Ганц ширүүн бороонд “урссан” ганган бродюрны хариуцлагыг хэн үүрэх вэ?

Ганц ширүүн бороонд “урссан” ганган бродюрны хариуцлагыг хэн үүрэх вэ?

Ганц ширүүн бороонд “урссан” ганган бродюрны хариуцлагыг хэн үүрэх вэ?

Аагим халуун өдрүүд үргэлжилсэн нийслэл хотод өчигдөр аадар бороо гурван цагийн турш цутгав. Өнгөрсөн жилээс эхэлж шинэчилсэн өнгөлөг бродюрнууд үнэн төрхөө харууллаа. Хотын дарга Х.Нямбаатар нэг ч бродюр эвдрээгүй гэх боловч ард иргэд эвдэрч хэмхэрсэн хашлага, замуудын зургийг авч олон нийтийн сүлжээнд тавьж байгаа нь үгүйсгэх аргагүй үнэн. Замын хашлагыг солих нэрийдлээр замын бүтцийг хүртэл өөрчилж, ус зайлуулах хоолойг өөрчилсний улмаас нийслэлийн нэлээд хэдэн газар үерт автахаа шахлаа.

Халгиж цалгисан их ус зам дагуу урсч, бүр хашлага давж байгааг өчигдөр олон хүн баримтжуулж олон нийтийн сүлжээнд тавьсан билээ. 35 тэрбум төгрөгийн төсөвтэй гэх хашлага солих ажлыг хоёр жил дамнан хийсэн атлаа энэ зэргийн эрсдэлийг тооцоолоогүй хийсэн нь ганцхан өдрийн борооноор нотлогдлоо. Гэвч энэ ажлаа олны шүүмжлэлийг хүлээж авахгүй үргэлжлүүлж байгаагаас харахад тун их унацтай ажил бололтой. Зөвхөн өнгөрсөн жилийн хувьд гэхэд нийслэлээс замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын сүлжээг нэмэгдүүлэх хүрээнд 31 байршилд авто зам, замын байгууламж барих төсөл хэрэгжүүлсэн.

Энэ бүх байршилд замын хашлагын ажил хийгдсэн бөгөөд 35,6 тэрбум төгрөг зарцуулахаар НИТХ-аас баталсан байдаг. Уг нь энэ ажил нь нийслэл хотод хийх нэн тэргүүний ажил биш, зарим газар бүр солих шаардлагагүй байхад солилоо гэсэн олон нийтийн шүүмжлэлд өртөж эхэлснээр, энэ жилийн хашлага солих ажилд төсөвлөсөн зардлаа өнөө хэр нууцалсаар байгаа. Харин ч  олон жилийн хэрэгцээг хэвийн хангаад ирсэн замын хавтан болон бродюрыг чулуун хашлагаар сольж байгаа, гэхдээ үүнийг дотоодын компаниуд хийж чадахгүй учир урд хөршөөс нийлүүлж байгаа гэдгээ нийслэлийн холбогдох албан тушаалтнууд ам алдсан. 20 жилийн баталгаа өгч буй ганган бродюрнууд нь ганц өдрийн ширүүн борооны ая даахгүй  урсахаа шахлаа.

Гуравхан цаг үргэлжилсэн бороонд тараа таниулж байгаа гоёмсог бродюрнууд ирэх саруудад орох бороо, цасанд хэрхэн эвдэрч сүйдэх бол? Хяналт шалгалтыг нь хийж, стандартыг мөрдүүлэх ёстой Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нэг ширхэг ч бродюр эвдрээгүй хэмээн хээв нэг худал ярьж суугаад хэзээ хариуцлага тооцох ёстой вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-24 202.9.41.97

Төсвиин хөрөнгиииг явган зам замын бордюүр байхад л хуулж шинээр сольж мольхонь ул чацгуудад хамтай юу гэх

Avatar

Нэргүй 2025-06-24 66.181.188.158

ЗАМЫН ХТЙСЭН АЖЛАА ХАРЦГАА 20 МИНУТ ШИРҮҮН БОРОО ОРОХОД ИЙМ БОЛЖ БАЙНА ЯАНА ДАА ӨНГӨН ДАЛДЛАЛТАА БОЛЬ НҮГЭЛИЙН НҮҮРИЙГ ГУРИЛААР ГЭЖ ЮМ БОЛООД БАЙНА АА

Avatar

Нэргүй 2025-06-24 66.181.188.158

ЭГЭ НОВШНУУДЫГ ЗАЙЛУУЛААЧЭЭ З НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БОДОН НЗДТ ГАЗАРЫНХАН БҮГД ЗАЙЛЦГАА

Avatar

Зочин 2025-06-24 59.153.114.186

нөгөө 20 н жилийн баталгаа өгөөд байсан бордюраа хараач хүн шиг юм хийгээд өгөөс өчнөөн татвар нэмээд иймч ажил хийх гэж арай арай сэтгэл дутаад бна

Avatar

Зочин 2025-06-24 66.181.171.37

Маш их ажил хийж байгаа, хот эзэнтэй болсон, харлуулах юм олдохгүй, одоо хаана бродюр хазайсан байна, хаана зам цөмөрсөн байна гээд хайгаад явдаг болжээ, өмнө нь бол хайгаад ч аятайхан зам олддоггүй л байсан ш дээ

Avatar

ИРГЭН 2025-06-24 66.181.187.136

Нянбактер л үүрнэ шд,,,,Хариуцлагаас зугтаахгүй шүү ,,,,,,Хотын дарга гуай,

Avatar

Нэргүй 2025-06-24 202.126.89.29

Хариуцлагагүй төсвийг баталсан НИТХ үүрэх ёстой. Тэгэж байж хариуцлага ярих болно

Avatar

Нэргүй 2025-06-24 73.132.11.36

medeej shde, юу асуугаад байгаам бэээ, бактёр гуай л наад хариуцлагыг чинь хүлээнэ биз дээ, 60 жил гар хүрэхгүй гэж шаад байсан биддээ

Avatar

Нэргүй 2025-06-24 103.229.123.99

нян бактер нураагүй гэж өөрийгөө өмөөрөөд хуцаад байгаашдээ.энэ эргүү л***р ер нь хотод юу болж байгааг мэддэг юмуудөө

Avatar

Нэргүй 2025-06-24 202.180.219.28

zam bordur boroond evdreh ni baidag l asuudalshde.yaagaad gevel dood ivees ni shoroo l baigaa shyydee.

Avatar

Irgen 2025-06-24 202.55.188.98

угаасаа л төрд байгаа эр эм дарга нарийн шир болсон үгэнд ард түмэн итгэхээ байгаад удаж байна даа таминээ

Avatar

Нэргүй 2025-06-24 76.126.50.88

Баян Америкад ч өнөөдөрийг хүртэл ийм үнэтэй ганган бродюр хашлага байхгүй л байна. ХАРЬЦУУЛЖ БОДООРОЙ ДОО

Avatar

Нэргүй 2025-06-24 103.212.116.227

ene neg haltar tsunh barigch yu hiideg yum ogtsruulaachee

Avatar

Нэргүй 2025-06-24 66.181.187.83

хийгээд л дуусчихсан хэн ч хариуцлага хүлээхгүй

Avatar

Хотын иргэн 2025-06-24 202.55.191.194

Хийж гүйцэтгэсэн компани хариуцна. Мөн хүлээж авсан албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой. Бродюр болгоныг хотын дарга очиж шалгах боломжгүй.

Avatar

Нэргүй 2025-06-24 202.126.89.29

төсвийг баталсан НИТХ,хариуцлагагүй үүрэх ёстой. НИТХ-ын гишүүдээр төлбөрийг төлүүлэх хэрэгтэй. Тэгээд байж хариуцлага ярьдаг болно

Avatar

И 2025-06-24 66.181.178.75

Алдарт бродюраа замын голоор 2 эгнээ өрөөд л. Шунал ихэдвэл шулам болно. Замын голоор 2 энгээ бродюр өрөх ямар дүрэм, стандарт байна аа ?

Avatar

Зочин 2025-06-24 66.181.177.100

Нямбактер үүрнэ.

Avatar

Бадарч тахар 2025-06-24 66.181.182.223

Энэ баньд Нямбаатарын нөгөө хэлдэг суганы үс нь байхгүй юу ! сайн хараад аваарай !

Avatar

зочин 2025-06-24 103.212.118.86

Нян бактёр

Avatar

Хотын хүү 2025-06-24 203.91.115.40

Ххөдөөний өлөн хулгайч боржуурлалар

Avatar

Зочин 2025-06-24 202.126.90.215

хийсэн компан нь хариуцана шүү дээ ажил хийх гэж гурилдаж өгөх юмаа

Avatar

Нэргүй 2025-06-24 66.181.186.181

ХКН ын угжны хургануудын загалмайлсан нүүрсчин бөгөөд бортээгийн ордын хулгайч этгээд Монголын МХЕГ ыг татан буулгаад нянбактери стандарт гэдэг шинэ стандартыг хэрэгжүүлдэг болсноос хойш богд уулын тоорын мод гурвантаа цэцэглэж, гурвантаа хагдрав.

Avatar

Зочин 2025-06-24 202.179.25.173

Хариуцлага тооцож чаддаг болсон цагт хөгжил ирнэ. Хийсэн компани нь өөрийн хөрөнгөөр засварлахын зэрэгцээ хөрөнгийн торгууль хүлээдэг баймаар

Avatar

Нэргүй 2025-06-24 202.131.233.11

Нямбаатар бол зүгээр нээрээ элэг аваад хаячих юмаа

Avatar

Ene odoo nyambaatar hiisen bish yamar ,hamaatai yum be dee tenegee 2025-06-24 66.181.184.148

Ene muu hiisen kompaniudiin buruu bizdee. harin sain shalgaj chanartai hiilgeh hotiin hariutsaj ajillaj bui hvmvvs buruu ch dee. Nyambaataraa garaarai hiisen uu dee. Yum bolgond Hotiin dargiig muulah hvmvvs ih bnaa..

Avatar

Зочин 2025-06-24 103.215.14.2

Еээ чааваас, дандаа л ийм богино настай урт түүхтэй ашиглалтгүй, өгөөжгүй юм хийдэг шүү дээ. Нямбаатар одоо нэг ч бордюр эвдрээгүйг яаж мэдээд байгаан, дурак чинь. Инженерийн шугам сүлжээ гэж юу байдгийг, ямар байх ёстойг ойлгохгүй байсаар огцрох хоосон амлалт, хуурамч дүр. ЗАЙЛАА ашиггүй үрэлгэн хөрөнгө оруулалтаа төлөөрэй ЧИ.

Avatar

malaa hotiin dargad ene yamar hamaa bnaa erguu min, 2025-06-24 66.181.184.148

Ene ajiliin hiin gej tenderet shalgarch hiij bui kompaniudiin injerner tehnikiin ajiltanuudiin hariutsalgui ajil ch dee. sain shalgaj hyanalt taviagui baisan dargiin hurgan tulgun darga nariin hiih ajil ch dee,. Yum bolgond hotiin dargiig muulah tenegvvd yasan olon ch yum be dee. Nyambaatar ooroo ene zamiig hiij baisan uu hoo. erguu tenegee bitgii gaihuulaad bai zaa..

Avatar

Зочин 2025-06-24 66.181.182.105

өө хөөрхий

Avatar

Нэргүй 2025-06-24 103.168.34.54

Данх, Хүк 2 яг мөөгөнцөр шиг. Төрийн эрх барих дээд байгуулага бүрт Данхын ногоон хөгц мөөгөнцөр маш хүчтэй ороож ургасан бх юм.

Avatar

зочин 2025-06-24 124.158.108.167

том дуугарсан хоосон толгойт удахгүй зайлах байхаа

Avatar

Нэргүй 2025-06-24 202.9.40.218

Хулгайч лаларуудыг л***р болгооч.

Avatar

Нэргүй 2025-06-24 202.131.225.197

zaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж