Тавантолгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөлд 50 орчим тэрбум төгрөг зарцуулсан хэдий ч шороо овоолгоноос өөр ажил хийгээгүй. Тус төслийн гүйцэтгэгчээр "Паст Презент Солюшн" ХХК, түншлэгчээр "Кэй минералс солюшн" ХХК ажилласан. "Кэй минералс солюшн" ХХК-ийн захирал Ж.Азжаргал нь УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын дүү бөгөөд төсөл хэрэгжүүлэх үед УИХ-ын гишүүн Ж.Золжаргал зөвлөх инженерээр ажилласан гэх асуудал дуулиан дагуулж байна. Иймд бид энэ долоо хоногийн VS буландаа Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нарын байр суурийг онцоллоо.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
-Эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын ТЭЗҮ -ийг Ж.Золжаргал болон төрсөн дүү Э.Азжаргал, "Паст Презент Солюшн хамтран хийсэн. Мань хүний хамтрал 3 тэрбум 480 сая төгрөгөөр энэ ТЭЗҮ-ийг хийж өгсөн. Та бүхэн харж байна, энэ арын далан болон бусад дэд бүтцээс өөр юм үлдээгүй, үр ашиггүй төсөл болсон.
Гэтэл энэ арын шороон далан болон бусад дэд бүтцэд “Тавантолгой түлш” үйлдвэрээс 50 тэрбум төгрөг зарцуулсан. Төрийн аудитын байгууллага дээрх төслийг үр ашиггүй төсөл болсон гээд акт тавьсан. Гэтэл тэд Төв аймгийн Сэргэлэн суман дахь салбар дансаар урьдчилгаа төлбөр 1.7 тэрбум төгрөг аваад дуусгасан. Тодруулж хэлбэл, 50 тэрбум дээр 1.7 тэрбум төгрөг нэмж авсан ч юу ч хийгээгүй, алга болсон. Ж.Золжаргал гэдэг хүний хорлол үүгээр зогссонгүй. 2025 оны зургадугаар сарын 5-нд Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргаад 11 дүгээр зүйл дээр агаарын бохирдол бууруулж байгаа аливаа төсөл хөтөлбөрийг улсын төсвөөр хөрөнгөөр санхүүжүүлэхгүй гэж заасан. Зуух, яндан, түлш зэргийн эх үүсвэрийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй байх чиглэлийг УИХ-ын тогтоолоор өгсөн байна. Гэтэл энэхүү тогтоол нь Монгол Улсын агаарын тухай хуулийг илтэд зөрчсөн тогтоол. Иймээс хууль давсан тогтоолыг хүчингүй болгохын тулд Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргана.
Мөн Ж.Золжаргал нөхрийн хэлж байгаагаар хуучин уламжлалт аргаар түлш хийе гэвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортод гаргадаг эрчим хүчний 0 давхаргын нүүрсийг Улаанбаатарт авч ирж, шахааны барьцалдуулагчтай нийлүүлээд дахиад хүхэрлэг хэмжээ нь асар өндөртэй түлш үйлдвэрлэхэд дахиад 300 тэрбум төгрөгийн алдагдал үүснэ.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
-Нийслэл Хятадаас хагас коксожсон түлш авна гээд тендер зарласан нь УИХ-ын тогтоолтой харшилж байна. Нэг бол тендерээ цуцлах, нэг бол тогтоолоо өөрчлөх хэрэгтэй.
Инженер хүн УИХ-ын гишүүн болохоосоо өмнө мэргэжлийн ажлаа хийнэ, төсөл тооцоолол хийнэ, цаасан дээр ажиллана, тэрэндээ хөлс авна. Зайлуул юу шалих вэ дээ, Монголын инженерүүдийн цалин хэд байгааг мэдэж л байгаа. Хамгийн сайн инженер 10 сая төгрөг авдаг байх. Туршлага багатай залуучуудынх бага. Хүний энд тэнд хийсэн ажлуудыг, химийн төслийг шахмал түлштэй холбоод 50 тэрбумын шороо овоолсон ч гэх шиг. Ийм нэг сонин балай юм яриад шуугиулаад байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Яадаг юм, зөндөө л газар ажилласан ш дээ. Жишээ аваад яриад байгаа нүүрс химийн туршилтын үйлдвэр гэдэг ажил дээр инженерийн зөвлөх хийсэн. Цагаа гаргаад, цаасан дээр суусан. “Эрдэнэс Тавантолгой”-н төсөл дээр ажилласан, гадаадын компаниудын төсөл дээр ажилласан, дотоодын компанийн төсөл дээр ажилласан. Яадаг юм зөндөө олон төсөл дээр ажилласан. Х.Нямбаатарын яриад байгаа тэр төсөл чинь ТЭЗҮ боловсруулагдаад ажил нь эхлээгүй байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон, миний авсан мэдээллээр ямар нэгэн юм эхлээгүй байгаа.
Г.ХОРОЛ
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.176.108
ТӨСӨЛ ТЭЗҮ НЭРЭР ХАМТАРЧ ЛУИВАР ХИДЭГ ГАР
Анодын даваа 5 цагийн өмнө 66.181.165.234
манай эрдэмтэд нэртэй хүмүүс төсөл аваад тэгээл бүтээлгүй алга болдог.Хийж чаддаггүй
zochin 8 цагийн өмнө 202.131.232.157
Zoljargaj todorhoigui hariult ugsun bn, nyambaatar ter nuursee odoo bgagas iluu ur duntei gedgee notloh heregtei mun mongold hiisnees ur duntei gedgiig
⛔ 8 цагийн өмнө 202.9.46.124
Нянбаа хулгайч үхээч nuздаа.
Удган 8 цагийн өмнө 122.201.31.205
чи өөрөө үх н**ш оо