Тамхины үнийг 10 дахин нэмэх гэж УИХ-ын гишүүд өөрсдөө хууль зөрчиж байна.
Монгол Улсын Засгийн газар болон УИХ-ын зарим гишүүд тамхины хэрэглээг бууруулах, олон нийтийн эрүүл мэндийг дэмжих нэрийн дор “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар санаачилж, хуулийн төсөл боловсруулан өргөн бариад байна. Гэвч уг төслийн боловсруулах, танилцуулах, олон нийтээс санал авах шат дамжлагууд нь Хууль тогтоомжийн тухай хуулийн заалтыг зөрчсөн байж болзошгүй талаар шүүмжлэл гарсаар байгаа юм.
УИХ-ын гишүүн Номингэрэлийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь тамхины зах зээлийг тогтворгүй болгож, улсын татварын орлогод аюул заналхийлж байна. Никотины бүтээгдэхүүн дэх амт, амтлагчийг хориглох нь тамхи, тамхины зах зээлийн 90% -ийг сүүдэрт оруулах болно. Олон төрлийн амт нь тамхины үйлдвэрлэлийн салшгүй хэсэг байдаг тул тамхи өөрөө дэлгүүрээс алга болж магадгүй юм. Улсын төсөвт сөрөг нөлөөтэй хуулийн төслийг шинжээчид, олон нийтийн өргөн хүрээнд хэлэлцүүлэхээс нааш УИХ-д өргөн барих боломжгүй.
Уг хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Номингэрэл болон түүний ахалсан ажлын хэсэг хууль санаачлах үйл явцыг хангалттай нээлттэй, ил тод, хуульд заасан хугацаанд нийцүүлэн явуулаагүй нь баримтаар нотлогдож байна.
Тодруулбал, Хууль тогтоомжийн тухай хуулийн 38.4 дүгээр зүйлд худалдаа, хөрөнгө оруулалт, татварын орчинд нөлөөлөх хуулийн төслийг боловсруулж буй тохиолдолд:
- 60 хоногийн турш олон нийтээс санал авах
- Нөлөөллийн үнэлгээ, хэрэгцээ шаардлагын судалгаа
Дээрх хуулийн төслийг санаачлагч, ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Д.УИХ-ын цахим хуудсанд 60 хоног байршуулж, санал авах шаардлагагүй. Зөвхөн санал авч хуулийн төслийг 30 хоног хэлэлцээд өргөн барина” гэлээ.
Харин энэ хуулийн төсөл нь зөвхөн цахим парламентын сайтад 30 хоногийн санал авах хугацаатай тавигдсан бөгөөд шаардлагатай судалгаа, баримтууд нийтэд ил болоогүй, хуулийн хэрэгжилтийн үндэс хангагдаагүй байна.
Хуулийн төсөлд зааснаар, тамхины онцгой албан татварыг таван жилийн хугацаанд жил бүр хоёр дахин нэмэгдүүлж, нийт 10 дахин өсгөхөөр тусгасан. Үүнийг дагаад тамхины жижиглэнгийн үнэ өнөөгийн 3,000-5,000 төгрөгөөс 30,000-50,000 төгрөгт хүрч болзошгүй байна.
Энэ нь хэрэглээг бууруулах зорилготой боловч дараах ноцтой үр дагаврыг үүсгэх эрсдэлтэй:
- Иргэдийн өдөр тутмын амьжиргаанд сөргөөр нөлөөлөх
- Хууль бус наймаа, хулгайн худалдаа эрс нэмэгдэх
- Жижиглэн худалдаа эрхлэгчид, импортлогчид, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөнө.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 10 мянга орчим тамхины худалдааны цэг ажиллаж байгаа ба зөвхөн Улаанбаатарт гэхэд 2000 гаруй цэг өдөр бүрийн орлогынхоо тодорхой хувийг тамхины борлуулалтаас бүрдүүлдэг байна. Эдгээр нь иргэдийн хөдөлмөр, өрхийн амьжиргаатай шууд холбоотой гэдгийг үл ойшоон “энэ хууль бизнесийн орчинд хамаарахгүй” хэмээн мэдэгдсэн нь хууль санаачлагчийн хөрсөн дээр буугаагүй байр суурийг илтгэж байна.
Хуулийн төслийн бас нэг хэсэгт татварын орлогын 50 хүртэл хувийг Эрүүл мэндийн санд төвлөрүүлж, тамхины эсрэг үйл ажиллагаанд зарцуулахаар заасан. Гэтэл өнөөдөр тус сан онцгой албан татварын хоёр хувийг зарцуулдаг хэдийч , түүний ил тод байдал, үр ашиг нь хангалтгүй байна.
Төр татварын шинэ хууль санаачлахдаа татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж бүрийн эрх ашгийг бодолцож, оновчтой тэнцвэрийг олох ёстой. Эс бөгөөс эдийн засаг, бизнесийн орчныг хохироож мэдэх юм.
Уг нь хууль тогтоох үйл явц нь нээлттэй, олон талын оролцоог хангасан, хууль зүйн үндэслэлтэй байх учиртай. Гэвч энэ тохиолдолд “сайн санаа буруу хэрэгжилттэй” байгааг харуулж байна.
Хууль нь өөрөө хууль ёсны үндэслэлтэй, олон нийтэд ил тод, бизнес эрхлэгчдэд шударга байх ёстой. Үгүй бол эрх баригчид өөрсдөө хуулиа зөрчиж, хууль зүйн зарчмыг алдагдуулсан үйлдэл хийхэд хүрнэ.
Taxman 1 минутын өмнө 202.126.88.82
Онцгой татвар бол барааны үнэнд шууд нөлөөлдөг татвар. Тамхины татвар нэмэгдвэл нөгөө дипломатууд Монгол руугаа тамхи зөөдөг л болно. Тамхины далд наймаа цэцэглэнэ. Хуурамч тамхины үйлдвэрүүд нээгдэнэ. За ьэгээд 2 жилийн дараа буцаана. Одоогоор мөрийтэй тоглоомонд онцгой татвар ногдуулдаг боловч нэг ч төгрөг төсөвт ордоггүй л дээ. Лафферын муруй гэдэг онолыг үзэх хэрэгтэй.
Нэргүй 8 цагийн өмнө 122.201.31.87
Номин маань тамхи оруулж ирэх юм аан. Нямбаа мөнгө нэхээд гэцүү л байна
Нэргүй 8 цагийн өмнө 103.57.94.75
Шууд электрон тамхийг хориглочих хэрэгтэй ш дээ.
Уншигч 9 цагийн өмнө 66.181.177.27
НЭМ НЭМ, тамхи хэнд хэрэгтэйн, хүн амаа хордуулж , хог нэмэгдэхийн нэмэр.
Нэргүй 9 цагийн өмнө 202.126.89.63
Бүүр хуучин цагийн задгай мөнгө шиг хавтгай цагаан нүү ртэй энэ авгай мөрийтэй тоглоом, тамхи нтр-тэй яг л соц-ын үе шиг тэмцэхиймаа ! Хэнийх нь бууны нохой юм бол доо ?!
татварыг нэм, тамхиныхан үхлээ л дээ 11 цагийн өмнө 202.131.232.157
татварыг сайн нэм. тамхичдаас татварыг чинь нэмлээ шүү зөвшөөрөх үү гэж асууна гэж юу байсан юм бэ.
✅ 12 цагийн өмнө 202.9.46.124
10 дахин нэмэх нь зөв. Архи, тамхи 2-ийн татварыг сайн нэм.
... 2025-06-25 66.181.168.8
1.Тамхины монополь үхэх нээ. 2.Хар тамхи байдгаараа л байна. 3.Татвар буурхаар хулгайлах мөнгө нь үгүй болохгоод байна гэн үү.
Нэргүй 2025-06-25 103.229.120.107
Нэмж л байг л дээ. Тамхи татахгүй бол үхчих гээд байна уу??? Тэгвэл үхэж далд орцгоо л доо. Өөрсдийгөө ялан дийлэх зориг, тэвчээр байхгүй шалчгарууд хэнд хэрэгтэй гэж???
Зочин 2025-06-25 66.181.183.221
хар тамхины хэрэглээ нэмэгдээд замбараагаа алдах байлгүй дээ.
иргэн 9 цагийн өмнө 59.153.84.210
үнийг нь дийлэхгүй шдээ ккк