ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд асан Тимур Ивановыг авлига авсан, хөрөнгө шамшигдуулсан хэрэгт буруутган өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баривчилсан билээ. Энэхүү баривчилгаа нь Батлан хамгаалах яам дахь авлигын эсрэг Кремлийн тэмцлийн нэг хэсэг юм. Тэгвэл улсын прокурорууд түүнд 15 жилийн ял оноох санал гаргажээ.
"Дур булаам генерал" хочит Иванов нь 49 настай бөгөөд Орос, Украины дайн эхэлснээс хойш баривчлагдсан хамгийн өндөр албан тушаалтан. Тэрбээр 2016 оноос хойш дэд сайдын албан тушаалыг хашиж, цэргийн барилгын төслүүдийг удирдаж байв.
Иванов болон түүний хамтран зүтгэгч, бизнесмен Сергей Бородин нарыг Батлан хамгаалах яамны гэрээгээр 1.19 тэрбум рубль шамшигдуулсан гэж анх буруутгасан. Дараа нь аравдугаар сард түүнийг хамсаатнуудынхаа хамтаар гадаад банкны шилжүүлгээр 4.1 тэрбум рубль, гатлага онгоц худалдаж авахдаа 216 сая рубль завшсан гэж дахин буруутгажээ. Түүнчлэн "Олимпситистрой" компанийн үүсгэн байгуулагч Александр Фоминоос 152 сая гаруй рублийн авлига авсан хэрэгт түүнийг буруутгасан.
Шүүх хурал гуравдугаар сараас хойш хаалттай үргэлжилж байгаа бөгөөд долдугаар сарын эхээр эцэслэн шийдэгдэх төлөвтэй байна.
Холбоотой мэдээ