Устөрөгчийн стратегиас улсын СТРАТЕГИ!

Устөрөгчийн стратегиас улсын СТРАТЕГИ!

Устөрөгчийн стратегиас улсын СТРАТЕГИ!

Нэкст нойргүйдэлд оржээ. Ирэх өвөл улсаараа хөлдөх эрсдэл нүүрлэсэн нь түүнд амаргүй байгаа нь мэдээж. Болсон явдал гэвэл, экст итгэл үзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэхийн өмнөх шөнө “ДЦС3”-т гал түймрийн осол гарсан нь санаатай халдлага уу, санамсаргүй осол уу гэдэг нь асуултын тэмдэг. Галын дүгнэлт одоог хүртэл олон нийтэд “нууц” хэвээр байна.

“ДЦС3” нь Улаанбаатарын төв хэсгийн эрчим хүчийг хангадаг. 1968 онд анх баригдсан уг станцын шинэчлэлийг ОХУ-ын  “Интер Рао экспорт” компани 1.3 сая еврогийн зээлээр барьж өгөхөөр болсон. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн  Хамтарсан засгаас зарласан 14 мега төслийн нэг байв.

Ямарч байсан Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний салбарт үүссэн эл асуудлыг шийдвэрлэх 100 хоногийн хугацаатай даалгаврыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд өгсөн, өнгөрсөн дөрвөн жил ажлаа аргалсаар ирсэн тэрбээр энэ удаад аргалаад өнгөрөх боломжгүй юм.

“ДЦС3” гарсан осол хорлон сүйтгэх ажиллагаа байсан ч, биш байсан ч хамгийн гол нь Монголын эрчим хүчний салбарт гадны ноёрхол тогтож болохгүй. Тиймээс эрчим хүчний салбарт бодлогын эрс хувьсгал хийх нь нэкстийн эр зориг болон ухаанаас шалтгаалах юм.

Жилийн өмнө, Сангийн сайд асан С.Баярцогттой ярилцах боломж олдсон агаад тэрбээр “Монгол эрчим хүчний маш өргөн бассейнтай. Нар нь, салхи нь, ус нь, уран нь, хүрэн нүүрс нь байна. Зөвхөн Эгийн гол, Сэлэнгэ мөрөн дээр хэд, хэдэн усан цахилгаан станц барьчих нөөц боломж байна. Монголчууд бидний аз болоход, манай говь нар, салхины эрчим хүчний хамгийн тохиромжтой, бурхнаас бэлэглэсэн гэмээр байгаль, газарзүйн тогтоцтой. Тэгэхээр хямд, найдвартай эрчим хүч, бизнесийн уртаас урт хамтрал, тууштай харилцаа, хамгийн бага татварын эрх зүйн орчинг бүрдүүлснээр хөрөнгө оруулагчид гуйсан, гуйгаагүй орж ирнэ. Орж ирсэн болгон чинь гаднаас бүх ажилтнаа авч ирдэггүй юм. Монгол хүмүүсийг сургаад ажилд авна” гэх зөвлөгөөг эрх баригчдад өгч суусан.  Даанч, Л.Оюун-Эрдэнэ үүнийг олж сонсоогүй, салхин тээрэмтэй зодолдсоор байгаад их л өндрөөс их л өвдөлттэй унасан.

Монгол Улс цахилгааны хэрэглээний дийлэнхийг хүрэн нүүрснээс хангадаг. Тэр утгаараа эрчим хүчний салбар нийтүүлэлтийн тоо хэмжээнээс гадна эх үүсвэрийнхээ төрөл зүйлийг нэмэгдүүлэхээс өөр сонголтгүй болсон.

Монгол Улс  уур амьсгалын талаар Парисын гэрээнд нэгдсэн. Энэ нь хүрэн нүүрсний хэрэглээгээ багасгаж,танах тухай. Нүүрстөрөгчийн эрчим хүчнээс салахын тул шинэ технологи, шинэ ноу-хау, шинэ бодлого, шинэ өөрчлөлтүүдийг бид зоригтой хийх ёстой юм.  Үндсэндээ устөрөгчийн, үүний дотор электролит үйлдвэрлэл явуулж сэргээгдэх устөрөгчөөс эрчим хүч үйлдвэрлэх нөөц, боломж Монголд байна. Гагцхүү улстөрчдөд нь эр зориг, иргэдэд нь илүү дээд төвшний ойлголт хэрэгтэй.

Эрчим хүчний эх үүсвэрийн тоог нэмэх асуудал хөндөгдөх бүрт “эх оронч” нэртэй шантаажчид Монголын эрх ашгийн эсрэг жагсдаг, эсэргүүцдэг явдлыг эхний ээлжинд үндсээр нь таслан зогсоох цаг болсон.

Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/-ийн тооцоолсноор дэлхийн улстөрөгчийн үйлдвэрлэл 2021 оны 94 мегатонн (мт)-оос өсөн нэмэгдэж, 2050 он гэхэд 500мт-нд хүрэх гэнэ.

Сэргээгдэх устөрөгчийн дэлхийн зах зээл бэлэн болохын хэрээр энэ технологийн хэрэгцээ нэмэгдэж буй нь Монголын хувьд хөгжлийн маш том боломж. Гээд тулгамдсан гол асуудал нь үнэ өртөг. Үнэ өртөгт нөлөөлж буй хамгийн том хоёр хүчин зүйл нь электролиз болон сэргээгдэх эрчим хүчний тэгшитгэсэн үнэ.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний баялаг нөөц боломжтой. Ёстой халхын заяа гэхэд болно. С.Баярцогтын хэлснээр нэг хэрэглэгчийн системээс олон хэрэглэгчийн тохируулгатай, тодорхой бүсдээ биеэ даасан эрчим хүчний эх үүсвэртэй болох нь геополитик талаасаа ч, эдийн засгийн хувьд ач холбогдол өндөр.

Өчигдөрхөн л манай нүүрсний төлөө алалцдаг байсан гадныхан өдгөө устөрөгчийн эрчим хүчний төсөлд хөрөнгө мөнгө оруулъя л гэцгээх болжээ. Тэр тусмаа өмнийн говьд нар салхины эрчим хүч үйлдвэрлэх төслийг гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхож байгаа аж.

Гол нь хөрөнгө оруулагчид юуг илүүтэй сонирхож байна вэ гэвэл нэгд, нөөц боломж, хоёрт зах зээлд ойр газарзүйн байршил. Хойд Хятадын гангийн үйлдвэрүүдтэй газарзүйн хувьд ойр устөрөгчийн эрчим хүчний төсөлд гадныхан хөрөнгө оруулах нэн сонирхолтой байгаа юм.

Нэг давуу тал нь сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцөө ашигласнаар бага өртөгтэй эрчим хүч гаргаж авах боломжтой. Эдийн засагт илүү ашигтай. Бага өртөгтэй сэргээгдэх устөрөгч үйлдвэрлэх нь Монголын уул уурхайн салбарт сайн нөлөө үзүүлнэ.

Тэр тусмаа “Хамгийн түрүүнд эрчим хүчний реформ хийх ёстой. Нэгдүгээрт, үнийг чөлөөлөх шаардлагатай. Хоёрдугаарт, олон оролцогчтой болох ёстой. Өөрөөр хэлбэл, нэг хэрэглэгчийн системээс олон хэрэглэгчийн тохируулгатай, тодорхой бүсдээ биеэ даасан болгох хэрэгтэй. Уул уурхай эрхэлдэг хувийн хэвшлүүд жижиг, том гэлтгүй эрчим хүчний эх үүсвэр хажуудаа барихыг нь чөлөөтэй болгочих ёстой” гэх С.Баярцогтын зөвлөгөө одоо ч хуучраагүй шинэ сэдэв хэвээр. Жишээ нь, Замын-Үүдэд Японы “Шигемицү Шожи” болон “Шарп корпораци”, Монголын “Эрчим тээг” компанийн хөрөнгө оруулалттай 15 МВт-ын хүчин чадалтай “Гэгээн” станц, мөн 2024 онд ашиглалтад орсон “Эрдэнэ” нарны станц, Сайншанд суманд “Дезерт солар пауэр вуан” ХХК-ийн 30 МВт-ын хүчин чадалтай “Говь нарны цахилгаан станц”, “Сайншанд салхин парк” ХХК-ийн 55 МВт-ын хүчин чадалтай салхин станц тус тус ажиллаж эрчим хүч үйлдвэрлэж байгаа гэнэ.

Тэгвэл төр юу хийх юм бэ гэж үү?! Г.Занданшатарын засгийн нэн тэргүүнд хийх реформ бол эрчим хүчний салбарын үнийн чөлөөлөлт. Олон жил төрөөр тэжээлгэ Хувийн хэвшлүүд энд тэндгүй эрчим хүчний эх үүсвэр бариад эхлэхээр дундах холболтыг нь хийж өгөөд эрчим хүч дутагдсан газраа нөхдөг механизм бүрдүүлэх боломж, бололцоо манайд бүрэн дүүрэн бий.ж ирсэн тус салбарыг өөрчлөх эхний бөгөөд чухал алхам энэ.

Эрчим хүчний салбар нь энэ мэтээр дампуурч байхад Л.Оюун-Эрдэнэ хаана, хэнтэй кофе ууж явсныг мэдэхгүй. Ямар ч байсан хойноос шатахууны хамааралтайн дээр цахилгааны хамааралтай болбол Монголын радио Москвагаас ярих болно. Монголд Москвагийн де-юре хамаарал тогтоно.

Үндсэндээ Устөрөгчийн стратеги болжээ улс орны үндэсний аюулгүй байдлын СТРАТЕГИ болжээ. Тэр тусмаа ойрын хугацаанд Улаанбаатарыг утаанаас салгая гэвэл устөрөгч бас дахин устөрөгч!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-24 66.181.178.253

ХҮРЭЛСҮХ БОЛ ХОЁР ЗОЛБИНГ Л ТЭЖЭЭСЭН ЮМ БАЙНА. АМАРБАЯСГАЛАН, ОЮУН-ЭРДЭНЭ ГЭЖ ӨЛӨН ХУЛГАЙЧУУДЫГ ТЭЖЭЭСЭН ЭХ ОРНОО БАЛЛАЖ БАЙГАА ХҮН БАЙНА.

Avatar

Зочин 2025-06-24 202.131.228.20

Нүүрснийхээ хуучин станцыг ч засаад явуулчих мөнгөгүй байж юу гэж ингэж худлаа ярьцгаадаг байна аа???

Avatar

- ylcuun +gl; ? 2025-06-24 132.194.13.93

baliar XOT; ? schesk, texnk texnlogy blokloxs oz

Avatar

2014 xoish XUUX 2025-06-24 132.194.13.93

NY ; ?

Avatar

- ylcuun zubluj ; gadni xamaapalgyi baix,XUUX? 2025-06-24 132.194.13.93

bu gerteen , davtagdaxgyi baix. @+# ;

Avatar

Нэргүй 2025-06-24 66.181.160.118

Худлаа баахан мэдэмхийрэхээ боль. Эхлээд байгаагаа л тултал нь хөгжүүл.

Avatar

Нэргүй 2025-06-24 103.229.122.163

Ядуусын олон хүүхдүүд насанд хүрээд улстөрждөг этгээдүүд болдог ба халамжаар амьдрагсад болдог. Тэд талархахын оронд жагсаж, улстөрчдийг хэдхэн ам. долларын төлөө унагадаг болж байна. Тиймээс халамж ба хүүхдийн мөнгийг бүр мөсөн зогсоо! Алдарт эхийн одонг өгөхөө больцгоо!

Avatar

Нэргүй 2025-06-24 202.9.40.2

Оюун-Эрдэнэ огцорсон юм чинь одоо хэрэгжүүэх байлгүй дээ. Харин С.Баярцогт оюу толгойгоос авсан мөнгөө үнэнээр нь хэлэх үлдлээ

Avatar

Т1 2025-06-24 202.9.46.124

Санжийн Баярын ОТ төслөөс авилгалд авсан АНУ дахь 10 хаусыг яахуу?

Avatar

Нэргүй 2025-06-24 103.229.120.44

Shar had

Avatar

Т1 2025-06-24 202.9.46.124

Эрдэнэ толгой

Avatar

Нэргүй 2025-06-24 103.229.122.167

манайд хамгийн хямд тохиромжтой нь нүүрс. утааг нь сайн шүү. болоо.

Avatar

Т1 2025-06-24 202.9.46.124

Нүүрс хулгай ихтэй, дэмий. Яршиг зүгээр аргалаа түүж түл!

Avatar

Нэргүй 2025-06-24 66.181.179.247

BOOB XXNO MASSAJLN ANUSDN VANXANDN SEKSDN SEKSEER TSAGN80955877

Avatar

Батсайхан 2025-06-24 66.181.167.254

Ногоон эдийн засгийн бодлого улс орнуудыг эдийн засгийн мухардалд оруулж байгааг харах, ойх, ухаарч эрүүл ухаанаар бодлого хэрэгжүүлэх л үлдсэн. Устөрөгч, сэргээгдэх эрчим хүчний моод удахгүй хуучрах байх гэж бодно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж