"Хунт нуур" 50 нас хүрлээ

"Хунт нуур" 50 нас хүрлээ

Монголын урлагийн салбарын чухал үйл явдлын нэг болох П.И.Чайковскийн алдарт “Хунт нуур” балетын 50 жилийн ойг тохиолдуулсан тоглолтууд энэ зургадугаар сард УДБЭТ-ийн тайзнаа тоглогдох гэж байна.

2025 онд УДБЭТ-аас төлөвлөсөн томоохон ажлуудын нэг нь Оросын нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын 50 жилийн ойг тэмдэглэх явдал юм. Уг бүтээл нь түүний амьдралдаа бичсэн “Щелкунчик”, “Нойрссон гүнж” зэрэгтэй хамт сонгодог балетын сор болсон гурван бүтээлийн нэгт тооцогддог.“Хунт нуур” анх 1877 онд Их театрт тавигдсан бөгөөд зохиолч Чайковский түүний гол санааг өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулсан “Озера лебедей” гэх нэртэй нэг үзэгдэлтэйгээр анх  бүтээжээ. Хэдий хүүхдүүдэд зориулсан ч энэхүү балет нь хожим дэлхийн урлагийн тайзан дээр тодоор гэрэлтсэн, хүмүүсийн хүндэтгэлийг хүлээсэн алдартай, сонгодог бүтээл болж хөгжсөн юм.

Монголд анх 1975 оны зургадугаар сарын 28-нд УДБЭТ-ын тайзнаа тавигдсан уг бүтээлийг энэ жил 50 жилийн ойгоор нь ОХУ-ын Буриадын театраас урилгаар ирсэн уран бүтээлчид болон монголын шилдэг бүжигчид хамтран тайзнаа амилуулах гэж байна.

Тоглолтууд зургадугаар сарын 26, 27-нд зочин уран бүтээлчидтэйгээр буриадын театрын тавилтаар, харин 28-нд 17:00 цагт УДБЭТ-ийн өөрсдийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр болох юм.

Хунт нуур балетын тоглолтыг өдөр хоног тоолон хүлээж байдаг нь тус бүтээлийн үнэлэмжийн нэг хэлбэр аж.

Ойд зориулсан тоглолтын гол дүрүүд болох Одетта, Одиллияг Зууны манлай балетын жүжигчин, МУАЖ Ю.Оюун, Зигфридийг МУГЖ Э.Оюунбат, Ротбартын дүрийг МУГЖ Н.Баатар, харин Алиа салбадайн дүрийг АЖ Х.Ганбаатар нар тус тус бүтээж байжээ.

“Хунт нуур” балет нь симфони оркестрын төгс хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тухайн бүжгэн жүжгийн уран хөдөлгөөн, хайр дурлалын ариун сайхныг хөгжмийн дээд хэлээр илэрхийлсэн зэргээрээ дэлхий даяар үнэлэгдсэн. Үүний нотолгоо нь дэлхийн шилдэг сонгодог балетын бүтээлүүдийн нэгт зүй ёсоор багтдаг явдал билээ.

Тоглолтын үеэр Монголын сонгодог урлагийн тайзнаа 50 жилийн турш амилсан “Хунт нуур” балетын анхны болон тус бүтээлийг 50 жилийн турш гоцлон бүжиглэсэн гоцлол бүжигчид, хөгжимчид уран бүтээлчдийн удирдлагуудыг урьж хүндэтгэл үзүүлэх аж.

С. Учрал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бадарч тахар 11 цагийн өмнө 66.181.182.223

Хар ухаанаар бодврл манай Учиртай гурвөн толгойтой адилхан хэдэн дүр гардөг юм ! Ази тивд анх удаа Монгол улс анх удаа Хунт нуурыг явуулсан байх шүү ! бусад нь улсаа байгуулах гээд сураггүй байсан ! яахав Япон анх явуулсан байж магадгүй ! Сибирийн Чайковский бол том хүн ! хунт нуур нь ч номёр нэг ! очиж нэг үзнээ ! дээр үёийн шиг хэдэн монгол майга хүүхэн битгий харуулаарай !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж