Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас 16 бөхийг улсын болон аймаг, сумдын баяр наадамд барилдуулахгүй байх зөвлөмж гаргажээ. Зөвлөмжид дурдсан бөхчүүдийн жагсаалтад улсын цолтой нэг бөх, аймгийн цолтой долоо, сумын цолтой найман бөх байгаа аж. Тодруулбал, Хэнтий аймгийн сумын заан Дэлгэрбаярын Отгонбаяр, Увс аймгийн сумын заан Дагвадоржийн Оргилох, Архангай аймгийн арслан Галбадрахын Мөнхбаяр, Өмнөговь аймгийн сумын заан Адъяагийн Баяртогтох, Увс аймгийн сумын заан Ганбаатарын Пүрэвбаатар, Өвөрхангай аймгийн арслан Чулуунбатын Бямбадорж, Төв аймгийн заан Буянтогтохын Ганзолбоо, Дундговь аймгийн заан Эрдэнэбаярын Мөнхболд, Говь-Алтай аймгийн сумын заан Буян-Өсөхийн Цэрэнсумъяа, Баянхонгор аймгийн сумын заан Бямбабазарын Хаш-Эрдэнэ, Завхан аймгийн сумын заан Баярсайханы Буяндорж, Төв аймгийн сумын заан Ууганбаярын Одбаяр, Төв аймгийн арслан Болоржавын Отгонбаатар, Дундговь аймгийн заан Бөхбатын Ананпүрэв, Өмнөговь аймгийн улсын начин Шоовдорын Дарханбат, Увс аймгийн заан Баасандоржийн Болдбаатар нар допингийн зөрчил гаргасан учраас улс болон аймаг, сумдын баяр наадамд бүртгэхгүй байхыг зөвлөсөн байна.
Хэрвээ допинг илэрсэн нь батлагдсан тамирчинг улсын болон аймаг, сумдын баяр наадамд оролцуулсан тохиолдолд тухайн тамирчны тэмцээнд үзүүлсэн амжилт, бай шагнал, цолыг хүчингүй болгож, тэмцээний байр эзэлсэн дараалалд холбогдох өөрчлөлтийг нөхөн оруулах шаардлагатай болдог гэдгийг анхааруулжээ.
Нэргүй 7 цагийн өмнө 103.212.162.138
nersiin neg daraallaad bichchxd yadag bnaa