Гандантэгчинлэн хийд жуулчдад үйлчлэх төлбөрөө нэмжээ

Гандантэгчинлэн хийд жуулчдад үйлчлэх төлбөрөө нэмжээ

Гандантэгчинлэн хийд жуулчдад үйлчлэх төлбөрөө нэмжээ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийг гадаад жуулчид үзэж сонирхоход 20 мянган төгрөг төлнө. Өмнө нь энэ төлбөр нь 7000 төгрөг байсан бөгөөд 2025 оны тавдугаар сарын 1-нээс төлбөрөө бараг гурав дахин нэмсэн байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 318.385 жуулчин ирсэн байна. Нэг өдөрт ирэх жуулчдын тоо 4000 давжээ. Гадаад жуулчдын олноор зорин очдог газрын нэг бол Гандангийн дэнж буюу Гандантэгчинлэн хийд байдаг.

Гандантэгчинлэн хийд соёлын түүхэн дурсгалт байгууламж.
Зөвхөн сүм хийд гэдэг утгаараа бус Гандангийн дэнжээс гадна Тасганы овоотой нийлээд 58 га газрыг 1994 онд улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Гэвч тусгай хамгаалалттай газар дээр 2004 онд иргэн, аж ахуйн нэгжид өмчлөл олгож эхэлсэн. Гандангийн дэнжийн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийг 1990-ээд оноос хойш дөрвөн удаа гаргаж байжээ. Ингэхдээ айлууд нь хашаагүй, барилгуудыг сүм хийдийн архитектуртай хослуулсан, ижил өнгөний кодтой төлөвлөж байж. Зарим мэргэжилтнүүд Гандангийн гэр хорооллыг гудамжны системээр хөгжүүлэх зүйтэй гэдгийг хэлж байв.

Гандантэгчинлэн хийдийг тойрсон нийт 38 гудамж бий. Гудамж бүр өөр өөрийн онцлог, аялал жуулчлалын бүс болох боломжтой.

Хамгийн сүүлд 2014-2015 онд мэргэжилтнүүд түүх дурсгалын байгууламжид суурилсан аялал жуулчлалын цогцолбор болгох бүрэн боломжтой гэх тооцоо судалгааг хийжээ. Гэвч бас л төрийн дэмжлэг, бодлого дутсан. Харин  2025 оны улсын төсөвт Гандангийн дэнжийг шинэ аялал жуулчлалын бүс болгох хүрээнд зураг төсөв, барилгын ажилд 9.2 тэрбум төгрөгийг тусгасан талаар өмнө нь мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.126.88.139

400,000,000*20,000=8,000,000,000,000 болох нь

Avatar

Teneglel shuu. uursduu saihan bailgaj baihgui baij ter ih mungu yund zoriulogdoj bnaa. 1 цагийн өмнө 66.181.184.148

Gandan hiidee saihan tseverlej gereltvvleg hiihgui bol undur janarsaig svm l ulam tas haranhui buun toos shoroo ergekj ugdugui gatssan hvrdtei sh dee.. Arai dendvv ih mungu tugrug huutsulduh ni burhan nomiin ajild heregtei gej uu dee..

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.131.225.53

цэвэрхэн байлгамаар санагддаг

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 111.237.119.73

ёстой сэжгийн газар, битгий л жуулчид дагуулж очоорой. нүүр хийх газаргүй болно шүү

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.131.245.34

Лам нар аа, хашаанаасаа гараад ойр орчноо нэг ажигла даа. Хүнд ээлтэй орчныг та бүхэн бүрдүүлсэн байна уу?

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.168.34.24

Тойроод үмхий жорлон, ялгадасны үнэр, юу ч үзэх вэ дээ

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.131.238.26

ёстой Шар Хувалз гэдэг л үнэн онсон нэр байна

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.126.88.130

Тэдний хувьд та нар буруу номтой донгионуудштээ. Ямар ацныхаа мөнгө илүү төлөх

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.179.14.190

Гадны улс оронд шашин номын газрууд нь үнэгүй л байдаг юм билээ. Жуулчдаас хотын татвар гэж авч байж, юм болгонд өндөр үнэ хэлэхээ болимоор юм.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 27.123.212.86

Бутаа сайхан хайчлаад тэгшилчихээ Гандаан. Ядаж цэмцгэр харагдана шдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж