Индонезийн Ломбок арлын Ринжани галт ууланд авирч яваад сураггүй болсон бразил жуулчин амиа алджээ. 26 настай Жулиана Маринс Бямба гаригт сураггүй болсон. Эрэн хайх, аврах ажиллагааны хүрээнд нисгэгчгүй онгоц хөөргөж түүний цогцсыг олсон боловч цаг агаар, газар нутгийн нөхцөл байдлаас болоод тэр дор нь очиж авч чадаагүй аж.
Бразил жуулчин Ринжани уулын тогооны ойролцоох хадан цохионоос унаж амиа алдсан байв. Цогцос 600 метрийн гүнд унасныг гурван аврагч гаргаж иржээ.
Жулиана Маринсын инстаграм хаягийн дагагчийн тоо түүнийг сураггүй болсноос хойш огцом өсч, 1.5 сая давсан. Тэрбээр Индонезид ирэхээс өмнө Тайланд, Вьетнамаар тойрон аялсан бичлэгүүдээ инстаграмдаа хуваалцсан байжээ.
Ломбок арал нь үзэсгэлэнтэй наран шарлагын газар, өтгөн ногоон байгууламжаараа алдартай аялал жуулчлалын бүс. Тус арал дээр орших Ринжани галт уул нь Индонезийн хоёр дахь өндөр галт уул. Аялагч жуулчид орчин тойрны дүрслэлийг 360 градусаар бүрэн тольдохын тулд Ринжани уулыг зорих нь элбэг байдаг.
0 сэтгэгдэл