Б.Лхагважав: 2025 оны төсвийг 10 их наядаар танах хэрэгтэй

Б.Лхагважав: 2025 оны төсвийг 10 их наядаар танах хэрэгтэй

Б.Лхагважав: 2025 оны төсвийг 10 их наядаар танах хэрэгтэй

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын түр ерөнхийлөгч, эдийн засагч, эрх зүйч, доктор Б.Лхагважавтай ярилцлаа.


-2025 оны төсвийн жил дундаа орж байна. Засгийн газар 2025 оны төсөвт тодотгол хийх хүрээнд нийт 1.8 их наяд төгрөгөөр зардлыг бууруулж танахаа мэдэгдлээ. Үүнээс ч илүү хэмнэлт хийх боломж байгаа юу. Ер нь төсөвт таналт хийхдээ юуг анхаарах ёстой вэ? 

-Төсвийн тодотголыг өнөөдрийн нөхцөлд хийх л ёстой. Ингэхдээ төсвийн зардлыг эрс танах хэрэгтэй. Яагаад гэвэл татвар угаасаа хуримтлагдахгүй. Тийм учраас төсвийн зардлыг 10 их наядаар танах хэрэгтэй. Тэгэхдээ төрөө цомхотгоно уу, цалингаа хувааж авна уу тэгж л ажиллах хэрэгтэй байна.

Төсөв танана гэдэг нарийндаа бол орлого олох татвар төлөгчдийн мөнгө л багасна гэсэн үг шүү дээ. Нөгөө талаасаа, сүүлийн 10 жил Засгийн газар нүүрсний хойноос л улайрч, хөөцөлдсөн. Уул уурхайн цөөн бүтээгдэхүүнийхээ араас л явсан. Бусад нэг сая гаруй хүн ажиллаж байгаа хөдөлмөрийн зах зээлээ хаячихсан байхгүй юу. Гэтэл хөдөө аж ахуйн салбар, бусад үйлчилгээний салбар ямар нөхцөл байдалд байна вэ гэдэг дээр огт дүгнэлт хийгээгүй. Тэгэхээр Ерөнхий сайд Г.Занданшатар энэ талаас нь бас харах болов уу гэж бодож байна. Ер нь сүүлийн таван жилд уул уурхайн салбараас бусдыг нь тооцоод үзвэл олигтой дүн гарахгүй болов уу. Өнгөрсөн жилийн зуднаар хөдөө аж ахуйн салбар тэр чигтээ унасан. Дараа нь алдаатай бодлогын уршгаар газар тариалан унасан. Тэгэхээр ганц нэгхэн бүтээгдэхүүнийхээ тоон дүнгийн хойноос хөөцөлдөж болохгүй гэдгийн тод жишээ боллоо гэж харж байна.

-Нөхцөл байдлаас харахад Монгол Улсад эдийн засгийн хямралын үеийг давах бодлого хангалтгүй байх шиг? 

-Одоо болж байгаа процессын талаар өмнө нь МҮХАҮТ-аас анхааруулж, хэвлэлийн хурал хүртэл хийж байсан шүү дээ. Тухайн үед төсвийг нэмэхэд нь эсэргүүцэж, таван их наяд төгрөгөөр танах асуудлыг тавьж байсан. Харин Ерөнхийлөгчийн буянаар 2.3 их наяд төгрөгөөр төсвийн зардлыг бууруулсан.

Бид таамгаар нөхцөл байдлыг дүгнээгүй. Алсдаа бий болох нөхцөл байдалд хурдан арга хэмжээ аваач ээ гэдэг байдлаар хандсан. Цаг хугацааны эрхээр одоо энэ нөхцөл байдал бий болж байна.

Монгол Улсын хувьд аль ч цаг үед хямралын үеийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн туршлага бий. Хамгийн гол нь асуудал намжаад ирэхээр тэр бүхнээ марчихдаг сул тал манай эрх баригч нарт бий. Г.Занданшатар Ерөнхий сайдын хувьд тухайн хямралын үед аль алинд нь ажиллаж байсан. Аль ч оны хямралын үед бид баялаг бүтээгч буюу татвар төлөгчдөө бодсон эерэг, зөөлөн бодлого явуулах ёстой. Тэгж байж л бид хямралыг давж гарч байсан. Энэ үед хатуу бодлого хэрэгжүүлээд юу ч олж долоодоггүй. Татвар нэмлээ гээд юу ч сайжрахгүй.

-Татварын багц хуулийн талаар хэлэлцүүлгүүд өрнөж байна. Өргөн барьсан хуулийн төслүүд хэзээнээс хэрэгжих хүлээлттэй байна вэ?

-Өнөөдрийн тухайд авууштай нь Татварын багц хуулиуд, Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой хуулиуд бүгд хэлэлцэгдэхээр орж ирж байна. Төсвийн тодотголын дараа хэлэлцэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Энэ бүх хуулиуд 2026 оны нэгдүгээр сараас хэрэгжихээр батлагдана. Тэгэхээр үүн дээр бид бүх бололцоогоороо ажиллана. Үүнд бидний туршлага байна. Бэлэн болчихсон хуулиудын зарим нэг эерэг талууд ч бий. Түүн дээр Сангийн яамтай хамтран ажиллана.

-Сангийн яамны бодлого, үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ. Төсөвт тодотгол хийхийн сацуу мега төслүүдээс ямар ч тохиолдол татгалзахгүй гэх байр суурийг Сангийн сайд илэрхийлсэн шүү дээ. 

-Найман сарын хугацаанд дөрвөн удаа төсвөөрөө оролдож байгаа яаманд бодлого байна гэдэгт эргэлзэж л байна. Бодлого, мэдрэмж, судалгааны ажил дутуу санагдаж байгаа. Засгийн газар романтик зүйл ихтэй шүү дээ. Эхнээсээ цаасан дээр ТЭЗҮ нь ч буугаагүй төслүүд байна. Ерөнхийдөө өмнөх Ерөнхий сайд ойрын 10 жилд хийхээр төсөвлөчихсөн байсан юм. Яг нарийндаа цаасан дээр буусан зүйл багатай. Тиймээс эрчим хүчний гол төслүүдээсээ эхлээд эрэмбэлээд л явах хэрэгтэй.

-Та МҮХАҮТ-ын түр ерөнхийлөгчөөр ажиллах болсны хувьд хамгийн түрүүнд анхаарах шаардлагатай асуудлуудаа юу гэж тодорхойлсон бэ? 

-МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн хурлаас тавьсан саналын дагуу МҮХАҮТ-ын түр ерөнхийлөгчөөр ажиллах боллоо. Саналыг хүлээж авсан гол шалтгаан бол мэдээж танхимынхаа үйл ажиллагааг сайжруулах ажил байгаа. Нөгөө талаас Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байна. Дээр дурдсанчлан аль ч үед хямрал ирдэг. Хямралын үед танхимын нэг номерт хийх ажил бол хямралаас ААН, бизнес эрхлэгчдээ авч гарах байдаг. Үүний хүрээнд тухайн үеийн Засгийн газартай хамтран ажиллах шаардлага бий болдог. Энэ процесс өмнө нь ч болж байсан. МҮХАҮТ үеийн үед ийм л үүрэгтэй байсан.

-Эдийн засгийн нөхцөл байдал ААН-үүдэд хамгийн хүндээр тусч байгаа. Одоо байдал ер нь ямаршуу байна вэ?

-Макро эдийн засгийн бодлого гэдэг бол Засгийн газар, УИХ, Төв банкны л бодлого. Гэтэл макро эдийн засгийнхаа гол үзүүлэлтүүдийг засаг алдаад эхлэхээр микро эдийн засаг буюу ААН-үүд чинь хямрахаас өөр аргагүй. Ядаж л ам.долларын ханш дэлхий дахинд 10 гаруй хувь уначхаад байхад манайх ханшийг нь өсгөөд байгаа шүү дээ. Энэ бол том алдаа. Энэ тохиолдолд миний мэдэхийн ААН-үүд сүүлийн хоёр жилийн ашгаа гөвөөд дуусчихсан. ААН-үүдэд цалин тавих мөнгө гэдэг өөрөө асуудал болчхоод байна. Юун тэр ашигтай ажиллах, нэмэх баланстай таван компани гаргаад ир гэвэл олдохгүй шүү.

ААН-үүд ерөөсөө л хасах баланстай байгаа. Тоон дүнгийн хувьд төгрөгийн үнэ жаахан нэмэх гарч байгаа ч яг бүтэн валютад шилжүүлэх юм бол бүр хасах заана. Тэгэхээр нийгэмд асар их бухимдал байна. Энэ хямралаас хамтдаа л гарах хэрэгтэй.

Өөрсдөө баялаг бүтээж, бизнесийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, татвараас бий болсон хуримтлалаараа цаашдаа ажиллаж процессоосоо илүү нэмэх хэрэгтэй. Тэгэхээр танхим ч бай засаг аль ч бай эдийн засгийн хямралыг даван туулахад бүх зүйлээ чиглүүлэх ёстой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 5 цагийн өмнө 202.131.228.20

Лхагважав даргаа та МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр ажиллаарай. Наана чинь эмх замбаараагүй байдал нүүрлэж хөл толгойгоо алдсан байна. Энэ хэцүү үед маш хариуцлагатай зөв зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй байна. Ажлаа хуудуу хийдэг үнэн сэтгэлээсээ ажилдаа цаг зав хүчээ зориулдаггүй тийм хүмүүсийг явуулж бүтээл сайтай хүмүүсийг танхимд ажиллуулах хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.89.63

Энэ чинь л харин ЕС хийхээр хүн ш дээ ! Даан ч МАН ийм нөхөдөө гаргаж ирэх хүсэл зориг байхгүй л дээ !

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.89.29

Зөв дэмжиж байна.

Avatar

Зэндмэнэ 6 цагийн өмнө 103.229.122.12

Энэ их цомхотгол, халаа сэлгээний дараа ажилгүй болсон дунд давхаргынханд амьдрах боломж бүрдүүлж өгөх ёстой. Төр зүгээр л халаад явуулдаг байж болохгүй! Тэдэнд хувийн хэвшилд ажиллах, төрийн ажлыг гэрээгээр хийх боломж олгох! Шинээр ААН, компани байгуулж байгаа, төрийн албанаас хувьд шилжиж байгаа хүмүүсийн бизнес, аж ахуйг дэмжих, лиценз, зөвшөөрөл, газар олгох ажлыг хүнд сурталгүй шийдэх, хөнгөлөлттэй зээл, санхүүжилт олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх г.м. Хувийн сектор төсвийн орлого бүрдү

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.229.120.107

ЗАЙЛЖ ҮЗ

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 172.226.43.215

Hudlaa poporhoo bolivol taarna. Amidralgyi medegdel hiigeed l. Alban tushaald dyrtai balai ve

Avatar

Дөл 8 цагийн өмнө 66.181.180.186

Энэ тохиолдолд миний мэдэхийн ААН-үүд сүүлийн хоёр жилийн ашгаа гөвөөд дуусчихсан. ААН-үүдэд цалин тавих мөнгө гэдэг өөрөө асуудал болчхоод байна. Юун тэр ашигтай ажиллах, нэмэх баланстай таван компани гаргаад ир гэвэл олдохгүй шүү.

Avatar

зочин 8 цагийн өмнө 103.29.144.172

Төсвийг танаж болно. Гэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарын төсвийн танах шаардлагагүй. Харин дарга нарын тансаглалыг эрс танах ёстой.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.70.43.104

Зөв

Avatar

8 цагийн өмнө 202.9.46.124

20 их наядаар танах хэрэгтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж