэж тэнэг амьтад нь гишүүн болгоод одоо бүүр нөгөөх нь ерөнхийлөгч болох гэж сэрүүн зүүдлээд явдаг байнаа

Avatar

хүннү 2025-06-26 202.55.188.99

С. Ганбаатар гэдэг чинь ийм тэнэг хүн ш дээ. Ийм байж Монгол улсын ерөнхийлөгч болно гээд байгаа!!!Анх цагдаагаас хэлээд байсан “Ганбаатар гишүүнд хамхааралгүй асуудалд орж ирж лайв хийсэн” гэж, Эсвэл энэ нөхөр асуудалтай, тэгээд сандарч хашигчаад байна.
АН-хан хүндээ хөнгөнөөс өглөө. Босоогийнхоо ард бүгд босоо фон болцгоож Ганибал гэж нөхөр юу юу гэвээ?
Хүрэлсүх сайн хүн биш, гэхдээ “босоогоос” дээр байх.

Avatar

Del 2025-06-26 202.55.188.90

төрийн хүний намба төрх байхгүй байна даа ганбаа минь

Avatar

Нэргүй 2025-06-26 59.153.115.76

SADARTLAA SEKSDI VANXANI SEKSEER UILCHLEED BOOW XXNO DOLOON ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-06-26 103.168.34.4

Өөрөө холбоотой хэрэг нь сөхөгдөх гээд өөрийнхөө аргаар дайрч байна Нанбаатар. Наад хэргээ сайн ух.

Avatar

Нэргүй 2025-06-26 122.201.23.83

1+1=3 Хүрэлсүх +Занданшатар= 3 казиночин

Avatar

77-д зөвөлгөө 2025-06-26 122.201.31.27

баярбаатар гэнүү. Долоож хэлд орсон анхны Короля гишүүн боллоо. Хүкийг долоовол баяжина гэж цээжний бангаар сэтгэж л дээ хөөрхий хөгшин. Ялихгүй зулгуй баяжихад саад гдг, зулгуйдсан л бол тултар долоогоорой, Хүк тэгээд бие сэтгэлийг чинь ашиглаж, сүнсийг чинь авдаг юм, тэгээд Та Учрал шиг л болно ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж