УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир нар Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлага хүргүүлж байгаа талаараа өнөөдөр /2025.06.25/-нд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар анх томилогдохдоо гурван зүйлийг хэлсэн байдаг. Нэгдүгээрт, авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон сайдыг шууд чөлөөлнө гэдгээ УИХ-ын танхимд мэдэгдсэн. Хоёрдугаарт, зарчимтай байна гэдгээ мэдэгдсэн, гуравдугаарт үнэн байнаа гэдгээ мэдэгдсэн. Ийм ч учраас УИХ-ын гишүүдийн 94 хувийн саналаар Г.Занданшатрыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон. Занданшатар ерөнхий сайдын засгийн газрыг дэмжиж байгаа тогтвортой ажлаасай гэж хүсэж байгаа. Тиймээс нэр бүхий гишүүдээс Монгол Улсын ерөнхий сайд Г. Занданшатарт Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулахыг шаардсан шаардлага албан ёсоор хүргүүлж байна гэж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэллээ. Тэрбээр "Нэгд 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай гээд 1.2 тэрбум төгрөг зарцуулахаа зарласан. Тухайн үед УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Гэтэл ЕБ-ын 120 сургуульд 10 сая төгрөг олгох замаар тараасан. Ингээд буцаагаад нэг ТББ руу буцаагаад 120 сургуулиас 10, 10 сая төгрөгийг татсан. Энэ бол авлигын асуудал. Ерөнхий сайд томилогдохдоо авлига, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг чөлөөлнө гэж байсан. Тиймээс Ерөнхий сайд хэлсэн үгэндээ эзэн байж П.Наранбаяр сайдыг огцруулах хэрэгтэй. Хоёрт, Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудал үүссэн гэв.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: ЭЕШ-ыг зохион байгуулалтыг алдаатай хийсэн. Шалгалтын зарим мэдээллүүд алдагдсан байж болзошгүй асуудлууд гарсан. Төсвийн хөрөнгийг өмнө нь ажиллаж байсан байгууллагуудын удирдлагуудтай хуйвалдаж, эрх мэдлээ ашигласан байж болзошгүй ийм баримт байна. Мөн тодорхой хөрөнгө оруулалтын ажлуудыг буцаахдаа өсгөж, өөрчлөлт оруулахыг оролдсон оролдлогууд байна. Ийм учраас УИХ-ын гишүүн Боловсролын сайд П.Наранбаяр бол хуульд нийцэж ажиллаж чадахгүй хүн юм. Боловсролын байгууллагыг улс төржүүлдэг боловсролын байгууллагад хууль бус томилгоо хийдэг боллоо гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс маш тодорхой баримт гаргаж өгсөн. Ийм учраас Монгол Улсын Ерөнхий сайдад Боловсролын сайдад арга хэмжээ авч хариуцлага, тооцож огцруулах ёстой гэсэн саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргаж байгаа юмаа гэдгийг онцолж хэлье.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Манай тойргийн иргэдээс маш олон мэдээллүүд ирсэн. Алтан гахай жилд төрөлт их байсан учраас энэ жил 42 мянган хүүхэд шалгалт өгсөн юм байна лээ. Энэ хүүхдүүд гэдэг бол Монгол Улсын баялаг,үнэт зүйл юм. Ирээдүйд Монгол Улсыг авч явах энэ хүүхдүүдийн хувь заяагаар тоглосон асуудал гарсан. Дээрээс нь ЭЕШ-тай холбоотойгоор зарим хүүхүүдийн оноог өөрчилж өгсөн тохиолдлууд бас баримттаар бий. Тухайлбал, Дархан-Уул аймгаас гаргасан мэдээлэл бий. Шалгалтын системдээ тааруухан үнэлгээ авсан хүүхдүүдийн оноог өсгөж 71-93 болгосон байна. Энэ бол БҮТ-ийн даргын хийдэг, магадгүй сайдын өгсөн чиглэлийн дагуу хийж болзошгүй ийм үйл ажиллагаанууд яригдаж байна.
Хоёрдугаарт, өнөөдөр энэ агуулгуудыг ингэж дураараа өөрчилдөг юм байна. Эргээд энэ хүүхдүүдийг буруу чиглэл өгч байгаад бэлтгэл хийчээд ингэж албаар сургуульд одоо тэнцүүлэх ажил дээр энэ ирээдүйн боломжоо сонгох гэж байгаа хүүхдүүдэд ингэж хандаж болохгүй. Монгол Улсын хүний хөгжил боловсролын асуудлыг ингэж тоголж байгаа энэ хүн дээр хариуцлага тооцооч гэдэг улс төрийн шаардлага хүргүүлж байна.
С.Учрал
Нэргүй 2025-06-25 103.212.119.9
ЯМАР Ч БУРУУГҮЙ НАРАНБАЯРЫГ ГҮТГЭЖ, ЗАНДАНШАТАРЫГ ҮЙМҮҮЛЖ БАЙНА. САЙНЗОРИГ, БАЯРБААТАР, БАТЭРДЭНЭ, БУМОЧИР, БАТСҮМБЭРЭЛ НАР БОЛ САЙДЫН ОРОН ТОО ГАРВАЛ ЗҮТГЭХ САНААТАЙ АЛБАН ТУШААЛЫН ДОНТОН-ГӨЛГӨН КОММУНИСТУУД.
Нэргүй 2025-06-25 103.212.119.9
ЭНХ-АМГАЛАНГИЙН ТУШААЛААР ЭХЛҮҮЛСЭН ТӨСӨЛ. НАРАНБАЯР ӨЧҮҮХЭН Ч БУРУУГҮЙ, ТӨСЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ Л ҮҮРЭГТЭЙ САЙД. ГАЛБАДРАХ, ЭНХ-АМГАЛАН ХОЁР БУРУУТАЙ.
Зочин 2025-06-25 66.181.160.75
Боловсролын сайдаар Галбадрах гишүүнийг томилох хэрэгтэй
Зочин 2025-06-25 103.145.234.48
Улсын төсвийн орлого хэдэн их наядаар тасрахад санаа нь зовж дуугардаггүй гишүүд дуу шуу ороод нүд нь галзуу хүнийх шиг улаанаараа эргэлдэж байна. Сайнзоригийн нүдийг хардаа…жинхэнэ төрхүүд нь гарч ирж байна. Сайдын суудал нүдэнд нь харагдаад бараг галзуурах нь энэ хэд…Хол очиж хуцацгаа эрхэм гишүүдээ!!!
Зочин 2025-06-25 202.179.27.71
Яаж хийгээд УИХ-ын гишүүн болж байх юм. тэгснээ хурлынхаа үйл ажиллагааны зорилго зорилтыг ч сайн ойлгоогүй шууд л сайдын сэнтий рүү авирах юм. Үнэхээр замбараа алга аа. Наранбаяр бол яам тамгын газар, сургуульиар нилээд ажилласан харьцангуй боловсролтой хүн. Нарийн яривал заль мэх багатай хүн байх шүү. Тэр 10 саяыг чинь сургуульд нь үлдээхээр захирал удирдлагууд нь юу ч хийлгүй идчих гээд ТББ – ууд руу цуглуулсан гэдэг. Тэндээс нь өөрсдөө комисс гаргаж хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилготой байсан
Нэргүй 2025-06-25 66.181.160.111
Наранбаяр сүүлийн 20 гаруй жилд байгаагүй Боловсролын хамгийн дөмөг сайд нь юм шүү!!! Ямар хөгийн юмнууд сайд гээд энэ салбарыг алан хяддаг байлаа даа?!! "мэддэггүй атлаа мэддэггүйгээ мэддэггүй" адгийн тэнэгүүд сайд болох санаатай шантааж хийж байгаа юм, тэднийг бүү тоо!!!
Нэргүй 2025-06-25 202.126.89.63
Наранбаярыг огцруулж Бум -Очирыг сайд болгох гээд шууд ШАНТААЖ хийж бна, МАН-ын мангарууд эрдүү сагсуу нь дэндэж бна шүү !!!
Сайнзориг гэж нэг юм, юм болгон дээр л сагасаганаж байгаа нь аятайхан харагдахгүй л бна шүү, муу шинэкоов !
Нэргүй 2025-06-25 202.5.202.130
ШАНТААЖНЫ УЛСТӨРЧИД ГЭЖ ЭДНИЙГ ХЭЛНЭ ДЭЭ
ЗОЧИН 2025-06-25 103.111.68.3
ЭНЭТЭНЭГ ГИШҮҮД ХҮН ОГЦРУУЛСНАА ИХ АЖИЛ ХИЙЛЭЭ ГЭЖ БОДОЖ БАЙГАА БХДАА ГЭТЭЛ НААД НАРАНБАЯР ГЭДЭГ ЗАЛУУ ЧИНЬ ЗӨВ ЮМ ХИЙГЭЭД БАЙГАА ХҮҮХЭД ЮМ БИЛЭЭ САЛБАРТ НЬ БУГШСАН БАЛАЙ ХИРИЙГ ЦЭВЭРЛЭХ ГЭЖ ЗОВЖ ЯВАА ЮМ БИЛЭЭ
Нэргүй 2025-06-25 213.202.208.191
Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-06-25 73.132.11.36
naranbayar gel yaaag hu jaa corootoi, gamin turhtei, ene chdadhgui ee, dur ni maina, getel c h a l kh ni NET
naranbayar gel yaaag hu jaa corootoi, gamin turhtei, ene chdadhgui ee, dur ni maina, getel c h a l kh ni NET
naranbayar gel yaaag hu jaa corootoi, gamin turhtei, ene chdadhgui ee, dur ni maina, getel c h a l kh ni NET
naranbayar gel yaaag hu jaa corootoi, gamin turhtei, ene chdadhgui ee, dur ni maina, getel c h a l kh ni NET
naranbayar gel yaaag hu jaa corootoi, gamin turhtei, ene chdadgu
zochin 2025-06-25 66.181.178.92
ШАЛГАЛТЫН ХАРАНДАА ХУГАРАХ НЬ ИХ, ҮЗҮҮРЛЭГЧ, БАЛЛУУР МАШ МУУ , ЦААС НЬ МАШ НИМГЭН ХҮҮХДҮҮДИЙГ МАШ ИХЭЭР НЕРВДҮҮЛСЭН БАЙНА. БАГШ НАР МЭРГЭЖЛИЙН БИШ, ХҮҮХДҮҮДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙН ОРОНД ЗОГСОО ЗАЙГҮЙ ЯАРУУЛЖ, САНДАРГАЖ БАЙСАН БАЙНА. ХҮҮХДҮҮД МАШ ИХ ГОМДОЛТОЙ, УЙЛЖ БАЙНА.
ЗОЧИН 2025-06-25 59.153.115.153
ТАРВАГА ШИГ ОРСГОЙ ШҮДТЭЙ ХЯТАД ЦАРАЙТАЙ НАРАНБАЯР ГЭХ НӨХРИЙГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА. БҮТ-ИЙН ДАРГЫГ СОЛЬЖ ӨӨРИЙНХӨӨ ХҮНИЙГ ТАВЬЖ БУДЛИАН ХУТГАСАН ЧАДВАРГҮЙ СААД ОГЦОРСУГАЙ, Т1 МАЛ 42 МЯНГАН ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙН АМЬДРАЛ БОЛОВСРОЛООР ТОГЛОХ ЭРХ ЧАМД БАЙХГҮЙ ШҮҮ.
Нэргүй 2025-06-25 202.9.40.99
Одоо АН-аас УИХ-д сонгогдсон болон намын жагсаалтаар орж ирсэн Лодойсамбуу, Баярмаа, Тэмүүжин нарыг нэгтгэж Огцор хөдөлгөөнийхөнтэй холбоо тогтоовол маш амархан огцруулна даа. Цаана чинь улс орны сайн сайхны төлөө огцруулдаг асаалттай танкнууд хүлээж байна.
Нэргүй 2025-06-25 202.9.41.88
иш чааваас, Наранбаярын хаана ч хүрэхгүй харанхуй, боловсролргүй юмнууд өөрсдөө огцор!!
Нэргүй 2025-06-25 202.126.88.119
ЭДМНАРТ ӨӨР ХИЙХ АЖИЛ ҮНЭХЭЭР БАЙХГҮЙ ЮМ БОЛОЛТОЙ. ГУТАРМААР
Зочин 2025-06-25 103.145.234.48
Сайдын сандал ширээнээс өөр зүйл харахаа байсан хогын гишүүд….