Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав

Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав

Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав

Үндэсний аудитын газар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганд танилцууллаа.

Төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тухайд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнг 29 их наяд 670.8 тэрбум төгрөгөөр баталгаажууллаа. Харин нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 30 их наяд 591.1 тэрбум төгрөгөөр баталгаажуулав. Энэ нь өмнөх оноос 35.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, цалин хөлс 3 их наяд 41.0 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 2 их наяд 782.6 тэрбум төгрөг, бараа, үйлчилгээний бусад зардал 1 их наяд 430.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нийт 1319 төсөл, арга хэмжээг 3 их наяд 828.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр баталсан. Үүнээс гүйцэтгэлээр 62.7 хувийн санхүүжилтийг олгож, хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн 579 төсөл, арга хэмжээний хэрэгжилт 69.0 хувьтай буюу хангалтгүй байна.

Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өглөө

Аудитад Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сан, 61 төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа байгууллагуудын нийт 6,832 санхүүгийн тайланг хамруулсан. Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” 33, “Хязгаарлалттай” 29, “Сөрөг” 1 дүгнэлт өгсөн. Мөн аудитаар нийт 9 их наяд 292.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тул “Хязгаарлалттай” дүгнэлт өглөө.

Аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулахад бодлогын түвшинд дэмжих шаардлагатай байна

Төрийн аудитын байгууллагаас өмнөх жилүүдэд ч Засгийн газар, бүх шатны төсвийн захирагч нарт өгсөн аудитын шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, зөрчил давтагдан гарч байгаа тул Улсын Их Хурлаас аудитын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд дараах асуудлаар Засгийн газарт чиглэл хүргүүлж, төсвийн сахилга батыг дээшлүүлэх шаардлагатай байгааг аудитын тайланд тусгалаа.

Үүнд:

  1. Төсөв батлахдаа төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилснөөс дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн үр нөлөөг бууруулж, төсвийн тогтвортой байдлын зарчмыг алдагдуулж байгааг анхаарч, цаашид нэгэнт тогтсон бодлогоо баримталж, хэрэгжилтийг хангуулах;
  2. Төсвийн орлогын бүтцэд оновчтой зохион байгуулалт хийж, үр ашиггүй зардлыг бууруулах бодлогын зорилтыг хэрэгжүүлэх;
  3. Төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж батлуулахгүй байх хуулийн шаардлагын хэрэгжилтийг бүрэн хангах;
  4. Дампуурсан банк, хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдоос үүссэн авлага барагдуулах ажил зогсонги байдалтай байгаад дүгнэлт хийж, асуудлыг шийдвэрлэх;
  5. Гадаадын дамжуулан зээлээс олон жилийн насжилттай, хугацаа хэтэрсэн, эргэн төлөлт хийгдээгүй, тооцоо нийлж баталгаажуулаагүй авлагын асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу үе шаттай шийдвэрлэх;
  6. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хөтөлбөр, арга хэмжээ зорилтот түвшинд хүрээгүй, хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж үнэлдэггүй байдлыг халж, батлагдсан төсвийг үр ашигтай хэрэгжүүлэх;
  7. Дотоод аудитын эрх зүйн орчин бүрдээгүй, тогтолцоо төлөвшөөгүй, хараат бус байдал хангагдаагүйгээс зөвхөн санхүүгийн хяналт, шалгалтыг гүйцэтгэж, засаглалыг сайжруулах, эрсдэлийг удирдах үндсэн чиг үүргийн хэрэгжилт хангалтгүй байгаад анхаарч, энэ чиглэлд бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
  8. Аудитын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх нь зөвхөн аудитын зорилт биш, төрийн өмч, санхүү, төсвийн удирдлагыг сайжруулах үндэс юм.

Тухайлбал,

  • Зөвлөмжийн хэрэгжилтийг хангах асуудлыг хууль, бодлогын түвшинд дэмжих;
  • Хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох тогтолцоонд дүн шинжилгээ хийх;
  • Төрийн өмч, төсвийн хөрөнгийг үр ашигтай, хариуцлагатай удирдах, менежментийг төлөвшүүлэх шаардлагатай байгааг тусгажээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.218

х***а манжуудд үйлчилсэн хулгай хийж улс оронд гай бол амьдрагчд бгаа тусгаарлэ л***р болгох ёстой.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.218

Дрхны талбайд мэдрэл муутай юм уу өдөр бүр манжлж дуу шуу болж бхиын өөр хийх юмгүй юмуу ямар манжууд нь ийм балай юм явуулаад бдгийн манжлаад.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.126.88.139

СУУ МУУ. ГЭСЭН Л АЙНА ДЭЭ. ДОНГИО САГСУУ ХҮРЭЛСҮХИЙН АВЧИРСАН ГАЙ ШҮҮ.

Avatar

иргэн 7 цагийн өмнө 66.181.187.246

Зоос банк ХК-ийн еерчлелтенд зориулж гаргасан ЗГ-ын бондын улдэгдэл одоогоор 58 тэрбум.тегрег байна. Жижиг хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулаагуй олон жил болсон тул асуудлыг одоо шийдвэрлэх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж