ОХУ-ын "дур булаам генерал" 15 жилийн ял авч магадгүй

ОХУ-ын "дур булаам генерал" 15 жилийн ял авч магадгүй

ОХУ-ын "дур булаам генерал" 15 жилийн ял авч магадгүй

ОХУ-ын Батлан ​​хамгаалахын дэд сайд асан Тимур Ивановыг авлига авсан, хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутган өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баривчилсан билээ. Энэхүү баривчилгаа нь Батлан хамгаалах яам дахь авлигын эсрэг Кремлийн тэмцлийн нэг хэсэг юм. Тэгвэл улсын прокурорууд түүнд 15 жилийн ял оноох санал гаргажээ.

"Дур булаам генерал" хочит Иванов нь 49 настай бөгөөд Орос, Украины дайн эхэлснээс хойш баривчлагдсан хамгийн өндөр албан тушаалтан. Тэрбээр 2016 оноос хойш дэд сайдын албан тушаалыг хашиж, цэргийн барилгын төслүүдийг удирдаж байв.

Иванов болон түүний хамтран зүтгэгч, бизнесмен Сергей Бородин нарыг Батлан ​​хамгаалах яамны гэрээгээр 1.19 тэрбум рубль шамшигдуулсан гэж анх буруутгасан. Дараа нь аравдугаар сард түүнийг хамсаатнуудынхаа хамтаар гадаад банкны шилжүүлгээр 4.1 тэрбум рубль, гатлага онгоц худалдаж авахдаа 216 сая рубль завшсан гэж дахин буруутгажээ. Түүнчлэн "Олимпситистрой" компанийн үүсгэн байгуулагч Александр Фоминоос 152 сая гаруй рублийн авлига авсан хэрэгт түүнийг буруутгасан.

Шүүх хурал гуравдугаар сараас хойш хаалттай үргэлжилж байгаа бөгөөд долдугаар сарын эхээр эцэслэн шийдэгдэх төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-24 202.131.225.197

ee

Avatar

зочин 2025-06-24 66.181.160.54

Асар их мөнгө идсэн хүнд ямар бага ял өгч байнаа!.. Гэтэл саяхан нэг охинд 22 жилийн ял өгч байсан да !!.. Орос орон авьлагачидын диваажин болжээ !!!..

Avatar

- ylcuun & 2025-06-24 132.194.13.93

nigrt ;

Avatar

y zax zeeleec, -trambai dagyy 2025-06-24 132.194.13.93

piavrniGAYf choise#; kkkk &00

Avatar

Kitadjyygl & baraan 2025-06-24 132.194.13.93

Хувийн цэргийн
компани гэдэг нь "Вагнер" тэргүүтэй сайн дурын нэгжүүдийг хэлдэг. Гэхдээ Орост ийм компаниудыг албан ёсоор хориглодог аж.

Сергей Шойгугийн мэдэгдлийн дараа "Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин эрс татгалзсан мэдэгдэл хийв. Тэрбээр "Батлан хамгаалах яамтай ямар ч гэрээ байгуулахгүй.
Вагнер нь Оросын Зэвсэгт хүчний ангийн командлагч нартай үйл ажиллагаагаа аль хэдийнэ зохицуулсан бөгөөд өндөр үр дүнтэй бүтэц болж ажилладаг" гэжээ. Сергей Шойгу, Пригожин нарын зөрчилдөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж