Вера Рубины ажиглалтын төв сансар огторгуйн анхны зургаа хуваалцав

Вера Рубины ажиглалтын төв сансар огторгуйн анхны зургаа хуваалцав

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Вера Рубины ажиглалтын төв сансар огторгуйн анхны зургаа хуваалцав

Чилийн нийслэл Сантьяго хотоос хойд зүгт 482 километрийн зайд, 2682 метр өндөр уулын оройд орших Вера Рубины ажиглалтын төвд дэлхийн хамгийн том дижитал камерыг энэ онд байрлуулсан. Тэгвэл Андын нурууны бэлд байрлах уг дуран сансар огторгуйн анхны зургуудаа авчээ. Сансар огторгуйн хүчтэй мөргөлдөөнөөс эхлээд алс холын мананцар хүртэл урьд өмнө байгаагүй зүйлсийг харуулсан тус зургуудыг өнөөдөр /2025.06.24/ дэлгэсэн нь одон орон судлаачдын сэтгэлийг хөдөлгөв.

Эрдэмтэд долоон цагийн ажиглалтын дүрсийг нэг зураг болгожээ. Уг зургаас "Lagoon Nebula", "Trifid Nebula" хэмээх сансрын үүлнүүдээс ирж буй эртний гэрлийг харах боломжтой. Эдгээр үүл нь хий, тоосноос бүтсэн бөгөөд дэлхийгээс маш хол буюу 4350, 4000 гэрлийн жилийн зайд тус тус оршдог.

Мөн 2000 орчим галактикийн бүлэг болох Охины ордны зураглалыг өөр хоёр зурагт харуулжээ. Энэ нь зурхайн ордтой ижил нэртэй боловч утга агуулгаараа ялгаатай гэдгийг энд дурдъя.

Вера Рубины ажиглалтын төвд байрладаг уг камер нь 3200 мегапиксел нягтаршилтай. Энэ нь ойролцоогоор 300 гар утастай ижил тооны пиксел болох юм. Уг камераар тэнгэрийн зургийг 30 секунд тутамд дахин давтагдашгүй хурд, нарийвчлалтайгаар авснаар 24 цагт 20 терабайт өгөгдөл үүсгэнэ. Энэ нь "Netflix"-ийг гурван жил үзэх, эсвэл 50 жилийн турш "Spotify" сонсохтой тэнцэх хэмжээ юм.

Ирэх 10 жилийн хугацаанд гурван шөнө тутамд дэлхийн өмнөд хэсгийн тэнгэрийн хэт өндөр нарийвчлалтай бүрэн газрын зургийг тус камераар гаргана. Ийм зургийн тусламжтайгаар сансар огторгуй цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг таних боломжтой. Эцсийн дүндээ бидний хэзээ ч харж байгаагүй 17 тэрбум од, 20 тэрбум галактикийг нээнэ гэсэн хүлээлттэй байна.

ЭХ СУРВАЛЖ: NATIONAL GEOGRAPHIC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.180.219.28

iim sansariin zuragnuudd har myangaaraa baidagshd.yuu ni setgel hodolgomoor baigaa yum.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж