ЭЗБХ: Ломбардын зээлийн хүү 54 хувьтай байна

ЭЗБХ: Ломбардын зээлийн хүү 54 хувьтай байна

ЭЗБХ: Ломбардын зээлийн хүү 54 хувьтай байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.25/хуралдаанд Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд ахалж байгаа бөгөөд танилцуулга хийлээ.

Танилцуулгад дурдсанаар зээлийн хүүг бууруулах стратегид тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлснээр зээлийн хүүг 2019 оны суурь төвшнөөс 4 нэгж хувиар бууруулж, 2023 оны жилийн эцэст сарын 1 хувьд хүргэх зорилтыг тодорхойлсон бөгөөд 2023 оны эцсийн байдлаар арилжааны банкны зээлийн жигнэсэн дундаж хүү 17.25 хувь, банк бус санхүүгийн байгууллагын жигнэсэн дундаж хүү 39.6 хувьтай байна.

2024 оны жилийн эцсийн байдлаар арилжааны банкны зээлийн жигнэсэн дундаж хүү 16.6 хувь, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн жигнэсэн дундаж хүү 42 хувь, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн зээлийн хүүгийн дээд хязгаар нь 54 хувьтай байна. Иймд стратегийн хэрэгжилт зорилтод төвшинд хүрээгүй гэж дүгнэж байна.

Зээлийн хүүг бууруулах хүрээнд дараах арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байна.

Үүнд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо  дараах арга хэмжээг судалж хэрэгжүүлэх шаардлагатай.

1.1 Эх үүсвэрийн өртгийг бууруулах зорилгоор  банкны системийн тухайн хугацааны дундаж хүүгээс өндөр хүүтэй татсан хугацаатай хадгаламжийн заавал байлгах нөөцийн хэмжээг өсгөх, зохистой храьцааг тогтоох асуудлыг судлан шаардлагатай зохицуулалт хийх хэрэгтэй байна.

1.2 Банк болон банк бус санхүүгийн байгууллагын гадаад зах зээлээс татсан валютын эх үүсвэрийг хугацаанаас нь хамаарч үндэсний мөнгөн тэмдэгтэд хөрвүүлэх зардлыг бууруулах.

1.3 Бизнесийн зээлд ашигласан эх үүсвэрт ногдох заавал байлгах нөөцийг бууруулж ялгаатай тогтоох.

1.4 Арилжааны банкууд эрсдэл багатай зээлдэгчид олгох зээлийн хүүгийн төвшинг тогтоож,  тогтмол хугацаанд нийтэд мэдээлдэг болох.

1.5 Монгол Улсад гадаадын банк үйл ажиллагаа эрхлэх харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд гадаадын банкны салбар байгуулах, үйл ажиллагаа эрхлэх нөхцөл шалгуурыг шинэчлэх, боловсронгуй болгох.

1.6 Банк болон банк бус санхүүгийн байгууллагууд хөрөнгийн зах зээлээр дамжуулан эх үүсвэр татахад дэд бүтцийн байгууллагатай холбогдох зардал хугацааг бууруулах.

1.7 Банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн доод хэмжээг тогтоохтой холбоотой шаардлага шалгуур нь эх үүсвэрийн зардлыг нэмэгдүүлж буй байдлыг судалж, төв болон орон нутгийн нөхцөлбайдалд нийцүүлэн ялгамжтай тогтоох.

1.8 Зээлийн хүүгийн дээд хязгаарыг бизнесийн хэрэглээний болон бусад зээлийн бүтээгдэхүүн тус бүрээр  төрөлжүүлэн судлах.

Хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлыг ажлын хэсгийн гишүүд судлан, холбогдох хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлэх.

2.1 Зээлийн эрсдлийн зардлыг бууруулж, хэрэг маргааныг зардал багатайгаар шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах.

2.2 Харилцах болон хугацаагүй хадгаламжийн дансанд хүү, түүнтэй адилтгах төлбөр тооцохгүй байх.

2.3 Урт хугацаатай хадгаламжийн хүүгийн орлогын албан татварыг бууруулах, гадаад валютын хадгаламжийг даатгалд хамруулахгүй байх зохицуулалтыг банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хульд тусгах зэрэг арга хэмжээг авах.

2.4 Эх үүсвэр татах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор шаардах эрхийн худалдаагаар олгосон санхүүжилтийг татвараас чөлөөлөх зохицуулалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тусгах.

2.5 Даатгал, үнэт цаас, худалдаа арилжааны гэрээ хэлцлийн үр дүнд үүссэн зээлтэй холбоотой авлага, өглөг зэрэг бүх төрлийн мэдээллийг хамруулах зохицуулалтыг холбогдох хуульд тусгах.

2.6 Төрийн тусгай сангуудыг дотоодын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах боломжтой болгох.

2.7 Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зохицуулалтыг холбогдох хуульд тусгах.

2.8 Үл хөдлөх хөрөнгөөс гадна бусад хөрөнгө, гэрээний үүргийн биелэлттэй холбоотой мэдээллийг Зээлийн мэдээллийн санд тусгах төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Дээрх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж дууссаны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 51 минутын өмнө 66.181.191.58

Bankir sanaatai hun bj Mongol Ulsiinhaa ediin zasgiig oilgodoggui snn gar be, Ediin zasag deeree tulguurlasan bodlogo bhaas hen durtai ni humuust taalagdah ug heleheer bolchihdog bish bailtai.

Avatar

irgen 54 минутын өмнө 66.181.191.58

Lombard, Bank bus sanhuu- g Sanhuugiin zohitsuulah horoo gedeg gazar hariutsaad olon jil bolj bna

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.182.9

Монгол банкны цус ойртсон новшнуудаа мэдсээр байж зайлуулахгүй байлгаад байдаг нь энэ төрийн нэртэй өлөнгүүд нь

Avatar

🔴 2 цагийн өмнө 202.9.46.124

Монголбанкны бүдүүн дарга нар бүгд хувьдаа ББСБ, Ломбардтай, ард түмнийг шулан мөлжиж байгаа феодал анги мөн. Бүгдийг нь огцруулж мэргэжилтнүүдээс нь дэвшүүл. Намын гишүүнчлэлээс нь гарга.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.21.99.52

монголд банк гэж байхгүй ш дээ дандаа ломбард шүү мөнгө угаах хүүлэх зорилгоор ажилладаг юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж