Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах 17 дахь тэмцээнийг Монголд зохион байгуулах талаар өнөөдөр /2025.06.25/ мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш:
-Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу жил бүр наймдугаар сард "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулдаг. Энэ жил 2025 оны наймдугаар сарын 22-ноос 24-ний өдрүүдэд Налайх дүүрэг дэх Тайж хайрханы бэлд "Нүүдэлчин" фестивалийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ фестивалийн онцлог хөтөлбөрийн нэг бол Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах 17 дахь тэмцээнийг наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд анх удаа Монголд зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 15 орны 70 гаруй тамирчин бүртгүүлээд байна. Бидний хувьд дэлхийн 30 гаруй орны 170 орчим тамирчдыг оролцуулахаар зорьж буй. Энэ жилийн тэмцээнд харвааны монгол төрөл буюу бөмбөг намнаа төрлийг нэмж оруулж ирснээрээ онцлог. Бид дөрвөн улстай өрсөлдөж, эх орондоо зохион байгуулах эрхийг авсан. Монгол Улс нь тэмцээнд зориулсан цаг ууртай, тэмцээнд бэлтгэгдсэн морьд олонтой байгаа.
Дэлхийн морьт харвааны холбооны тэргүүн Ким Ён Сол:
-Энэ удаагийн Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах 17 дахь тэмцээнийг Монголд зохион байгуулах болсонд баяртай байна. Морь унаад нум сум харвана гэдэг маш их ур чадвар шаарддаг. Монголын өв уламжлал, түүх соёлыг шингээсэн гэдгээрээ онцлог. Эрт үеэс дайнд зориулсан түүхэн соёл байсан бол орчин цагт спортын нэг төрөл болж хөгжиж байна. Дэлхийн морьт харвааны холбооноос энэ удаагийн тэмцээнд анхаарал хандуулан тусалж дэмжихэд бэлэн байгаа.
Дэлхийн морьт харвааны холбоонд нийтдээ дэлхийн 38 улс бүртгэлтэй байдаг. Энэ жилийн тэмцээнд 30 орны тамирчин оролцохоор төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 14 улсын 76 харваачийн мэдэгдэл ирсэн байгаа. бүртгүүлжээ. Тэмцээний бүртгэл ирэх долдугаар сарын 20-нд дуусах юм. Монгол Улсад өнөөдрийн байдлаар морьт харвааны 11 клуб үйл ажиллагаа явуулж байна.
Нэргүй 2025-06-25 213.202.208.191
)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-06-25 202.9.40.99
Бид чаддаг юмаараа дэлхийн улсуудыг манлайлж гайхагдаж байгаа нь сайхан үйл явдал юм. Энэ тэмцээнийг улам их өргөн цар хүрээтэй болгож дэлхийн олон улсын хамруулах нь зөв. Монголд гадаадын тамирчид жуулчид ирэх нь манай эдийн засагт нэмэртэй.
Нэргүй 2025-06-25 103.242.47.254
шал балай юм дэлхийн дахин цаг минутаар технологийн шинэ дэвшилд орж байдаг манайх нум сум бариад дээлийн хормой унжуулаад нөгөөх ид бах болгоод бүгдээрээ наадаад байх
Нэргүй 2025-06-25 66.181.191.241
Алаад хаячихна шүү. Новшоо
Нэргүй 2025-06-25 202.55.188.93
чамд таалагддаг юм байхгүй харамсалтай хүн