Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтголоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэхэд арав гаруй хоног үлдлээ. Улсын хэмжээнд баяр наадмын бэлтгэл ажил хангадаж буй талаар нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан мэдээлсэн. Үндэсний баяр наадмаар долдугаар сарын 10-наас 17-ны өдөр хүртэл 8 өдөр амрах хуулийн өөрчлөлт оруулсан.
Засгийн газрын хуралдаанаар /2025.06.04/ Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа тул 2025 оны долдугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гаригт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэжээ.
Үндэсний баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан үндэсний баяр наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийх талаар ард иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд үндэслэн ийнхүү шийдвэрлэсэн байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15; “ гэж тус тус зааж, эдгээр өдрүүдэд нийтээр амрахаар хуульчилсан.
Энэ жилийн тухайд долдугаар сарын 12, 13-ны өдөр нь амралтын өдөр тохиосонтой холбогдуулан 16, 17-ны өдөр нийтээр амрах зохицуулалт хийж, Үндэсний их баяр наадмаар найм хоног амрахаар болжээ.
Энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэх нэг аймаг, 24 сумын мэдээллийг хүргэж байна.
Увс аймаг /Аймгийн 100 жил, Түргэн, Сагил, Завхан, Тариалан, Малчин сум/,
Ховд аймаг /Чандман сумын 100 жил/,
Хөвсгөл аймаг /Төмөрбулаг сумын 100 жил/,
Сүхбаатар аймаг /Асгат, Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Халзан, Түвшинширээ сум/,
Архангай аймаг /Эрдэнэмандал, Хангай сум/,
Хэнтий аймаг /Цэнхэрмандал сум/,
Дорноговь аймаг /Улаанбадрах сум/,
Дорнод аймаг /Цагаан-Овоо, Баянбудан, Дашбалбар, Баянтүмэн, Хөлөнбуйр сум/,
Дундговь аймаг /Баянжаргалан сум/,
Баян-Өлгий аймаг /Алтанцөгц, Цагааннуур тосгон, Цэнгэл сум/,
Баянхонгор аймгийн Богд сумын 100 жилүүд энэ тохиож байна.
А.ТАМИР
Т1 2 цагийн өмнө 202.9.46.124
Хийдэг ганц юм нь л найр наадам,морь бөх, айраг архи, цол тэмдэг одон медаль, баярын бичиг бандаашигны резин. Үнэн дампуу ард түмэн дээ, яана даа яана…
zochin 3 цагийн өмнө 202.9.40.65
Сум аймаг уул нь байгуулагдсан түүхээрээ үнэн зөв түүхт ойгоо тэмдэглэж бгаад схн байнаа. Говь-Алтай аймаг, сумууд ноднин жил Засаг дарга нь бүх сумдаа 100 жилээ бүгд хийцгээ гээд тушаагаад бөөндчихсөн. Түүхийг уул нь бүтээсэн хүмүүс л бичдэг болохоос түүх судлаачид бүтээдэггүй баймаар юм.. Тэгээд ч түүх шашдираа ч ойлгохгүй даган баясагчид одоо үеийн гол голлон тоглогчид.
Нэргүй 7 цагийн өмнө 103.57.92.115
Дорнодод Баянбудан гэдэг сум байхгүй. 100 жилийн ой ч байхгүй.
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.160.91
Төр засгийн дээд удирдлагууд нь манлайлаад л бусдыг уруу татаад л зунжин, намаржин наадаж өгнө дөө!! 8 сарын сүүлээр гэнэт намар өвөл болдогийг санаад бужигнаж хэрэлдэж эхэлнэ!!
Үнэн 4 цагийн өмнө 202.9.46.124
Дээр нь станцын засвараа ч хийж амжихгүй юу, нөгөө нянбактерлогийн xятадаас авах хагас коксон нүүрс, айлуудыг гаазын халаагуураар халдаг болгох, гэр байшин шавар тагзнуудыг дулаалж өгөх, шинээр коксын зуух тараах, яндангуудыг хөөлж өгөх гээд ажил гэж 100 задгай байхад 10 хоног аймаг аймаг хэсч наадах, боодог хорхог жэмбий идэх, архиа ууж аваараа хийх гэх мэт.