Гандантэгчинлэн хийд жуулчдад үйлчлэх төлбөрөө нэмжээ

Гандантэгчинлэн хийд жуулчдад үйлчлэх төлбөрөө нэмжээ

Гандантэгчинлэн хийд жуулчдад үйлчлэх төлбөрөө нэмжээ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийг гадаад жуулчид үзэж сонирхоход 20 мянган төгрөг төлнө. Өмнө нь энэ төлбөр нь 7000 төгрөг байсан бөгөөд 2025 оны тавдугаар сарын 1-нээс төлбөрөө бараг гурав дахин нэмсэн байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 318.385 жуулчин ирсэн байна. Нэг өдөрт ирэх жуулчдын тоо 4000 давжээ. Гадаад жуулчдын олноор зорин очдог газрын нэг бол Гандангийн дэнж буюу Гандантэгчинлэн хийд байдаг.

Гандантэгчинлэн хийд соёлын түүхэн дурсгалт байгууламж.
Зөвхөн сүм хийд гэдэг утгаараа бус Гандангийн дэнжээс гадна Тасганы овоотой нийлээд 58 га газрыг 1994 онд улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Гэвч тусгай хамгаалалттай газар дээр 2004 онд иргэн, аж ахуйн нэгжид өмчлөл олгож эхэлсэн. Гандангийн дэнжийн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийг 1990-ээд оноос хойш дөрвөн удаа гаргаж байжээ. Ингэхдээ айлууд нь хашаагүй, барилгуудыг сүм хийдийн архитектуртай хослуулсан, ижил өнгөний кодтой төлөвлөж байж. Зарим мэргэжилтнүүд Гандангийн гэр хорооллыг гудамжны системээр хөгжүүлэх зүйтэй гэдгийг хэлж байв.

Гандантэгчинлэн хийдийг тойрсон нийт 38 гудамж бий. Гудамж бүр өөр өөрийн онцлог, аялал жуулчлалын бүс болох боломжтой.

Хамгийн сүүлд 2014-2015 онд мэргэжилтнүүд түүх дурсгалын байгууламжид суурилсан аялал жуулчлалын цогцолбор болгох бүрэн боломжтой гэх тооцоо судалгааг хийжээ. Гэвч бас л төрийн дэмжлэг, бодлого дутсан. Харин  2025 оны улсын төсөвт Гандангийн дэнжийг шинэ аялал жуулчлалын бүс болгох хүрээнд зураг төсөв, барилгын ажилд 9.2 тэрбум төгрөгийг тусгасан талаар өмнө нь мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Алтанцэцэг 2025-06-24 103.229.122.235

Төлбөрөө дагасан хангалттай орчин,үйлчилгээ дутмаг шүү дээ, түүн дээрээ анхаарч бэлтчээд төлбөрөө аваарай даа.

Avatar

Wwwww 2025-06-24 58.233.101.54

hariutsdag yaam tamgiin gazar bna uu… duraaraa aan….s**

Avatar

Иргэн 2025-06-24 202.21.103.226

Ичиж үхмээр юм, тэгээд хэдэн сая жуулчин авна гээд байгаа шүү. Бурхан номын газар наймаа хийж мөнгө хураагаад сууж байдаг. Төлбөртэй байж болно, гэхдээ орчиноо ядаж цэвэрлээд, тоос шороо, шувууны сангаснаасаа салчаасай даа ядаж.

Avatar

Нэргүй 2025-06-24 103.229.122.120

Юу үзүүлдэг гэж 20к авч бгаан бэ, ичдэг юм бэ

Avatar

Нэргүй 2025-06-24 73.132.11.36

alive then dursgalt gazruud tulburtei baidag, Gandan ch gesen het undur bish, bolomjiin tulburtei baihad buruudah yum gui, haa gazriin tuun dusrgalt gazruud tulburtei. Gehdee olon niited, gadaad dotoodiinhond ch tulburgui gazruud, muzeinuud olnooroo baidag, Americad gehed olon muzei gadniihand ch unegui, congressman barilga ruu orj uzehed ihee baga tulburtei baidag

Avatar

Нэргүй 2025-06-24 66.181.177.173

Энэ Гандангийн салхин доогуур явахаас ч сэжиг хүрдэг. Маш муухай энергитэй газар.

Avatar

С 2025-06-24 66.181.183.227

шувууны баас.сангасанд дарагдсан..согтуучууд унтаадл..

Avatar

Зочин 2025-06-24 202.126.89.218

Гандан лам гэж дайрдаг нөхдүүд болио лам хүн хүн бишүү тэгвэл биднийг шулж мөлжиж доройтуулж байгаа худалдааны төв захууд том жижиг дэлгүүр ХУДАЛДАГЧ НАР САЙН ХҮМҮҮС ҮҮ АЙН ХОНОГИЙН ХООЛГҮЙ ХОВХ СОРЖ БАЙГАА ХУДАЛДААНЫ БАЙГУУУЛГУУДТАЙГАА ТЭМЦЭЭЦ ЧАДАХГҮЙ БОЛ ӨЛБӨРЧ ҮХДЭЭ. ХЭЛ АМАА ГАРГАХ АМЬДРАЛЫГ ЧИНЬ СҮЙРҮҮЛЖ БАЙГАА ХУДАЛДААЧИДТАЙ ХАТУУ ТЭМЦ МАЛУУДАА

Avatar

Зочин 2025-06-24 202.126.89.218

ГАНДАН Ч ЗӨВ БАЙХ ШҮҮ. ХАРИН ЭНЭ ХУДАЛДААНЫ ЗӨВҮҮД ТОМ ЖИЖИГ ДЭЛГҮҮР СҮПЕР МАРКЁТУУД ЁСТОЙ ЧАЦАГ ХАРАХААР ҮНЭЭ НЭМЖ БАЙНАА ТҮҮНИЙГ ХААГУУРАА ХАРААД ГАНДАН ЭНЭ ТЭР ГЭЭД БАЙНАА

Avatar

Иргэн 2025-06-24 66.181.189.73

Гандан гэлтгүй Монгол улсын бүх бурханы шашны газрууд стандарттай болмоор юмуу даа!!! Арай л заваан дур дурын юм ярьсан хүмүүс байдаг болоод бн! т

Avatar

Нэргүй 2025-06-24 38.42.106.107

Ганданд инфляци нөлөөлжээ ч гэхшиг. Угаасаа хэдийг олж тэр их мөнгө хааш урсдагийг чөтгөр эсвэл чөтгөртөйгөө нөхөцсөн лам нар л сайн мэдэх байх. Энэ хэд орлогоосоо татвар төлдөг болов уу? Лам гэдэг ч тэгэнд амьдрах арга л болохоос буян муян бол түй цаашаа биз дээ тээ

Avatar

Нэргүй 2025-06-24 202.126.88.139

400,000,000*20,000=8,000,000,000,000 болох нь

Avatar

Teneglel shuu. uursduu saihan bailgaj baihgui baij ter ih mungu yund zoriulogdoj bnaa. 2025-06-24 66.181.184.148

Gandan hiidee saihan tseverlej gereltvvleg hiihgui bol undur janarsaig svm l ulam tas haranhui buun toos shoroo ergekj ugdugui gatssan hvrdtei sh dee.. Arai dendvv ih mungu tugrug huutsulduh ni burhan nomiin ajild heregtei gej uu dee..

Avatar

Нэргүй 2025-06-24 202.131.225.53

цэвэрхэн байлгамаар санагддаг

Avatar

Нэргүй 2025-06-24 111.237.119.73

ёстой сэжгийн газар, битгий л жуулчид дагуулж очоорой. нүүр хийх газаргүй болно шүү

Avatar

Нэргүй 2025-06-24 202.131.245.34

Лам нар аа, хашаанаасаа гараад ойр орчноо нэг ажигла даа. Хүнд ээлтэй орчныг та бүхэн бүрдүүлсэн байна уу?

Avatar

Нэргүй 2025-06-24 103.168.34.24

Тойроод үмхий жорлон, ялгадасны үнэр, юу ч үзэх вэ дээ

Avatar

Нэргүй 2025-06-24 202.131.238.26

ёстой Шар Хувалз гэдэг л үнэн онсон нэр байна

Avatar

Нэргүй 2025-06-24 202.126.88.130

Тэдний хувьд та нар буруу номтой донгионуудштээ. Ямар ацныхаа мөнгө илүү төлөх

Avatar

Нэргүй 2025-06-24 202.179.14.190

Гадны улс оронд шашин номын газрууд нь үнэгүй л байдаг юм билээ. Жуулчдаас хотын татвар гэж авч байж, юм болгонд өндөр үнэ хэлэхээ болимоор юм.

Avatar

Нэргүй 2025-06-24 27.123.212.86

Бутаа сайхан хайчлаад тэгшилчихээ Гандаан. Ядаж цэмцгэр харагдана шдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж