3х3: Э.Дөлгөөн гэмтлийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг өндөрлүүлэв

3х3: Э.Дөлгөөн гэмтлийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг өндөрлүүлэв

3х3: Э.Дөлгөөн гэмтлийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг өндөрлүүлэв

Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ Монгол Улсад гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр /2025.06.25/ Монгол Улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийх хуваарьтай. Тэд 18:00 цагаас Монтенегро улсын шигшээ багтай, 20:15 цагаас Япон улсын шигшээ багтай тус тус тоглоно.

Тэгвэл шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн гэмтлийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг дуусгахаар болжээ. Тодруулбал, тэрбээр Латви улсын шигшээ багтай тоглож байхдаа шилбэндээ бэртэл авсан бөгөөд үргэлжлүүлэн тоглох боломжгүй гэдгийг Монголын 3х3 сагсанбөмбөгийн холбооноос мэдэгджээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын эмэгтэй шигшээ баг нэг хожил, нэг ялагдалтайгаар хэсэгтээ гуравт бичигдэж байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж