Наадмын үеэр хүүхдүүд аюулгүйн бугуйвч зүүнэ

Наадмын үеэр хүүхдүүд аюулгүйн бугуйвч зүүнэ

Наадмын үеэр хүүхдүүд аюулгүйн бугуйвч зүүнэ

Улсын их баяр наадмын үеэр наадмын талбайд хүүхэд алга болох тохиолдол цөөнгүй бүртгэгддэг. Энэ жил эдгээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Мөнхцэцэгээс тодрууллаа.


Тэрбээр, Энэ жилийн тухайд хүүхдийг төөрөх, алга болох зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэн зорилгоор эцэг эх асран хамгаалагчийн дугаарыг бичсэн аюулгүйн бугуйвч зүүж өгнө. Хэрэв хүүхэд алга болсон тохиолдолд хүүхдийг түр хамгаалан байрлуулж эцэг эхэд нь хүлээлгэн өгөх ажил хэрэгжинэ.

Түүнчлэн морины уралдаан зохион байгуулагдахаас өмнө уралдааны зам талбай шаардлага хангаж чадаж байгаа эсэхэд хяналт тавьж зөвлөгөө өгнө. Мөн хурдан морь унаач хүүхдийн хувцсанд тавигдах шаардлага стандарт гэж байдаг.  Уралдаан эхлэхэд энэ стандартын дагуу хувцас хэрэглэлээр хангагдаж чадсан эсэхийг шалгана. Хэрэв шаардлага хангаагүй хувцас хэрэглэл өмссөн бол хүүхдийг уралдаанд оролцуулахгүй.

Мөн хурдан морины уралдааны үеэр хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын төв болон хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хяналт тавин ажиллана.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт хурдан морины уралдаан болон морины сунгаа, уралдааны бэлтгэлийн үед уяач нь уралдаанч хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн байдаг. Энэхүү хуулийн шинэчлэгдсэн хуулиар хурдан морины уралдааны үед уяач нь уралдах гэж буй хүүхдийг заавал эмчийн үзлэгт хамруулж, гэнэтийн ослын даатгалд хамруулах шаардлагатай гэж заажээ. Мөн тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.6-д уралдаанч хүүхдийг нэг өдөр хоёроос дээш удаа хурдан морь унуулж уралдуулахгүй байна гэж заасан байдгийг хэллээ.

Т.Хүслэн

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.179.247

SEKSEER VANXANDI80955877BOOBN XXNO ANUSDI

Avatar

Оогий 2025-06-24 202.9.46.106

Бас л мөнгөөр авна биз дээ. Хайран мөнгө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж