Ойрхи Дорнод дахь үйл явдлууд Даваа гаригаас хойш асар хурдацтай өрнөв. Өнөөдрийг хүртэл хугацаанд АНУ-ын агаарын бааз халдлагад өртөж, Цагаан ордон Иран-Израилийн гал зогсоох хэлэлцээг зуучилж, тэрхүү хэлэлцээ нь бүтэлгүйтэх дөхлөө.
АНУ өнгөрсөн амралтын өдрөөр Ираны цөмийн гурван объектыг бөмбөгдсөн. Иран үүний хариуд АНУ-ын олон мянган цэрэг байрлаж буй Катар дахь Аль Удейд агаарын баазад цохилт өгчээ. Үүнээс хэдэн цагийн дараа Трамп Иран-Израилийн хооронд гал зогсоох мэдэгдлийг зарласан билээ. Гэвч талууд хэн хэн нь эвлэрлийн гэрээг зөрчсөн гэж Трамп буруутгаж байна.
Тэрбээр "Өчнөөн удаан ширүүн тулалдаад, сүүлдээ юу хийгээд байгаагаа ч мэдэхээ больсон хоёр улс байна. Эвлэрлийн гэрээг зөрчсөнд би итгэхгүй байна. Ялангуяа яаран хөдөлсөн Израильд сэтгэл дундуур байна. Эвлэрлийг зарлав уу үгүй юу Израиль миний урьд өмнө харж ч байгаагүй их тэсрэх бөмбөг хаяв. Миний харж байсан хамгийн томоохон цохилт байлаа. Израильд сэтгэл дундуур байна. Гал зогсоох 12 цагийн хугацаа өгч байхад тэд ердөө эхний цагт нь л халдлага үйлдлээ. Иранд ч бас сэтгэл хангалуун бус байна" гэжээ.
Мөн тэрбээр "Truth Social" хаягаараа "ИЗРАИЛЬ, БӨМБӨГ ХАЯХАА БОЛИНО УУ. ЭНЭ БОЛ ГЭРЭЭ ЗӨРЧСӨН ЯВДАЛ. НИСГЭГЧДЭЭ ГЭРТ НЬ ХАРИУЛ, ЯГ ОДОО" гэж бичжээ.
Гэвч гал зогсоох хэлэлцээртэй эсрэгцсэн нэгэн бичлэгийг Трамп цахим сүлжээндээ нийтэлжээ. 60 секунд үргэлжлэх тус бичлэгт "B-2" бөмбөгдөгч онгоцнууд тэнгэрээр нисэлдэж, бөмбөг хаях аж. Бичлэгийн ард "Ираныг бөмбөгд" гэж дуулах сонсогдоно. "Beach Boys" хамтлагийн коверлосон "Barbara Ann" дууны үгийг гуйвуулан "Ираныг бөмбөгд" гэж дуулсан нь тэр юм.
АНУ өнгөрсөн амралтын өдрүүдээр Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгсөн ч тэр нь бүтэлгүйтсэн гэх мэдээлэл гарах болсон. тэгвэл Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч Стив Виткофф үүнийг үгүйсгэж, "Хохирлын үнэлгээний тайланг бүгдийг уншсан, АНУ-ын цохилт өгсөн гурван цөмийн объект бүгд устсанд эргэлзэхгүй байна" гэжээ.
Дашрамд дурдахад, нөхцөл байдалтай холбоотойгоор үүдээ барьсан байсан Иерусалим дахь АНУ-ын Элчин сайдын яам өнөөдрөөс хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Гэсэн ч АНУ-ын төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг Тель-Авив, Иерусалим, Бе’ер Шева зэрэг бүс нутгаас гарахыг хориглосон байна.
Нэргүй 8 цагийн өмнө 202.126.91.180
Израйль 7 сая хүнтэй сүүлийн 2 жил дайнтай. Хамасаа ч нухаж чадааүй, Хүүтийгээ ч бараагүй. Хамаг бүтээгдэхүүн зөөдөг усан онгоцнуудаа Пэрсийн буланд хаалгачихсан ЭЗ нь нурчихсан байж 90 сая хүнтэй бүх төрлийн шилдэг технологийн зэвсэгтэй Ираныг барлаа юу? Ану ч айж.бна. Тийм ч болохоороо өөрөө 1 гүйж орж худлаа хэдэн хоосон бай бөмбөгдчихөөд Иран хариуг нь бариад цэргийн баазыг нь, Израйлтай тэгшлээд эхлэхээр дийлэхгүйгээ мэдээд одоо болоо болоо гээд гэрээ хэлэлцээр гал зогсооё болоод байна уу?
Нэргүй 6 цагийн өмнө 202.131.238.26
Орz 145 сая фашисттай, тэгсэн мөртлөө жижигхэн Украиныг дийлэхгүй 3 жил чацгандаа хутгалдаж байна
Нэргүй 5 цагийн өмнө 202.126.91.180
Украйны нэрийг барьсан Натогийн 52 улстай үзэж байгааг ихэнх хүмүүс мэдэж байгаа. Ингэхдээ тэр улсуудыг эдийн засгаар нь сөхрүүлж Натог дуусгах аттришн дайн. Укр ганцаараа бол үдийн цай ч хүрэхгүй штэ.
Нэргүй 4 цагийн өмнө 202.131.238.26
шааа ш** наадах чинь Кремлийн суртал ухуулгын үг гэдгийг хүн болгон мэднэ. Руzzкие фашисты пошли на хуй
Нэргүй 2 цагийн өмнө 202.126.91.180
Чам шиг сүнсээ худалдсан гадны агент ингэж л ярина.
зочин 8 цагийн өмнө 66.181.160.54
Гүүээ яахав цэргийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл урьд хожид байгаагүй маш амжилттай ТУСГАЙ АЖИЛЛАГАА .
Оросуудад тусгай ажиллагаа гэж юу байдгийг бодьтоор харууллаалдөөөө…
Нэргүй 9 цагийн өмнө 188.162.254.92
яс хаягч жомбог трамп.