Нэкст нойргүйдэлд оржээ. Ирэх өвөл улсаараа хөлдөх эрсдэл нүүрлэсэн нь түүнд амаргүй байгаа нь мэдээж. Болсон явдал гэвэл, экст итгэл үзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэхийн өмнөх шөнө “ДЦС3”-т гал түймрийн осол гарсан нь санаатай халдлага уу, санамсаргүй осол уу гэдэг нь асуултын тэмдэг. Галын дүгнэлт одоог хүртэл олон нийтэд “нууц” хэвээр байна.
“ДЦС3” нь Улаанбаатарын төв хэсгийн эрчим хүчийг хангадаг. 1968 онд анх баригдсан уг станцын шинэчлэлийг ОХУ-ын “Интер Рао экспорт” компани 1.3 сая еврогийн зээлээр барьж өгөхөөр болсон. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн Хамтарсан засгаас зарласан 14 мега төслийн нэг байв.
Ямарч байсан Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний салбарт үүссэн эл асуудлыг шийдвэрлэх 100 хоногийн хугацаатай даалгаврыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд өгсөн, өнгөрсөн дөрвөн жил ажлаа аргалсаар ирсэн тэрбээр энэ удаад аргалаад өнгөрөх боломжгүй юм.
“ДЦС3” гарсан осол хорлон сүйтгэх ажиллагаа байсан ч, биш байсан ч хамгийн гол нь Монголын эрчим хүчний салбарт гадны ноёрхол тогтож болохгүй. Тиймээс эрчим хүчний салбарт бодлогын эрс хувьсгал хийх нь нэкстийн эр зориг болон ухаанаас шалтгаалах юм.
Жилийн өмнө, Сангийн сайд асан С.Баярцогттой ярилцах боломж олдсон агаад тэрбээр “Монгол эрчим хүчний маш өргөн бассейнтай. Нар нь, салхи нь, ус нь, уран нь, хүрэн нүүрс нь байна. Зөвхөн Эгийн гол, Сэлэнгэ мөрөн дээр хэд, хэдэн усан цахилгаан станц барьчих нөөц боломж байна. Монголчууд бидний аз болоход, манай говь нар, салхины эрчим хүчний хамгийн тохиромжтой, бурхнаас бэлэглэсэн гэмээр байгаль, газарзүйн тогтоцтой. Тэгэхээр хямд, найдвартай эрчим хүч, бизнесийн уртаас урт хамтрал, тууштай харилцаа, хамгийн бага татварын эрх зүйн орчинг бүрдүүлснээр хөрөнгө оруулагчид гуйсан, гуйгаагүй орж ирнэ. Орж ирсэн болгон чинь гаднаас бүх ажилтнаа авч ирдэггүй юм. Монгол хүмүүсийг сургаад ажилд авна” гэх зөвлөгөөг эрх баригчдад өгч суусан. Даанч, Л.Оюун-Эрдэнэ үүнийг олж сонсоогүй, салхин тээрэмтэй зодолдсоор байгаад их л өндрөөс их л өвдөлттэй унасан.
Монгол Улс цахилгааны хэрэглээний дийлэнхийг хүрэн нүүрснээс хангадаг. Тэр утгаараа эрчим хүчний салбар нийтүүлэлтийн тоо хэмжээнээс гадна эх үүсвэрийнхээ төрөл зүйлийг нэмэгдүүлэхээс өөр сонголтгүй болсон.
Монгол Улс уур амьсгалын талаар Парисын гэрээнд нэгдсэн. Энэ нь хүрэн нүүрсний хэрэглээгээ багасгаж,танах тухай. Нүүрстөрөгчийн эрчим хүчнээс салахын тул шинэ технологи, шинэ ноу-хау, шинэ бодлого, шинэ өөрчлөлтүүдийг бид зоригтой хийх ёстой юм. Үндсэндээ устөрөгчийн, үүний дотор электролит үйлдвэрлэл явуулж сэргээгдэх устөрөгчөөс эрчим хүч үйлдвэрлэх нөөц, боломж Монголд байна. Гагцхүү улстөрчдөд нь эр зориг, иргэдэд нь илүү дээд төвшний ойлголт хэрэгтэй.
Эрчим хүчний эх үүсвэрийн тоог нэмэх асуудал хөндөгдөх бүрт “эх оронч” нэртэй шантаажчид Монголын эрх ашгийн эсрэг жагсдаг, эсэргүүцдэг явдлыг эхний ээлжинд үндсээр нь таслан зогсоох цаг болсон.
Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/-ийн тооцоолсноор дэлхийн улстөрөгчийн үйлдвэрлэл 2021 оны 94 мегатонн (мт)-оос өсөн нэмэгдэж, 2050 он гэхэд 500мт-нд хүрэх гэнэ.
Сэргээгдэх устөрөгчийн дэлхийн зах зээл бэлэн болохын хэрээр энэ технологийн хэрэгцээ нэмэгдэж буй нь Монголын хувьд хөгжлийн маш том боломж. Гээд тулгамдсан гол асуудал нь үнэ өртөг. Үнэ өртөгт нөлөөлж буй хамгийн том хоёр хүчин зүйл нь электролиз болон сэргээгдэх эрчим хүчний тэгшитгэсэн үнэ.
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний баялаг нөөц боломжтой. Ёстой халхын заяа гэхэд болно. С.Баярцогтын хэлснээр нэг хэрэглэгчийн системээс олон хэрэглэгчийн тохируулгатай, тодорхой бүсдээ биеэ даасан эрчим хүчний эх үүсвэртэй болох нь геополитик талаасаа ч, эдийн засгийн хувьд ач холбогдол өндөр.
Өчигдөрхөн л манай нүүрсний төлөө алалцдаг байсан гадныхан өдгөө устөрөгчийн эрчим хүчний төсөлд хөрөнгө мөнгө оруулъя л гэцгээх болжээ. Тэр тусмаа өмнийн говьд нар салхины эрчим хүч үйлдвэрлэх төслийг гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхож байгаа аж.
Гол нь хөрөнгө оруулагчид юуг илүүтэй сонирхож байна вэ гэвэл нэгд нөөц боломж, хоёрт зах зээлд ойр газарзүйн байршил. Хойд хятадын гангийн үйлдвэрүүдтэй газарзүйн хувьд ойр устөрөгчийн эрчим хүчний төсөлт гадныхан хөрөнгө оруулах нэн сонирхолтой байгаа юм.
Нэг давуу тал нь сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцөө ашигласнаар бага өртөгтэй эрчим хүч гаргаж авах боломжтой. Эдийн засагт илүү ашигтай. Бага өртөгтэй сэргээгдэх устөрөгч үйлдвэрлэх нь Монголын уул уурхайн салбарт сайн нөлөө үзүүлнэ.
Тэр тусмаа “Хамгийн түрүүнд эрчим хүчний реформ хийх ёстой. Нэгдүгээрт, үнийг чөлөөлөх шаардлагатай. Хоёрдугаарт, олон оролцогчтой болох ёстой. Өөрөөр хэлбэл, нэг хэрэглэгчийн системээс олон хэрэглэгчийн тохируулгатай, тодорхой бүсдээ биеэ даасан болгох хэрэгтэй. Уул уурхай эрхэлдэг хувийн хэвшлүүд жижиг, том гэлтгүй эрчим хүчний эх үүсвэр хажуудаа барихыг нь чөлөөтэй болгочих ёстой” гэх С.Баярцогтын зөвлөгөө одоо ч хуучраагүй шинэ сэдэв хэвээр. Жишээ нь, Замын-Үүдэд Японы “Шигемицү Шожи” болон “Шарп корпораци”, Монголын “Эрчим тээг” компанийн хөрөнгө оруулалттай 15 МВт-ын хүчин чадалтай “Гэгээн” станц, мөн 2024 онд ашиглалтад орсон “Эрдэнэ” нарны станц, Сайншанд суманд “Дезерт солар пауэр вуан” ХХК-ийн 30 МВт-ын хүчин чадалтай “Говь нарны цахилгаан станц”, “Сайншанд салхин парк” ХХК-ийн 55 МВт-ын хүчин чадалтай салхин станц тус тус ажиллаж эрчим хүч үйлдвэрлэж байгаа гэнэ.
Тэгвэл төр юу хийх юм бэ гэж үү?! Г.Занданшатарын засгийн нэн тэргүүнд хийх реформ бол эрчим хүчний салбарын үнийн чөлөөлөлт. Олон жил төрөөр тэжээлгэ Хувийн хэвшлүүд энд тэндгүй эрчим хүчний эх үүсвэр бариад эхлэхээр дундах холболтыг нь хийж өгөөд эрчим хүч дутагдсан газраа нөхдөг механизм бүрдүүлэх боломж, бололцоо манайд бүрэн дүүрэн бий.ж ирсэн тус салбарыг өөрчлөх эхний бөгөөд чухал алхам энэ.
Эрчим хүчний салбар нь энэ мэтээр дампуурч байхад Л.Оюун-Эрдэнэ хаана, хэнтэй кофе ууж явсныг мэдэхгүй. Ямар ч байсан хойноос шатахууны хамааралтайн дээр цахилгааны хамааралтай болбол Монголын радио Москвагаас ярих болно. Монголд Москвагийн де-юре хамаарал тогтоно.
Үндсэндээ Устөрөгчийн стратеги болжээ улс орны үндэсний аюулгүй байдлын СТРАТЕГИ болжээ. Тэр тусмаа ойрын хугацаанд Улаанбаатарыг утаанаас салгая гэвэл устөрөгч бас дахин устөрөгч!
Нэргүй 50 минутын өмнө 103.229.120.44
Shar had
Нэргүй 54 минутын өмнө 103.229.122.167
манайд хамгийн хямд тохиромжтой нь нүүрс. утааг нь сайн шүү. болоо.
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.179.247
BOOB XXNO MASSAJLN ANUSDN VANXANDN SEKSDN SEKSEER TSAGN80955877
Батсайхан 4 цагийн өмнө 66.181.167.254
Ногоон эдийн засгийн бодлого улс орнуудыг эдийн засгийн мухардалд оруулж байгааг харах, ойх, ухаарч эрүүл ухаанаар бодлого хэрэгжүүлэх л үлдсэн. Устөрөгч, сэргээгдэх эрчим хүчний моод удахгүй хуучрах байх гэж бодно