Японы Элчин сайдын яамны санаачилгаар Япон сангаас зохион байгуулдаг “I LOVE SUSHI” нэртэй дэлхийг тойрон аялаж буй нүүдлийн үзэсгэлэн "Монгол Арт" галерейд 2025 оны зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 17-ны хооронд дэлгэх гэж байна.
1972 онд байгуулагдсан Япон сан нь дэлхий нийттэй соёл, хэл, оюун санааны солилцоогоор дамжуулан Япон улсын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх зорилготой. Энэхүү соёлын хөтөлбөрийн хүрээнд “I LOVE SUSHI” үзэсгэлэн нь дэлхий дахинд хамгийн түгээмэл болсон Япон хоол сүшиг олон өнцгөөс харуулан сурталчлах зорилготой.
2013 онд “вашёкү” буюу Японы үндэсний хоолыг ЮНЕСКО-гийн сэтгэлгээний өвд бүртгэсэн нь сүшигийн өвөрмөц үнэ цэнийг олон улсад баталгаажуулсан үйл явдал болсон. Түүхийн уртад өөрчлөгдөн хувьссаар ирсэн сүши нь Япон орны байгаль, уламжлал, мэдлэг, амт чанарыг шингээсэн онцгой хоол юм.
Үзэсгэлэнд ирснээр та анх сүши Японд хэрхэн үүсч, тухайн бүс нутгийн байгаль, соёл, амьдралын хэв маягт хэрхэн зохицож хөгжсөн талаар мэдээлэл авахын сацуу, өнөөгийн сүшиний соёл, ирээдүйн хүнсний асуудал дундах байр суурийн талаар ч эргэцүүлэн бодох боломжтой. Мөн үзэсгэлэнд Японд сүшиг хэрхэн хэрэглэгддэгийг симуляц хэлбэрээр танилцуулсан хэсэг ч бий.
Сүшиг сайн мэдэхгүй хүмүүс ч, сүшиний фенүүд ч энэхүү үзэсгэлэнг сонирхон үзэх нь дамжиггүй. Энэ нь зөвхөн хоолны тухай биш, харин Япон улсын түүх, ёс заншил, гоо зүйн тухай өгүүлэх үзэсгэлэн билээ.
Үргэлжлэх хугацаа: 2025.06.27-07.17
Байршил: Монгол Арт Галерей, Улаанбаатар
Үзэх үнэ: Үнэгүй
Зохион байгуулагч: Япон Сан
Дэмжигч байгууллага: Монгол дахь Японы Элчин сайдын яам
Нэргүй 1 цагийн өмнө 103.145.234.32
монгол хүний ходоодны организм-д суши таарахгүй л дээ