Польш дахь пропаганда ажиллагаа

Польш дахь пропаганда ажиллагаа

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Польш дахь пропаганда ажиллагаа

Украины армийн дүрэмт хувцастай хоёр эрэгтэй ойн цоорхойд Дональд Трамп, Ж.Д.Вэнс, Элон Маск нарын зургийн өмнө зогсоод, "Бидэнд та нар шиг холбоотон хэрэггүй" гэж хэлж байгаа бичлэг "Polska Grupa Informacyjna" гэх Польшийн телеграм сувагт нийтлэгдсэн. Гэвч энэ нь хүмүүсийг төөрөгдүүлэх зорилготой хуурамч бичлэг аж. "BBC" агентлагийн олж мэдсэнээр Оросын суртал ухуулга хийдэг польш хэл дээрх 22 суваг байгаагийн нэг нь "Polska Grupa Informacyjna" юм. Эдгээр сувгаар дамжин 150 мянга гаруй хүн тархиа угаалгажээ.

Польш улсад телеграм төдийлөн түгээмэл биш. Гэсэн ч телеграм дахь худал мэдээлэл хэт даврагч бүлгүүдээр дамжин илүү өргөн хүрээтэй бусад платформд тархдаг гэж үздэг.

Дээр дурдсан 22 суваг нь өөрсдийгөө Польшийн мэдээ, мэдээллийг түгээдэг гэж танилцуулга дээрээ бичсэн байдаг. Тэд өөрсдийгөө төвийг сахисан, шударга тэнцвэртэй мэдээ мэдээллийг түгээдэг, далд үнэнийг хуваалцдаг, үнэн хэрэгтэй газарт байдаг гэх зэргээр өргөмжилжээ. Энэ мэтчилэн найдвартай мэдээллийн суваг мэт харагдахыг хичээдэг ч тэд яг үнэндээ Оросыг дэмжсэн мэдээлэл түгээдэг аж.

Европын холбооны хоригт багтсан "RT", "Sputnik" зэрэг Оросын хэвлэлийн мэдээг байнга эш татдагаас нь үүнийг тодорхойлж болно. Мөн тэдгээр суваг нь Владимир Путин, Дмитрий Медведев, Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова, хөтлөгч Владимир Соловьев, дайныг дэмжигч блоггерууд гэх мэт Оросын засгийн газрын чухал хүмүүс, тэдний дэмжигчдийн хэлсэн үг, мэдээллийг хуваалцдаг.

Оросын талыг баримтлагчдаас эш татахаас гадна илт худал мэдээлэл хуваалцах нь ч бий. Тухайлбал, "UKR LEAKS_pl" нэртэй нэгэн суваг цэргийн хувцастай хүмүүс бусдад хуурамч цус түрхэж буй зураг нийтэлжээ. Бичлэгийн тайлбар хэсэгт "Бучагийн хохирогчид ингэж бий болсон юм" гэсэн байв. Энэ нь Бучагийн аллагыг хуурамч гэж харуулах оролдлого юм.

Гэвч 2022 онд Оросын цэргүүд Буча хотод хэдэн зуун украин хүнийг хоморголон хөнөөсөн нь олон эх сурвалжаар нотлогдсон билээ.

Зарим телеграм суваг нь Украины удирдагчид болон цэргүүдийг "нацистууд" гэж байнга нэрлэдэг. Тухайлбал, "InfoDefensePOLAND" суваг Украины засгийн газрыг "Нацист дэглэм" гэж нэрлэжээ.

Дан худал мэдээлэл түгээдэг гэхээсээ илүү үнэн бодит мэдээллийг ч бас оруулдаг гэдгийг энд дурдах нь зүйтэй. Мөн уншигчдад төөрөгдөл төрүүлэхийн тулд чухал мэдээллийг илт орхигдуулдаг.

"BBC"-ийн олж мэдсэнээр тэдгээр сувгийн олонх нь 2022 онд дайн эхэлснээс хойш гарч иржээ. Зарим нь өмнө нь орос хэл дээр мэдээ мэдээлэл түгээдэг байжээ.

ТЕЛЕГРАМ БОЛ ЭХЛЭЛИЙН ЦЭГ 

Польш дахь баримт шалгах "Demagog" байгууллагын ажилтан Алексей Шимкевичийн хэлснээр дайн эхэлснээс хойш Оросын нөлөөллийн ажиллагаа Польшийн цахим мэдээллийн ертөнцөд байнгын зүйл болжээ. Тэрбээр "Телеграм бол эхлэлийн цэг. Худал мэдээлэл тэнд эхлээд нийтлэгдэнэ. Дараа нь Х гэх мэт томоохон платформ руу тардаг. Эдгээр суваг нь Украины дэмжлэгийг таслан зогсоох, олон нийтийн санаа бодлыг туйлшруулах, Польш, Украины нийгэмд хагарал үүсгэх зорилготой" гэв.

Польшууд украин дүрвэгчдээс залхаж эхэлсэн нь зарим талаараа суртал ухуулгаас үүдэлтэй аж. Дүрвэгчдийг авиргүй, хуульгүй "амьтад" байгаа мэтээр телеграмд дүрсэлдэг.

Мөн Европын холбооны орнууд цэргийн зардлаа нэмэгдүүлэх болсон тул иргэд нь ядуурах болсон, ялангуяа Польш улсад энэ нь хамгийн их хамаатай гэсэн нийтлэлүүд сүүлийн үед телеграмд түлхүү цацагдах болжээ. Улсын эдийн засаг, соёлтой холбоотой ийм мэдээллүүд нь иргэдийн бодит айдас дээр тоглож буйгаараа онцлог.

Оросыг дэмжигч телеграмд сувгуудийн ард хэн байгаа нь тодорхойгүй. Гэхдээ ОХУ, Беларусьтай холбоотой хүмүүс байгаа гэж зарим шинжээч таамаглаж байна. Тэдгээр сувгийн мэдээгээ нийтэлдэг цаг Москвад ажил эхлэх цагтай давхацдаг болохыг шинжээчид ажиглажээ.

Угтаа бол Европын холбооны гишүүн Польш улс нь дайн эхэлснээс хойш Украиныг тууштай дэмжсэн билээ. Дайны эхний саруудад цэргийн тусламжийн хэмжээгээрээ Польш улс холбоотнууд дундаа тэргүүлж байв. Батлан хамгаалахын нэр хүндтэй түнш гэж нэрлэгдээд буй тус улс 2022 оноос хойш нэг сая орчим украин дүрвэгч хүлээн авсан гэх тооцоолол байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 3 цагийн өмнө 203.91.115.42

МОНГОЛД Ч ЯЛГААГҮЙ ОРОСЫН ПРОПАГАНДА АЙМААР .22 ИЙН ТОВЧООГООР ОРОСЫН ТАНКУУД ОРЖ ИРЭХ ҮЕД ЛЛРУУД АЛЬ ХЭДИЙНЭЭ АМЬ ТАВЬСАН БАЙНА ШҮҮ.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.182.9

оросын троллуудтай зөөлөн тэмцэл явуулаад ямар ч нэмэргүй бүгдийн олж зүгээр л устгахаас өөр замгүй

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.57.95.184

манайд ч гэсэн язганалдаж байна доо, амьжиргааны эх үүсвэрээ болгочихсон, давтамжтай мэдээлэл хийдэг залуу нь ч байна, хөгшин нь ч байна. шууд л танигддаг юм.

Avatar

зочин 4 цагийн өмнө 66.181.160.54

Путинээс асар их мөнгө авч байгаал дааа …Мөнгөнд дургүй хүн гэж хаана байхав дэ.. Тэр тусмаа Польшууд !!..

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 206.75.28.125

усан толгойт монгол кк

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 122.201.23.83

Монголд ч байгаа энэ доор ч олон байна.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 185.220.101.11

2 сарын өмнө Польшийн ерөнхийлөгчөөр фашист НАТО-г эсэргүүцдэг, нацист Киевт таагүй ханддаг хүн сонгогдсон нь бас Оросын телеграмм суртал ухуулга уу? Ккк

Avatar

Б 6 цагийн өмнө 202.131.225.197

МАЛ МИНЬ ПОЛЬШ ӨӨРӨӨ НАТО-ГИЙН ГИШҮҮН.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 185.220.100.246

Хэн ч Польшийг НАТО-гийн гишүүн биш гээгүй байна дебилээ! Ккк

Avatar

Б 3 цагийн өмнө 202.131.225.197

НАТО ГОО ЭСЭРГҮҮЦДЭГ ЮМ БОЛ Ү ХСЭН ЭЭ ХИЙГЭЭД БАЙДАГ ЮМ БЭ? РЦНК-ЫН ТРОЛЛЛ ГИИЙЧИЙ МИНЬ?

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.168.34.54

BBC олж мэдсэнээрүү? BBC ийн мэддэг юм бол гүтгэлэг, худал хуурмаг. ИБ чууд нь хүртэл үзэхээ байсан хэрэглэгчгүй болсон худал мэдээ үйлдвэрлэгч. 🏳️‍🌈🇬🇧🏴‍☠️

Avatar

Б 6 цагийн өмнө 202.131.225.197

ШААААГАААДААААГААРАЙ. ВВС МЭДЭЭГ НЭГ ЦАГИЙН ӨМНӨ ОРЧУУЛАХАД Л ЧАМ МЭТИЙН ТРОЛ ГИИЧЙИ ХҮРТЭЛ ОРЖ ИРЭЭД ХУДАЛ МЭДЭЭ ҮЙЛДВЭРЛЭГЧ ГЭЭД ХУУЦАЖ БАЙНА ШДЭЭ. ПОХАХАХА

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 67.168.92.100

ш** дөө пагмаа ха ха. BBC -г чи хүзүүгүй хулгар ногооноо 3 л үздэг шүү дээ ха ха

Avatar

Зочин 6 цагийн өмнө 103.57.95.222

оросын порпоганад монгол үхэрүүд маш их тархиа угаалгаж эвэргүй үхэрүүд болсондоо оросын удирдлага дэлхийн бузарууд алан хядагчид цусан нүдэт х****л идсэн алуурчид юм кремлийг бөмбөгдөж үнсэн товрого болгох хэрэгтэй

Avatar

Б 6 цагийн өмнө 202.131.225.197

ИХЭНХИ НЬ 40-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ЛА ЛАРЫН МА ЛАН БОМ БОО НУУД БАЙДАГ ЮМ. ГЭВЧ ШИНЭ ЗАЛУУ ҮЕ ИРЖ БАЙГАА. НОЙЛЬ ЭРДЭНЭ Н О В ШИЙГ ЯАЛАА?

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.126.90.77

FUCK YOU САРМАГЧИН !

Avatar

Б 3 цагийн өмнө 202.131.225.197

БСДА МИНЬ ХОЁРХОН АНГЛИ ҮГИЙН САНТАЙ ЧАМ ШИГ НОВ ШТОЙ ЮУГАА Ч ТООЖ ЯРИХ ВЭ ДЭЭ, ПОХАХХА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж