Хуулиар халхавчилсан хулгайн сангууд!

Хуулиар халхавчилсан хулгайн сангууд!

Хуулиар халхавчилсан хулгайн сангууд!

Төр өнөөдөр хэмнэлт хийж эдийн засгаа "амь оруулах" тухай ярьж байна. Гэсэн ч бодит байдал дээр УИХ, Засгийн газар төрөө цомхотгож, төсвөө бууруулах зоригтой алхмууд хийсэнгүй. Тухайлбал, төрийн сантай холбоотой асуудлууд өнөөдөр ч олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан хэвээр. Үүнтэй уялдуулан төрийн сангуудтай холбоотой мэдээллийг багцлан хүргэж байна. Төрийн тусгай сан нь улсын төсвийн хөрөнгө, хандив тусламж, тусгай сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого, зээлийн хүүгийн орлого гэх мэт эх үүсвэрүүдээс бүрддэг. Хэрэв Монгол Улс үнэхээр төсвөө танах, төрөө цомхотгохыг зорьж байгаа бол төсвийн том “хар нүх” болсон тусгай сангуудын үр ашиг, хяналт, хариуцлагыг ил тод, бодитой болгох алхам хийх, эсвэл татан буулгахаас өөр зам байхгүй.


ТӨРИЙН ТУСГАЙ САН ГЭЖ ЮУ ВЭ?

Эхлээд төрийн тусгай сан гэж юу болохыг тайлбарлах нь зүйтэй. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль шинэчлэгдэж, 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс уг хуулийг дагаж мөрдөхөөр болсон. Энэхүү хууль нь Засгийн газрын тусгай сангийн төрлийг тогтоож, эдгээр санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг нь тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.

Засгийн газрын тусгай сан гэдэг нь  Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай дансыг хэлдэг.

Энгийнээр тайлбарлавал, бидэнд ямар нэгэн асуудал байх тусам, төрд түүнийг хариуцсан алба, бүтэц бий болж түүнийг тойрсон төсөв, хангамжийг бүрдүүлж түүгээрээ тансаглах боломжтой болдог гэсэн үг.

Тусгай сангийн орлого, зарлагын тайлан нь Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна хэмээн хуульд заасан байна. Тиймээс тусгай санг хуулиар байгуулж, татан буулгах боломжтой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 22 төрлийн тусгай сан байна.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГ БОЛОВСРОЛТОЙ НЬ Л ХУЛГАЙЛСАН

Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөр болон Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр магистр, докторын сургалтад хамрагдаж, 6,352,208.0 мянган төгрөгийн зээл, тэтгэлэг авсан нийт 68 суралцагч гэрээний үүргээ зөрчсөн байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Боловсролын зээлийн сангийн асуудал нийгэмд шуугиан тарьсан. Улмаар 2023 онд энэ сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг хуулийн дагуу олон нийтэд ил болгосон талаар салбарын сайд асан Л.Энх-Амгалан мэдэгдэж байв. Тухайн үед гадаадын шилдэг 100 их сургуульд суралцсан 421 оюутны нэр, эцэг эхийн нэр гэх мэт зээлтэй холбоотой мэдээллийг нийтэд ил болгосон юм. Гэсэн ч жил бүр тус сангийн үйл ажиллагаа доголдож, зээлийн эргэн төлөлт асуудал дагуулсан хэвээр байна.

Авлигатай тэмцэх газрын дүгнэлтэт тусгаснаар 2008 оноос хойш зургаан сайдын 17 тушаалаар 800 орчим суралцагчдын 87.6 тэрбум төгрөгийг тэглэсэн гэдгийг олон нийтэд мэдээлсэн юм.

Эдгээр тушаалууд хууль бус учраас хүчингүй болгох ёстой гэсэн дүгнэлтийг АТГ-аас 2024 оны есдүгээр сарын 30-нд гаргаж байв. Улмаар Боловсролын зээлийн сангаас олгогдсон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хүрээнд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан 2288 суралцагчид зээл тэтгэлэг олгосон материалтай танилцаж, үүнээс 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Иймд Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг цэгцэлж, иргэдэд тэгш боломж хүртээх ажил П.Наранбаяр сайдын нуруун дээр байна. Учир нь үүний цаана олон хүүхдийн сурч боловсрох эрх, хүсэл мөрөөдөл яригдаж байгааг мартаж болохгүй.

Х.БАТТУЛГА, Л.ЧИНБАТ НАРЫН ТОНОСОН САН

Хөдөө аж ахуйг дэмжих сан /ХААДС/-гаас зээл авсан ч эргүүлэн төлөөгүй тус санд өртэй улстөрчдийн мэдээлэл хоёр жилийн өмнө ил болж байсан. "Шилэн" болсон мэдээллээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат, Соёлын сайд асан Ч.Номингийн аав "Гацуурт"-ын Л.Чинбаттай холбоотой аж, ахуй нэгж компаниуд ХААДС-аас зээл аваад төлөөгүй гэх асуудал дуулиан тарьж байсан.

Ерөнхийлөгч  асан Х.Баттулгын эхнэр Ц.Энхтуяагийн хамаарал бүхий этгээд З.Жавхлан нь “Нью ариг ус” ХХК-даа 2015 онд 729 сая төгрөгийн зээлийг ХААДС-аас авсан байна. Тэрбээр зээлээ 2020 онд төлж дуусгах үүрэгтэй байсан ч 533 сая төгрөгийг төлөөгүй байсан нь 2023 онд ил болж байв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн дүү, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын дүү нар ХААДС-аас зээл аваад төлөөгүй баримт нь мөн дэлгэгдэж байсан билээ.

Түүнчдэн "Гацуурт" ХХК-ны захирал Л.Чинбатын 67 хувийг эзэмшдэг "Мөнх улз" ХХК Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2001 онд 307 сая 800 мянган төгрөг, 2011 онд 120 сая 858 мянга, 2015 онд 313 сая 670 мянга, 2018 онд 596 сая 420 мянган төгрөгийг ХААДС-аас авсан, 2023 оны мэдээллээр 1 тэрбум гаруй төгрөгийн өрөө төлөөгүй явсан нь ил болсон.

ЭМДС-ГИЙН ЛУЙВАР

Үүнээс гадна ЖДҮ-ийг дэмжих сан, Эрүүл мэндийн даатгалын сан гэх мэт хэл ам дагуулсан, хуулиар халхавчилсан халаасны сангууд цөөнгүй. Ер номын сангаас бусад бүх санг тоносон гэдэг онигоо инээд биш эмгэнэл юм.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас улсын эмнэлэгт олгох санхүүжилтээ зогсоосноос эмнэлгүүд төлбөртэй үйлчилж буй талаар мэдээлэл байс гээд л цахим сүлжээг дүүргэдэг. Тэр бүрт Эрүүл мэндийн сайд нь үгүйсгэж, худал мэдээлэл болохыг хэлдэг. Гэсэн хэдий ч Эрүүл мэндийн даатгалын сан хүндхэн нөхцөл байдалд байгаа үнэнийг өөрчилж чадахгүй. Улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй байгуулсан гэрээний санхүүжилт хэтэрсэн. Дээр нь нэмээд дампуурсан банкуудаас авлагатайгаас сангийн дансанд төвлөрөх ёстой мөнгө салхинд хийссэн. Даатгалын сан дээр их хэмжээний санхүүжилтийг төвлөрүүлсэн ч нөгөө талдаа сангийн мөнгөн урсгалыг оновчтой, зөв болгоход анхаарах хүн алга.

Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хэргийг оны өмнө шалгаж байсныг санаж байгаа байх. Гэвч энэ хэрэг чухам хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй.

Түүнчлэн Өмнөх парламентын үед буюу 2018 онд ЖДҮ хэмээх том хулгайд томчууд нэр холбогдож байв. Тухайн үед 134 аж ахуй нэгжид зээл олгосноос УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий 122 аж ахуй нэгж тус зээлийг авсан байна гэх мэдээлэл цацагдсан.

АТГ-аас тухайн үед “УИХ дахь эрх баригч намын 64 гишүүнээс 39 нь ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон” хэмээн зарлаж байснаас ердөө УИХ-ын гишүүн асан Б.Солтанд шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэн ялласан. Хэргийн гол эзэн УИХ-ын гишүүн Б.Батзоригт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн бол Д.Дамба-Очир энэ хэрэгт ял шийтгүүлсэн бол Б.Ундармаа торгууль хүлээгээд өнгөрсөн. ЖДҮХС үнэхээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд очдог гэвэл өрөөсгөл ойлголт болно. Хэн мэдээлэл ойр, танил талтай ЖДҮ сангийн зээлд хамрагддаг хэвээрээ байгаа нь худлаа биш.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.229.120.55

Байгаль нуурын эко систeмийг хадгалах үүднээс Өвөр Байгалийн сангаас Монгол улсад жил бүр маш их мөнгө төлдөг тэр мөнгө хэний гараар ордог болоо

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.126.89.63

Төрийн өндөр албанд очсон хэн ч байсан хулгайч болдог нь жам ёс, зүй тогтол болчоод бнаа!!! Яагаад вэ гэвэл, та бид 3-4 үеэрээ хувийн өмчгүй явж ирсэн, одоо харин хув ийн өмчийг зөвшөөрдөг нийгмийн байгуулалд шилжсэн, тэхээр хүн болгон өмчтэй болохын төлөа тэмцэх нь зүйн хэрэг, өмч хөрөнгө хураах, баяжих хамгийн боломжтой арга нь эзэнгүй төрийн өмчийг захиран зарцуулах эрх эдлэх явдал юмаа !!!

Avatar

Зочин 8 цагийн өмнө 66.181.160.88

Хулгайч нар төрд гарна тэгээд өөрсддөө таарсан хууль баталж ил далд хулгай хийнэ ийм байхад улс орон яаж хөгжихөв дээ.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.212.162.87

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлттэй хллбоотой нэг сан байдаг нь зарим сайднарын өөрсдийн хүнийг сангийн захирлаар тавьж мөнгө идэх сайхан сав байна

Avatar

Зочин 10 цагийн өмнө 202.55.188.33

БЗС-аас зээл аваад төлөөгүй нөхдүүдийн нэрсийг ил болгохгүй байгаа нь " төлж харагдаач " гэж пээдийж байгаагийн л илрэл. 360 тэрбум ₮- ийг хүүтэй нь төлүүлэх ёстой. Байрны ипотекийн зээл авахад хүү төлдөг биз дээ.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.168.34.209

1000 инженер (MJEED) Монгол-Японы хамтарсан төслийн хүрээнд Японруу зэргийн сургалтаар магистр, докторт явсан хүмүүс БЗС-с зээл авсан гэж яригдах болоод удаж байгаа даа…

Avatar

тэтгэлэгт хамрагдагч 11 цагийн өмнө 203.169.48.150

Зэл болон тэтгэлэгээ салгаж ойлгомоор юм. Зээлсэн бол төлөх нь зүйн хэрэг, харин тэтгэсэн бол эргэн нэхэхгүй юм биш үү

Avatar

Зочин 10 цагийн өмнө 202.55.188.33

Яасан гэж тэтгэх ёстой билээ ?

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 59.153.115.76

SEXSDI80955877VANXANDI BOOW XXNO

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж