ОХУ дунд тусгалын Орешник пуужинг олноор үйлдвэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2025.06.25-нд нийтлэгдсэн

ОХУ дунд тусгалын Орешник пуужинг олноор үйлдвэрлэж байна

ОХУ дунд тусгалын Орешник пуужинг олноор үйлдвэрлэж байна

ОХУ дунд тусгалын баллистик пуужинг олон тоогоор үйлдвэрлэж байгааг Путин мэдэгдлээ. Тэрбээр Даваа гаригт цэргийн коллежийн төгсөлтийн баярт оролцох үеэрээ энэ мэдэгдлийг хийсэн юм. "Нэн шинэ үеийн дунд тусгалын пуужингийн систем Орешникийн үйлдвэрлэл эхлээд явж байна. Орешник нь байлдааны талбарт хүч чадлаа батлан харуулсан систем юм" гэж тэр хэлжээ.

ОХУ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Украины Днепр рүү довтлохдоо Орешник системийг анх удаа ашигласан.

Тус системийн дээд хурд нь цагт 13 мянган км хүрнэ гэдгийг Украины тагнуулын агентлаг мэдээлжээ. Хэрвээ тус пуужинг олон тоогоор үйлдвэрлээд эхэлбэл Украины агаарын довтолгооноос хамгаалах систем тэдгээрийг таслан зогсоож дийлэхгүйд хүрэх юм.

Тиймээс Орешникийн үйлдвэрлэлийг зогсоохын тулд ОХУ-ын хориг арга хэмжээг чангатгахыг Зеленский уриаллаа. Үйлдвэрлэлд оролцсон бүхий л нэгжүүдэд дарамт шахалт үзүүлэх хэрэгтэй гэж Даваа гаригт мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж