76:1
126:1 “Сүмбээ”

NEWS.MN сайт "126:1″ булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, парламентын гишүүн болсон Н.Батсүмбэрэлийг танилцуулж байна.


УИХ-д хэл ам хурц хэдэн гишүүн сонгогдсоны нэг нь Н.Батсүмбэрэл юм. Сөрөг хүчнээс ирсэн довтолгоонд сөрсөн базаа хийдэг үндсэн ажилтай. УИХ-д олон удаа сонгогдсон ах нартаа бас харшилтай. Далим гарвал “Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг залуу гишүүд парламентад сонгогдсон байгаа шүү” гэж өөрийгөө ч дотор нь хавчуулан өөд татахаа мартахгүй.

Гэвч Улсын онцгой комиссын дансанд цугласан хандивын мөнгөнөөс сая төгрөг авсан асуудалд нэр холбогдон “Төрийн тахал” гэж нэрлэгдэж явсан гашуун сургамж түүнд бий.

Болсон явдлыг тодруулбал, 2019 оны тавдугаар сарын 7-нд "Covid-19 цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" дадлага сургуулилтыг Чингэлтэй дүүрэгт зохион байгуулсан. Үүнийг амжилттай зохион байгуулсан хэмээн 21 албан тушаалтан тус бүр нэг сая төгрөг дансаараа дамжуулан авсан асуудал сөхөгдөхөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хандивын мөнгөнөөс авсан байсан юм. Олон нийтийн зүгээс “Хуруу хумсаа хуйхлан байж олсон хэдэн төгрөгийг цар тахлын амаргүй үед зарцуулаг гэж өгсөн атал хэдэн дарга нь “идчихээр” яадаг юм бэ” гэж бухимдлаа илэрхийлж байв. Харин нийтлэлч Баабар “Эд нар буруугүй байх, мэдээгүй байхад нь данс руу нь мөнгө хийчихсэн байна лээ гэж түрүүчээсээ үнэнээ хэллээ. Эдний буруу юу гэхээр нэрийн хуудсан дээрээ өөрийн хувийн дансны дугаараа санаандгүй бичээд тараасан явдал. Түүнээс харсаар байтал хулгай хийчихмээр хүмүүс биш байгааз дээ” хэмээн егөөдсөн юмдаг.

Чингэлтэйчүүд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийг “Манай Сүмбээ” гэж авгайлна. УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаан дээр ах нартай тулахад “Манай Сүмбээ сэлэм эргүүллээ, үзээтэй шүү” гэж цаашлуулах хүн олон байхад өмөөрөх хүмүүс ч олон.

Нүүрсний хэргээр ял эдэлж байгаа УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайханы хамтаар  Чингэлтэйн Засаг даргыг огцруулж, дуулиан шуугиан тарьж явсан болоод ч тэр үү, түүнийг дүүргийнхэн нь анддаггүй. Ахмад настнууд бол “Манай Сүмбээ шиг хэл амтай, хэрүүлч хүн парламентад суухад хэрэгтэй юм байна” гэж төлөөллөө болгосондоо олзуурхах хүн ч бишгүй.

МУБИС-ийг түүх, нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн түүнийг улс төрд анх хөтөлж оруулсан хүн нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр юм.

Энэ талаар тэрбээр “2006 онд сургуулиа төгссөн хавар, тухайн үеийн хотын Намын хорооны дарга Ё.Отгонбаяр ах “Сургууль, соёлоо  төгсөж байна уу. Ямар ажил хийж байна” гээд дуудаж уулзсан юм. Тэгээд надад улс төрийн ажил хийх санал тавьснаар ажлын гараа маань эхэлсэн. Шинэ залуу боловсон хүчин хотын Намын хороонд улс төрийн ажилтнаар томилогдсон юм шүү дээ. Намайг оюутан байх үед цахим  хэрэглээ бага, хүн хоорондын харилцаа  өндөр байсан. Би чөлөөт цагаараа илтгэл,  мэтгэлцээний уралдаан хийнэ. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцоно. Оюутан залуусын уулзалт, уралдаан, семинарт оролцоно. Заримыг нь өөрөө зохион байгуулна. Ингэж явахдаа л  Ё.Отгонбаяр ахад “тоогдсон” юм байна гэж боддог” гэж ярьсан нь бий.

Тэрбээр мэргэжлээрээ огт ажиллаагүй, намын ажил, төрийн албанд ажилласаар их улс төрд орж ирсэн байдаг.  УИХ-ын 2012 оны сонгуульд Ардын нам ялагдаж, сөрөг хүчин болсны дараа 2013 онд тэрбээр намаа шинэчлэх “Нэгдсэн Монгол” жигүүр байгуулагдсаныг  зарлаж явсан нь бий. Төд удалгүй МАН-ын Их хурал болж удирдлагаа шинээр сонгосноор ерөнхий нарийн бичгийн даргынхаа  зөвлөх нь болж байв.  Энэ хугацаанд доктор хамгаалсан.

Түүний өрсөлдсөн УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог нь нийт зургаан мандаттай байсан бөгөөд 19 нам эвслийн 90 нэр дэвшигч өрсөлдсөн юм.

УИХ-д сонгогдсоноосоо хойш УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын хамтаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлсэн. Уг төслийг УИХ хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, хэлэлцүүлэг эхэлсэн. УИХ-аар дээрх хуулийг баталсан нөхцөлд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчин бүрдэж, эмчилгээний аргууд улам нэмэгдэж,  иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, гадаад улс орон руу эмчилгээнд явах зардал чирэгдэл мэдэгдэхүйц багасах. Мөн энэ үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо бүрдэж, шинэ шатанд гарах, шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, шинжилгээ судалгаа, сургалтын үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоо бий болох. Үндэсний төв байгуулагдах амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаарх бодлого, зохицуулалт төгөлдөржин, нэгдсэн сүлжээ, тогтолцоо бүрдэн хөгжиж, эмчилгээний төрөл, чанар, хүртээмж, үр дүн сайжирна гэж үзэж байна.

Харин УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын хамтаар санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн Гадаадаас авах ажиллах хүчин авахад тоонд квот тогтоохгүй байх тухай тухай хуулийн төсөл нь олон нийтийн шүүмжлэлтэй тулснаар тэр даруй эргүүлэн татсан юм.

Тэрбээр УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших үедээ Авлигатай тэмцэх газарт гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт орлого 94 сая, 250 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 175 сая төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй, 60 сая төгрөгийн малтай, 161 сая төгрөгийн хадгаламж, 30 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 2001 онд Баянхонгор аймгийн 2-р дунд сургууль
  • 2006 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, түүх, нийгмийн ухааны багш
  • 2008 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, магистр
  • 2024 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, улс төрийн ухааны доктор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2006-2007 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
  • 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт референт
  • 2007-2010 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
  • 2010-2011 онд НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2011-2012 онд МҮХАҮТ-д гишүүнчлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
  • 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2012-2013 онд Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч
  • 2013-2016 онд МАН-ын Нам байгуулалт, улс төрийн газарт улс төрийн бодлогын ахлах ажилтан
  • 2016-2018 онд Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга
  • 2018-2020 онд МАН-ын улс төрийн бодлогын газрын дарга
  • 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2020 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дарга
  • 2020-2024 онд НИТХ, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн засаг дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2022 онд Алтангадас одон

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Т1 3 цагийн өмнө 202.9.46.124

Сүмбээ биш Ёмбоо байх шив!

Avatar

zochin 6 цагийн өмнө 136.36.132.32

yanaa Sumbee doctor hamgaalsan eheer???? Odoogiin UIHd todorkhoi heden gishuudiin bolvosrolyn zereg olson baidal, doctor magistr yaj hamgaalsan geed uhaad uzekh yum bol yanz buriin yum garna shu. bur unen aimar fact uud garna. Arai ch de. heden oyutan zaluuchuudyg l gudamjand gargaj bujignuuldag gavyatai baisnyg n dan sain medekh yum. Nogoo turuunii boos tolgoid garna gej yamarchig gashuun bolood onovchtei helsen ug ve???

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.126.89.63

Жинхэнэ ЦҮНХЧИН – ДОЛООГЧ ийн бодит дүр юм даа !!!
МАН-аар дүүрэн ийм хар ялаанууд, халдвар тараагчид бдг

Avatar

бямбаа 9 цагийн өмнө 103.229.122.206

төр түшиж байгаа хэдэн гайгүй залуучуудын нэг дээ

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.2

Сөрсөн базаа хийдэг ганц ажилтай гэж хүнийг гүжирдэж бас доош хийж болохгүй. Н.Батсүмбэрэл нь сонгогдсон тойргийнхоо иргэдийн төлөө их зүйл хийж яваа санаачлагатай сайн гишүүн юм. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа намын жагсаалтаар орж ирсэн учир ганцхан намынхаа эрх ашгийн төлөө дуугарч Засаг төрийг ганхуулах, огцруулах үндсэн ажил хийдэг. Иргэдээс сонгогдоогүй тул иргэдийн төлөө явдаггүй намынхаа төлөө л явдаг.

Avatar

Zochin 9 цагийн өмнө 66.181.161.148

kkk ene hun chin kyukiin buunii nohoi blsn bsn da

Avatar

Цүнхer 9 цагийн өмнө 202.9.46.104

Цүнхчин гэж ийм юм байдаг юм, та нар сайн харцгаа!

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.179.247

80955877

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.179.247

SEXSEER VANXANDI MERGJLN ALNI SEKSEER80955R BOOB XXNO VAWALDI

Avatar

Н 11 цагийн өмнө 202.131.225.197

Насаарай төрд бага цалингаар ажилласан юм байна. Тэгсэнээ тэрбумтан

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 103.212.119.36

Хөдөөнөөс ирсэн механик өсөлт л байна, явсан замыг харахад сонгодог долоогч л юм шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж