АН чуулганы хуралдаанаас завсарлага авлаа

LiveАН чуулганы хуралдаанаас завсарлага авлаа

АН чуулганы хуралдаанаас завсарлага авлаа
15 : 27
2025-6-24

АН чуулганаас завсарлага авах горимын санал гаргалаа

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотойгоор намын бүлэгт харьяалагддаггүй УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч эхэллээ. Энэ үеэр УИХ-дахь Ардилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах горимын саналыг гаргалаа. 

Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн хэлэлцэж эхлэхээс өмнө Ардчилсан намын бүлэг тодорхой шийдвэрүүд гаргасан. Үүнтэй холбоотойгоор зарим шаардлагуудыг хүргүүлсэн. Энэ хүрээнд намыг бүлэг дотроо дахин ярилцах шаардлагатай асуудлууд байна. Тухайлбал, байнгын хорооноос танилцуулсан тоо, баримтуудыг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. 

Нөгөө талаас УИХ гэдэг ойлголцол зөвшилцлийн талбар гэж бид хардаг. 

Зөвийг зөв, бурууг буруу гэж асуудалд хүндэтгэлтэй ханддаг. Тодорхой хуулийн ойлголцол явж байгаа олон олон хуулиуд дээр өөр байр суурь биднээс гарч байгаа учраас үүн дээр нэмэлт ойлголцол хэрэгтэй байна. 

Түүнчлэн Ардчилсан намын гишүүнд хамаарах хууль бус асуудалд тодорхой мэдээлэл бидэнд байхгүй байгаа. Үүнд тодорхой шалгалтын ажлууд хийгдэж байгаа учраас Ардчилсан нам хоёр өдрийн хурлаас завсарлага авах горимын санал гаргаж байна. 

Улмаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардчилсан намд зургадугаар сарын 25-ны өдрийн 14:00 цаг хүртэл завсарлага өгсөн талаар танилцууллаа. 

 

15 : 25
2025-6-24

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын нэгдсэн чуулганы Мягмар гаригын ээлжит бус хуралдаан эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ:

1

·    Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 120 минут/

14.00

“Их хуралдай”

Төслүүдийн анхны хэлэлцүүлэгийг явуулсан талаарх ТББХ-ны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ёс зүйн дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар танилцууллаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж