Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны зургадугаар сарын 24-ны өдөр Монгол Улсаас хилийн чандад суугаа нийт дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай цахим уулзалт хийсэн байна. Тус уулзалтад нийт 34 Элчин сайд болон Ерөнхий консул, Консул болон Гадаад харилцааны яамны газар, нэгжийн удирдлага оролцжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, олон улсын харилцааны нөхцөл байдлаас үүдсэн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, улс орны хөгжилд тулгамдсан томоохон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд санал санаачилгатай ажиллахыг нийт дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт үүрэг болгосон байна.
Түүнчлэн олон улсын харилцаанд үүссэн ээдрээтэй нөхцөл байдалд “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” суурь зарчмыг тууштай баримталж, хоёр хөрш болон гуравдагч хөрш улс орнуудад ойлгуулах, тэнцвэртэй харилцах, байр сууриа хадгалах, гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахад онцгой анхаарч ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар даалгалаа.
Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимд үндэслэн Засгийн газрын бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, төрийн бүтцийг цомхон, зохистой, уялдаа холбоотой, илүү хариуцлагатай болгохыг зорьж байгааг, энэ нь зөвхөн хэмнэх алхам биш, харин бодлого, хэрэгжилт, хариуцлагын гүйцэтгэлийг нэг цонхонд төвлөрүүлж, институт хоорондын давхардлыг арилгах стратегийн өөрчлөлт гэдгийг, төр өөрөө бүсээ чангалах “Хэмнэлтийн тодотгол”-ыг УИХ-д өргөн барихаар Засгийн газар хэлэлцэж буйг тэмдэглэлээ.
Улс орны оршин тогтнох үндсийг бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах таатай гадаад орчныг бүрдүүлэхэд Засгийн газрын зүгээс анхаарч, гадаад харилцаанд өндөр ач холбогдол өгч эн тэргүүнд дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай Ерөнхий сайд уулзсан байна.
Төрийн гадаад бодлогын залгамжийг хангаж ажиллахын зэрэгцээ экспортыг эрчимжүүлэх, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, нийгэм, эдийн засагт тулгамдаж буй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд чиглэсэн гадаад таатай орчныг бүрдүүлэх шат дараатай арга хэмжээ авах шаардлагатай байна. Хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд дипломат төлөөлөгчийн газрууд онцгой анхаарч, санаачилгатай, үр дүн гарган ажиллахыг үүрэг болголоо. Тэдний тавьсан санал, санаачилгыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа Засгийн газрын тэргүүн илэрхийллээ.
Мөн гадаад бодлого, үйл ажиллагааг эмх цэгцтэй, үр дүнтэй явуулахад гадаад бодлогын нэгдмэл байдал чухал гэдгийг онцлоод тус салбарт нэг цонхны зарчмыг баримталж, Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл заалт, бодлогын баримт бичиг, зөвлөмжүүдийг чанд мөрдөхийг даалгалаа. Гадаад арга хэмжээ, уулзалт хийхдээ салбарын яамтай заавал зөвшилцөж байхыг Засгийн газрын гишүүдэд Ерөнхий сайд мөн үүрэг болгожээ.
Уулзалтын үеэр дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, тэр дундаа ОХУ болон БНХАУ-д суугаа Элчин сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудын талаар Ерөнхий сайдад мэдээлэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний талаар заавар, чиглэл авлаа.
Нэргүй 2025-06-25 66.181.178.110
Ороод ирсэн гадаад хөрөнгө оруулалттай яаж харьцаж байгаа билээ дээ. Хураана, хувийг нь улсад
Үнэгүй авнаа гэнэ, хачин нөхдүүдээр нүүрийг нь маажуулна, сумын иргэдийн тархи угааж турхирна, тэгээд самарч явдаг гаруудыг өөгшүүлнэ. Угаасаа нүүрэн талдаа ил гарж самардаг нөхөд айдасгүй, хамгаалалт сайтай байгаа нь анзаарагддаг. Хамгийн энгийн логик бол та хэд маань өөрсдөө гадаад хөрөнгө оруулагч байсан бол Монголд хөрөнгө оруулхаар байна уу гээд өөрсдөөсөө асуугаарай.
Нэргүй 2025-06-25 66.181.178.110
Нэмээд бичихэд, үнэхээр гадны хөрөнгө оруулалт хэрэггүй ээ гэж бодлого барьж байгаа бол маш амжилттайгаар тэрхүү бодлогоо хэрэгжүүлж чадаж байгаа шүү.
Нэргүй 2025-06-25 213.202.208.191
>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-06-25 69.164.143.226
ekhneriinxee taliinxnaar ikh yum xiideg nukhur shuu ene b*** chini!!!!!!!
Нэргүй 2025-06-25 66.181.160.91
Гадаадын хөрөнгө оруулалгчийг гэгээн цагаан өдөр дээрэмддэг улсад ямар усан тэнэг нь хөрөнгө оруулах вэ дээ??!! Жапан тауны япон өвгөнийг улайм цайм дээрэмдсэн Женко-ийн шайка, цагдаагийн хурандаа нарыгаа шийтгээгүй цагт мянга гуйгаад хэн ч орж ирэхгүй!!!
Нэргүй 2025-06-25 202.21.100.164
Ороод ирэхээр нь Босоо хөх, Цэнхэр үст, Босоо Ганбаа, сэтгүүлч Отгон гэх мэт Женокууд хөөж туугаад байхаар хятадаас өөр хэн ирэх вэ дээ
Нэргүй 2025-06-25 81.106.7.7
ГАДААД УЛСАА МОНГОЛД СУУГӨӨ ӨРГӨМЖИТ КОНСУЛУУД БА БАЙДАГ ШҮҮ ЕС-АӨ !
Нэргүй 2025-06-25 103.229.120.107
Японд элчингээр суудаг Баярсайхан хөрөнгө оруулалт татах ажил хийж чадахгүй байгаа. Иймэрхүү арын хаалганы сайдуудыг эргүүлж татвал таарна.
ugly 2025-06-25 202.131.233.50
hahaha. Oorsdoo ehleed dotood asuudlaa shiidcheed horongo oruulalt yrisan deerde… Ura, Halzan burgetei, gazriin tosnii geh met tosluud bugd zogsson, Oron nutag ni ajil hiilgehgui. Iim baihad onigoond orno do..
Нэргүй 2025-06-25 73.132.11.36
yamar Shogoin be, uls turiin alban tushaaltan shde, elchin saiduud hurungu oruulaach geed guigaad yavj baidag, hurungu oruulah suuri butetsee dotoodddoo bii bolgooch, ter ni baihgui, gazer uhahas uur hurungu oruulchihmaar salbar tanai ulsad baina uu??? aj uildveriin park geheer ochood uildver neehed heregtei tureeslechihmeer bolomjiin unetei tureesiin uildveerlel yavuulah bair bana uu, era zin orchnoo hurungu oruulaltad taatai bolgoo, andaa, hurungu oruulagchin hurungiig bitgii deeremdej avad b
Зочин 2025-06-25 59.153.114.186
зүтгэж ажиллана уу есайдаа