Л.Гантөмөр: Төрд шургалсан хувалзнуудаас эхлээд салах хэрэгтэй

Л.Гантөмөр: Төрд шургалсан хувалзнуудаас эхлээд салах хэрэгтэй

Л.Гантөмөр: Төрд шургалсан хувалзнуудаас эхлээд салах хэрэгтэй

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр өнөөдөр /2025.06.24/ сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.


-УИХ-аар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ хуулийн үйлчлэлээр Үндэсний хороодыг татан буулгаж, нэгтгэх боллоо. Чиг үүргийг нь сайд нарт хариуцуулах нь дэмжиж байгаа юу?

-Монголын өнөөдрийн хамгийн том зовлон бол ажилгүйдэл. Ажлын байр бий болгох бүтцээ бодохгүй бол энэ үүргийг энэнд хариуцуулъя гээд явж боломгүй байна. Маргаашийн зовнил бол эдийн засгийн айхтар том цохилтууд харагдаж байна. Энийг хэрхэн даван туулах вэ гэдэг дээр зориулагдсан бүтэц байх ёстой. Энийгээ цар хүрээтэй харах шаардлага байсан.  Харамсалтай нь,  Үндэсний хороодоо  татан буулгаснаар асуудлыг шийдэх зориулалтын бүтцээ төр хойш нь шидчихлээ гэж харж байна. Асуудал бол шийдэгдэхээргүй байна. Нөгөө талдаа дэд сайдын асуудал яригдаж байна.

Дэд сайд бол хоолны савнууд гэж би боддог. Тэдний хэрэг байхгүй.

Төрийн нарийн бичгийн дарга ажлаа хийх хэрэгтэй. Тэдний өмнүүр нь ороод дэд сайд гэдэг намын хүн томилдог, тэрийгээ дараагийн сонгуулиар  УИХ –ын сонгуульд нэр дэвшүүлдэг загвар луу орсон.  Тийм учраас дэд сайд байх бол төсөв шийддэг, асуудал шийддэг, тодорхой эрх мэдэлтэй байх ёстой. Жишээ нь, татвар бууруулахад зориулагдсан дэд сайд байж болно. Гэх мэтчлэн урагшаа харж явахгүй бол намынхаа хэдэн гишүүний найз нөхөд, сонуульд явсан менежерийг дэд сайд болгоод тэр нь цаашаа дараагийн улс төрөө хийгээд явдаг, ард түмний мөнгөөр улстөрчдийг бэлтгэдэг курсыг үргэлжлүүлж болохгүй. Тийм учраас манай Засгийн газар дэд сайд томилоогүй.

-Эдийн засаг хөгжлийн яам 28 газар, хэлтсийн даргатай байсныг цөөлнө гэж байна?

-Эдийн засаг хөгжлийн яам өөрөө их том бүтэцтэй. Дарга нараа цөөлж болно, хэлтэс, газруудаа алга болгох юм байна гэж ойлгосон. Газрыг алга болгосноор ажлынх нь үнэлгээ сайжирч бавйал тэр хүний л асуудал.

Би бол дарга төрүүлэх гэж бүтэц хийгээгүй.

Дарга гэдэг чинь хэн юм бэ, агентлаг дээр байгаа дарга нарыг хэлж байгаа юм, одоо төрүүлэх гээд байгаа дэд сайд нарыг хэлдэг. Ажил хийдэггүй хүмүүсийг яриад байна.

Ажил хийдэг хүмүүс бол тухайн яам юу зорьж байгаа юм, дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр дотор ямар ажил хийх гэж байна, хэнд тэр ажлыг хариуцуулах вэ гэдэг ийм л бүтцийн асуудал.

-Төрийн албанаас 14400 төрийн албан хаагчийг цомхотгоно гэж байна. Боломжтой юу?

-Боломжтой. Төрийн албыг цомхон болгохын төлөө тууштай алхах хэрэгтэй, айж ичээд байх шаардлагагүй.  Цомхотгол өөрөө төрийн ажил үйлчилгээг чанаржуулна.  Төрийн албанд ажилладаг нэртэй өнөөдөр компьютер тоглоод өдөржингөө суудаг маш их хүн байна. МАН-ын нэрээр төрд шургалсан хувалзууд маш их болсон.

Нэг жишээ бол Тавантолгойн төмөр зам төрийн өмчит компани. Ажил хийдэггүй, цалин авдаг маш олон хүн байсан гэдгийг тус компанид томилогдсон хяналтын менежер очоод илрүүлсэн.

Энэ компани өнөөдөр хэдэн хүнтэй ажиллаж байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Тийм учраас эхлээд хувалзнуудаасаа салах хэрэгтэй.

Төрийн албанд Ардын намныхан шигддэг биш ардын хөвгүүд, охид төрийн албанд зүтгэх хаалга онгорхой байх ёстой. Тэр онгойлгох бодлогоо л гарга.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.168.34.159

ГАНТӨМӨРИЙН ШУРГУУЛСАН ХОВОЛЗНУУД БҮГД БУДАА ККК БОЛЬЖ ККК БҮГДИЙН ХАЛ…

Avatar

Zochin 4 цагийн өмнө 202.9.46.218

Urid n yuu hiij baisnii

Avatar

Del 4 цагийн өмнө 202.55.188.90

хэрээ хэрээнийхээ харыг гайхав

Avatar

Зочин 4 цагийн өмнө 202.126.89.218

Энэ өөрөө аюултай том ХУВАЛЗ

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.212.118.18

Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн 65-аас дээш насныханд анхаарал хандуул

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.177.225

Жинхэнэ номын хүн бол, туршилгатай, цуглуулсан архивтай,, ид хийдэг нас. Харин хоосон эрдэмтэн нэр зүүгсэдийг бол явуулсан нь дээр…

Avatar

Irgen 4 цагийн өмнө 202.55.188.98

хэн хэнийгээ хэлэхэв дээ бүгэдээрээ л буруутай ямарч нам ялгаагүй дотор нь хагарган бутаргагч хүмүүс байгаа шдээ таминээ тийм болохор дотор нь байгаа муураа таних нь чухал шдээ таминээ

Avatar

Мэнгэт 5 цагийн өмнө 66.181.190.47

Бялуу идэж байхдаа таг байсан хүн одоо ингэж ярих гэж.ёстой хувалз гэж өөрийгөө хэллээ

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.187.83

ярихаас цаашгүй хувалз

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.229.122.163

Монголын улстөрд байгаа АНУ-ын нохдоос эхлээд салах хэрэгтэй. Энэ бол Монголын барууны намынхан.

Avatar

Зочин 6 цагийн өмнө 103.212.119.92

Жагсаалтаар их хуралд орсон та сайд болоод өөрийн хамаарал бүхий хичнээн хүн шургуулсан бэ. Худлаа нэг их попрох гэж

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.182.109

Нэг хувалз нь чи өөрөө ш дээ. Олон ч жил цусалсан даа.

Avatar

өөрөө өөрөөсөө салчих вий дээ 6 цагийн өмнө 142.118.67.241

саяхан МАНы улаан хамгаалагч хошногодуулагч байсан яалаадаа үзлийн архичин минь

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 7 цагийн өмнө 103.212.118.14

Өөрөө хувалз. АН болМАН ыхийиэл дагуул.!?

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.229.122.167

АНаа МАНы өвөрт хийхдээ хэлэхгүй яав оркоо.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.9.40.2

Гантөмөр Засгийн газарт орж ажиллахдаа боломжийн сайн ажилласан гэж олонхүн ярьж байна. Би ч бас санал нэг байдаг. Улс орныхоо хөагжлийн төлөө явдаг Гантөмөр мэт олон хүн байвал сайнсандаа. Даанч сайн юманд садаа их гэгчээр өөрийнх нь намын Долдойсамбуу, намын жагсаалтаар УИХ-орж ирсэн Ж.Баярмаа мэт хэт улс төрждөг этгээдүүдийн гайгаар их зүйлийг хийж бүтээх зориг эрмэлзэл дүүрэн байсан Хамтарсан засгийн газрыг MCS-тэй нийлж огцруулсан. Ард түмний амьдрал одоо уруудана. Хувь заяа нь тэр

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.126.90.178

ХУРГАН ТӨЛГӨН ДАРГАНЦАРУУД ЫГ ХУВАЛЗ ГЭЖ ХАРАХ ХЭРЭГТЭИ

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.126.90.178

ХУВАЛЗНУУД БАИЖ ГЭМЭНЭ ТӨР ОРШИНО

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.168.34.6

Chi uuruu huvalz bolovsron sangiin zeel surguulin barialga tenderin chin hereguud barimtuuad baij l baigaa shuu shaamii hujaa mine

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.186.181

Гантөмөр өөрөө сайдаасаа хусуулсандаа өсөрхөж байгаа мэт төрийн алба хаагчдыг хувалз гэж хэлэх нь улс төрч хүнд байж болохгүй болчимгүй үйлдэл байна шүү. Тэгэж ярьвал та нар бүгд хувалзууд шүү. УИХ ЗГ гишүүд ч бүгд хувалз юм. Гантөмөрийг овоо юм байх гэсэн чинь бас л мангаруудын төлгөн коммунистууд шиг юм ярьж байх юм. Болоогүй л байна даа.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 78.183.77.183

Өөрөө бас нэг нь ш дээ ккк

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.21.109.39

Гахай царайлчихаад хөөрхөн шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж