Жефф Безост хурим хийх газар алга

Жефф Безост хурим хийх газар алга

Жефф Безост хурим хийх газар алга

Тэрбумтан Жефф Безос, түүний сүйт бүсгүй Лорен Санчес нар Венецийн төв дэх 16 дугаар зууны үеийн түүхэн барилга Скуола Гранд делла Мисерикордиад хуримаа хийхээр төлөвлөсөн ч бүтэлгүйтжээ. Хуримын зочид гурван өдрийн баярт оролцохоор хэдийнэ Венецэд ирж эхлээд байв.

Гэсэн ч "Безосыг багтаах зай алга" нэртэй идэвхтнүүдийн бүлгийн эсэргүүцлийн улмаас хуримын байршил өөрчлөгдлөө. Идэвхтнүүд Венецийн сувгийг матраар дүүргэнэ гэж тэднийг сүрдүүлжээ.

Жефф Безос, Лорен Санчес нарын хурим Венецэд болно гэдгийг хотын дарга Луижи Бругнаро гуравдугаар сард анх мэдээлсэн. Үүний дараачаас эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэлжээ. Түүхэн дурсгалт газарт ийм арга хэмжээ зохиох нь соёлын өвд эрсдэлтэй гэж эсэргүүцэгчид үзсэн. Хэт их аялал жуулчлалд талхилагддаг түүхэн дурсгалт газрууд ийнхүү баячуулын "тоглоомын талбай" болж байгаа нь тэдэнд таалагдаагүй.

Жагсагчид Безосын толгойг пуужингийн үзүүрт эвлүүлэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Мөн "Венецийг түрээсэлж чадаж байгаа юм бол илүү их татвар төлж чадна биз дээ" гэсэн уриа лоозонг барьжээ.

Хэдхэн тэрбумтны амьдралын хэв маяг болон тэдний бизнес байгаль дэлхийн сүйрэлд голчлон нөлөөлж байгаа гэсэн байр суурийг ч тэд илэрхийлж байна.

Эцэст нь дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Жефф Безос хурим хийх байршилаа өөрчилжээ. Гэхдээ шинэ байршил нь мөн л Венецийн түүхэн дурсгалт Арсенал гэх барилга юм. Энэ нь нэгэн цагт тэнгисийн цэргийн эзэнт гүрэн гэгддэг байсан барилга бөгөөд 12 дугаар зуунд баригджээ. Тус барилга нь хана хэрмээр хүрээлэгдсэн тул эсэргүүцэгчид амар нэвтрэх боломжгүй.

Дотоодын хэвлэлүүдэд мэдээлснээр, хуримын байршил өөрчлөгдсөн нь Дональд Трампын охин Иванка Мягмар гаригт Венецэд ирсэнтэй холбоотой байж ч магадгүй. Түүнийг ирсэнтэй холбоотойгоор эрх баригчид хот даяар аюулгүй байдлын арга хэмжээ авчээ. Нэн ялангуяа еврей оршин суугчдын амьдардаг хэсгүүдэд онцгойлон анхаарал хандуулсан.

Хуримын 200 гаруй зочдын дунд Элон Маск, Ким Кардашиан, Леонардо ДиКаприо нарын алдартнууд багтжээ. Ойролцоогоор 95 хувийн онгоц энэ өдрүүэд Венецийн нисэх онгоцны буудалд газардах төлөвтэй байна.

Элон Маск хуримын зочноор ирэх учир "Бүгд Элоныг үзэн яддаг" нэртэй идэвхтнүүдийн бүлэг ч эсэргүүцэлд нэгджээ.

Нарийн огноо батлагдаагүй ч гэлээ арга хэмжээ өнөөдрөөс /2025.06.25/ эхэлж байгаа бололтой. Баасан гаригт хосууд Сан Жоржио Маггиор сүмд тангараг өргөж, Бямба гаригт үдэшлэг болно.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-25 213.202.208.191

)))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Old men 2025-06-25 202.9.46.124

Энэ баян өвгөн тэр залуу авгайтайгаа юу яалцаж чаддаггүй байх өө, яаж нэг юм хээлтүүлэх юм бол доо

Avatar

Нэргүй 2025-06-25 202.131.225.197

m

Avatar

Нэргүй 2025-06-25 202.179.15.130

Устай газар хийх гээд байвал Хөвсгөлд хийлгэвэл овоо мөнгө олно доо.

Avatar

00 2025-06-25 202.9.46.124

жорлонгүй газар юун тансаг хурим хийх, тэнэг юмаа чи?

Avatar

Нэргүй 2025-06-25 27.123.212.86

Тэрэлжид уриад хуримыг нь сайхан хийлгэчихээ, манайхаан

Avatar

00 2025-06-25 202.9.46.124

нил хог н**ш, баас шээс, архины шил, бас дүүрэн гэр хороолол болсон газар юу харуулах гээв малаа!

Avatar

Нэргүй 2025-06-25 202.131.225.197

хха

Avatar

Хаха 2025-06-25 133.106.142.142

ийм муухай газар байдаг гэдгийг харуулахгүй юу

Avatar

Нэргүй 2025-06-25 103.212.118.86

ted tansag amidraliig medne iim yum medexgvi Terelj palas D hiilgee.hig nobsh ger xoroolol dund.Nomin urihgvi yasiim bol kkkkk

Avatar

gadni GAInaas ?#; youtube. 2025-06-25 50.169.138.78

tubitv.com

Avatar

y ; 2025-06-25 50.169.138.78

p

0 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж