Засгийн газрын өнөөдрийн /2025.06.25/ ээлжит хуралдаанаас нефть импортлогч компанид хөнгөлөлттэй зээл олгож, шатахууны нөөц бүрдүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулах шийдвэр гаргасан байна. Энэ талаарх мэдээллийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хийлээ.
Тэрбээр “Ойрхи Дорнодын зарим улс буюу Иран, Иракт болж байгаа үйл явдалтай холбоотойгоор Ормузын хоолой дэлхийн түүхий нефтийн тээврийн 25 хувийг хамаардаг тээвэрлэлтийн суваг хаагдах эрсдэлтэй нөхцөлд орж байна. Нефтийн брент үнэ өчигдөр өссөн 5.7 хувиар өссөн байна. Маш тогтворгүй таамаглах аргагүй нөхцөлд орж болзошгүй учраас Монгол Улс нефтийн нөөцөө нэмэгдүүлэх, ирэх долоо, найм, есдүгээр сарын хэрэгцээгээ хангалттай нөөцлөх бодлого барих ёстой.
Хоёрдугаарт, ОХУ-ын “Роснефть” компанийн Ангарск дахь газрын тос боловсруулах үйлдвэр ирэх наймдугаар сарын 10 наас есдүгээр сарын 20-ны хооронд урсгал засвар хийх мэдээллийг өгсөн.
Ийм учраас нефть импортлогч нарт хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг Монголбанкнаас гаргаж, нефтийн нөөц бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгасан тэмдэглэлийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Нефть импортлогч нартай хамтран захиалгаа нэмэгдүүлэх, тээврийн асуудал дээр бодлогын дэмжлэг үзүүлэх үүргийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайдад өгсөн тэмдэглэл гаргалаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Хөдөө аж ахуйн биржийн харьяанд байдаг нефть нөөцлөх агуулах сав зэргийг “Эрчис ойл” компанид шилжүүлэх зэрэг асуудлыг Төрийн өмчийн хороо яаралтай судалж, шийдвэр гаргахыг мөн даалгасан.
“Алт-3” аяныг идэвхжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ. Алтны үнэ өнгөрсөн оныхоос 36 хувиар өсч байхад манай улсад алт тушаалт буурсан. Алт тушаалт өнгөрсөн оныхоос 16 хувийн уналттай явж байна. Дэлхийд нэг унци алт 3600-гаас дээш үнэлгээ тогтоод явж байна. Нийт 500 орчим тонн алт бүртгэгдсэн байдаг. Шууд олборлох боломжтой 100 тонн үндсэн алтны ордыг эргэлтэд оруулахын тулд эрх зүйн орчин нээж өгөх зорилго тавьж байна. Алтны хайгуулын тусгай зөвшөөрлийг авдаг, эзэмшдэг нөхцөл байдлыг хөнгөвчилнө. Татварын босго буюу алтны борлуулалтын 6 тэрбум төгрөг хүртэл 10 хувийн татвартай, 6 тэрбумаас илүү гарсан борлуулалтаас 25 хувийн орлогын албан татварын авдаг. Олон улсын жишигт байдаггүй алт олборлогчдыг боомилсон зохицуулалт болчиоод байгаа. Үүнийг олон үе шаттай болгож, тушааж байгаа алтны хэмжээ, үнэ, борлуулалтад оруулсан дүнгээс нь хамарсан хэмжээгээр шатлах эрх зүйн зохицуулалт хийе гэсэн төлөвлөлт барьж байна. Рояальты 5 хувь хэвээр байна.
Эдийн засгийн хямралын үед амь тариа болдог эрдэс баялаг бол алт. “Алт-3” аяныг идэвхжүүлэх тогтоолын төслийг 2025 оны төсвийн тодотголыг дагуулж өргөн барина.
Улаанбурхан өвчинтэй тэмцэхэд зориулж таван тэрбум төгрөг нөөцөөс гаргана
Эрүүл мэндийн сайд ЖЧИНБҮРЭН:
-Засгийн газрын өмнөх хуралдаанаар улаанбурхан өвчний тархалтын талаар ярьсан. Тухайн үед 8160 хүн энэхүү өвчний халдвар авсан нь батлагдсан байсан бол ердөө нэг долоо хоногийн дараа 1500 -гаар халдварын тоо нэмэгдсэн. Харин нэг сайн мэдээ нь эндэгдэл байхгүй байна.
Халдварыг хумих, голомтыг хумих, нөхөн вакцин хийхэд зориулж Засгийн газрын нөөц хөрөнгөөс таван тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэлээ.
Бага насны хүүхдүүд, сургуулийн насны хүүхдүүдэд хоёр үе шаттай нөхөн дархлаажуулалт хийж эхэлсэн. Мөн голомтод өртсөн бүх хүнд нас харгалзахгүй вакцин хийнэ.
Удахгүй наадам болно, ямар нэгэн айдасгүйгээр оролцохын тулд эцэг, эхчүүд хүүхдүүдээ вакцинд хамруулсан эсэхээ нягталж, вакцин хийлгээгүй бол заавал нөхөн вакцин хийлгэх шаардлага байна. 10-15 насны хүүхдүүд өмнө нь вакцин хийлгэсэн байсан ч дархлаа суларсан байх тул дахин хийлгэхэд эрсдэлгүй.
Наадам 7–10 хоног үргэлжилдэг. Энэ хугацаанд олон хүн цугларснаар халдвар дамжих эрсдэл өндөр бөгөөд өвчний нууц үе нь 10–15 хоног байдаг тул долдугаар сарын 20-ноос хойш өвчлөл дахиад нэмэгдэх эрсдэлтэй. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын хуралдаан зохион байгуулж, цаашдын арга хэмжээг төлөвлөсөн. Эрүүл мэндийн яам бүх харьяа байгууллагууддаа долдугаар сарын 10-ныг хүртэл эрчимжүүлсэн бэлэн байдал зарласан. Энэхүү арга хэмжээ нь вакцинжуулалтын цар хүрээг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран вакцины эсрэг худал мэдээлэл тарааж байгаа асуудалд хатуу арга хэмжээ авах, энэ үйлдлийг зогсоох асуудлыг ярьж эхэлсэн. Бид одоогоор долоон сайхан хүүхдийг улаанбурхан өвчнөөр алдсан. Вакциныг эсэргүүцэн мэдэмхийрдэг, буруу мэдээлэл тараадаг хүмүүс хүүхдийн амь насны хариуцлагыг хүлээхгүй юм бол ард иргэдийг төөрөгдүүлэхээс татгалзах хэрэгтэй.
Хамгаалах боломж байхад хамгаалахгүйгээр эндүүлнэ гэдэг харамсалтай.
Одоогоор хэрэглэж байгаа улаанбурханы вакцин нь шинэ технологиор хийгдээгүй, 1973 оноос хойш хэрэглэгдэж байгаа хүний биед ямар нэгэн аюулгүй дархлаажуулалт юм. Хүүхдэдээ вакцин хийлгэх эсэх нь эцэг эхийн хариуцлага байдаг. Засгийн газрын зүгээс бүрэн нөөцөө дайчлаад ирэх есдүгээр сард хичээлийн шинэ жил эхэлж, томуугийн улирал эхлэхтэй зэрэгцэн олноороо мнэлэгт хэвтэх эрсдэлийг бууруулахын тулд вакцинжуулалтыг өндөр түвшинд хэрэгжүүлэхээр зорьж байна гэлээ.
Г.ХОРОЛ
Нэргүй 1 минутын өмнө 59.153.115.215
Петровисын Даваанямыг С. Зоригийн аллагын захиалагч байсан хэргээр шалгаж байгаа. Ер нь бизнесменүүд но-той байж таарна.
Нэргүй 22 минутын өмнө 73.132.11.36
yoooo ene neftiinhen chin 1990 ondoso hoish benzin zuuj undur uneer zara bainga l hungululttei zeel avsan, teglee geed irgeded yu ch naaldaagui, yahaaraa iim tom businessmen etgeeduud bainga hungululttei zeel aval, zijig dundiinhan egt zeel ach chaddaggui yum be????? damdainnyamaa, chi deehsee devsheed oddoooo
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.176.108
ДАМДИННЯМ ГЭЖ ТАРХИНЫ ТУРАЛТАИ ЛАЛАРТ САИД ХИХ УХАН ДУТНА
Иргэн 3 цагийн өмнө 14.1.81.31
Улаан шоучин сайд хийж чадах уу, онигоо!!!
Нэргүй 4 цагийн өмнө 59.153.114.79
ANUSDI80955877
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.188.120
бүх ажилгаа дахин эхэлж байна даа
Нэргүй 5 цагийн өмнө 202.126.91.154
штс.н бүлэг хуйвалдагчид цулайтал иддэг …ард түмэн хохиролыг нь үүрдэг олон жил ингэлээ дээ…энэ бохир ажил хэзээ дуусах юм бол доо….салбар салбарт бхн төрийн татаас авч идэж уусан нөхөд үр дүн (0)хохирогч нь ард түмэн!!!!!!
Т1 6 цагийн өмнө 202.9.46.124
яг л гурилын татвар шиг тэнэг хогнууд юмаа, хулгайчууд чинь тэр мөнгийг чинь авчихаад юу ч хийхгүй шдээ. бензин байхгүй ээ гээд л сууж байна хараарай!
Сэтгүүлч. Дээд сургууль 7 цагийн өмнө 66.181.165.234
аж үйлдвэрээ хийтэй нөхөрт даатгажээ