Федерер хамгийн баян теннисчин

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Федерер хамгийн баян теннисчин

Forbes сэтгүүлээс 2010 оны хамгийн өндөр цалинтай талбайн теннисчдийн жагсаалтыг гаргажээ. Дэлхийн хамгийн өндөр орлоготой топ 10 талбайн теннисчдийн тал нь эрэгтэй, тал нь эмэгтэй тамирчид багтсан байна.

Жагсаалтын тэргүүнд “Швейцарь цаг” хочит Рожер Федерер энэ жил 43 сая ам.долларын орлого олсон амжилтаар бичигдсэн бол эмэгтэйчүүдээс ОХУ-ын сайхан бүсгүйчүүдийн нэг Мария Шарапова 24,5 сая ам.долларын орлого олж, жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Уг жагсаалтыг гаргахдаа тамирчдын шагналын мөнгө, зар сурталчилгааны гэрээ, үзүүлэх тоглолт, тусгай арга хэмжээнд оролцсон цалингийн мөнгө зэргийг харгалзсан үзсэн байна. Гэхдээ ямар нэг татварын хэмжээг хасаагүй ажээ.

Хамгийн их орлоготой топ 10 теннисчин:

1.    Рожер Федерер: 43 сая ам.доллар (Nike, Credit Suisse, Gillette)
2.    Мария Шарапова: 24,5 сая ам.доллар (Nike, Prince, Tiffany)
3.    Рафаэль Надаль: 21 сая ам.доллар (Nike, Kia Motors, Babolat)
4.    Серена Уильямс: 20 сая ам.доллар (Nike, Hewlett-Packard, Kraft)
5.    Венус Уильямс: 15 сая ам.доллар (Wilson, American Express, Kraft)
6.    Энди Роддик: 14 сая ам.доллар (Lacoste, SAP, Lagardere)
7.    Новак Жокович: 10 сая ам.доллар (Sergio Tacchini, Head, FitLine)
8.    Энди Муррей: 10 сая ам.доллар (Adidas, Head, RBS)
9.    Ана Иванович: 7 сая ам.доллар (Adidas, Yonex, RBS)
10.    Елена Янкович: 5 сая ам.доллар (Anta, Orbit)

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж